Мэдээ

Олны танилууд дагагчдаа алдсан талаар гомдоллож эхэллээ

Өнөөдөр олон арав, зарим нь зуу зуун мянган дагагчтай олны танил эрхэмүүд дагагчдаа алдсан талаар гомдол бичиж эхэллээ.

Жишээ нь “Мөрөөдлийн Театр”-ын жүжигчин Г.Алтаншагай ” Юу вэ өглөө босоод ирсэн чинь ийм болцон байхын. 230К дагагч яаваа” гэжээ.

Мөн загвар өмсөгч О.Билгүүн “97,000-9,000 дагагч болж буурсан байх юм юу болчихвоо” гэсэн байна.

Үүнээс гадна сэтгүүлч М.Орхон нэлээн бачуурч байгаа сурагтай. “Зөзө арай гэж 90000 найзтай болж байсан юмсан. Өлгөө сэртэл 9970 болчихжээ хөөрхий. Пэйж нь зүгээр бдаг. ФБ яах гээд бна даа. Бас л хөдөлмөр минь юм даа. Түрүү жил 165000 найзаа “алдаж” бөөн юм болох дээрээ тулж билээ хаха. Энэ миний л амьдрал бүх зүйлээ ФБ дээр ил тод харуулдаг хүний хувьд харамсалтай л бн” гэсэн байгаа юм.

Буянжаргалын Болороо “87к дагагч шууд 9.3к болчихож байгаа юмуу“.

Х.Цагаанбаатар “Хөөе ээ 80 к дагагч минь хаашаа явчихваа байдаггүй шүү. Ккк“

Саруулбат “97000 дагагч минь надад хайртай бол эргээд ирээрэй. би сайн зүгрүү дагуулах болно“

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү