Мэдээ

Ослын газар мөргүүлсэн “Приус41” маркийн машины эзэн “Лексус” авчээ


Энэ сарын 10-ны өдөр Олимп хотхоны хойд замд долоон машин мөргөж, 12 настай хүүхэд гэмтээсэн ноцтой осол гарсан. Хүний эрүүл мэндийг ноцтой хохироосон хэргийн явц удаашралтай байгаад олон нийт цахим орчинд дургүйцлээ илэрхийлсээр байгаа юм. Уг хэрэгтэй холбогдуулан иргэн Э.Энхзориг дараах мэдээллийг хийлээ.

Иргэн Э.Энхзориг: Хууль зүйн яамныхан хэрэгтэй холбоотой мэдээллийг олон нийтэд дэлгэхийг хүсэж байна. Бага насны хүүхдэд хүнд гэмтэл учруулсан энэ хэрэгт маш их эмзэглэж, хэрэг мартагдах, ямар нэгэн албан тушаалтан хэрэгт нөлөөлөх вий гэх айдас олон нийтэд байна. Ослын бичлэг нүд халтирам байхад хохирогч зүгээр хөл нь зулгарсан гэх зүйл ярьж байгаа нь үнэнд нийцэхгүй байна.

Миний хувьд ослын бичлэгийг хайж Олимп хотхоны ойр хавьд очсон. Бичлэг хийх боломжтой хоёр камер байсан ч осол болсон орой хяналтын камерын хард дискийг цагдаа аваад явсан гэж хэлсэн. “Ланд-200” маркийн автомашин гурван ААН-ийг дамжиж нэр шилжсэн байсан. Сүүлийн ААН дээр нэр шилжсэнээс дөрөв хоногийн дараа

буцаж хувь иргэн дээр нэр шилжсэн нь анхаарал татаж байна. Машинд байсан согтууруулах ундаа хэрэглэсэн эрэгтэй нь Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтын бодлого зохицуулалтын хэлтсийн захирал Г.Батсүх гэх хүн байсан талаар мэдээлэл байна. Төрсөн ах Г.Хадхүү гэх хүний нэр дээр тухайн машин байдаг. Магадгүй намын харьяалалтай хүн бол энэ хэрэгт нөлөөлөх гэж завдаж байгаа юу гэх хардлага байна.

Тухайн үед осолд орсон долоон машины эзэд өнөөдрийг хүртэл яагаад чимээгүй байна. Осол гаргасан “Ланд-200” маркийн автомашинд мөргүүлсэн “Приус41” маркийн машин айлын хашаанд байгаа. Машины эзэн дунд гарын “Лексус” авсан явж байсан талаар нэг иргэн холбогдсон. Таньдаг эгч нь тул та хэрэгт холбоотой мэдээлэл өгөхийг хүссэн ч дугарахгүй байгаа талаар иргэн мэдээлсэн юм. Тэгэхээр осолд холбоотой хүмүүс хохирлыг барагдуулж дуугүй байлгаж байгаа талаар хардлага байна.

Хэргийн газар дээр байсан иргэд “12 настай охины яс нь цоорсон байсан” хэмээн яриад байхад бүдэрч унасан юм шиг зулгарсан гэлээ.

Тухайн үед машин барьж явсан Чингэсийн Маралмаагийн гэр бүл хууль хүчний байгууллагатай үнэхээр холбоотой юу. Энэ хэргийн мэдээлэл үнэхээр нууц байна гэлээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү