Мэдээ

Отгонбаяр: 150 гаруй буриад дүү нартай уулзлаа. Ажилд авах хүмүүс холбогдоорой!

Ж.Отгонбаяр:

“Өнөөдөр 150 гаруй буриад дүү нартай уулзалаа. Дараах хүмүүс холбоо барина уу? Монголд 200.000 мянган ажлын байрны хомсдол байгаа нь яамай даа.

Зарлал

Орос хэлтэй хүн ажилд авахаар хайж байгаа бол
Байрлуулж ажиллах ажлын байрууд байвал
Хөдөлмөр зуучлалын байгууллага байвал, (Мэдээж сайн дураараа туслах)

Тус иргэдийн аюулгүй байдлын хангах нь Монгол Улсын үүрэг.Зарим нь гэр бүлээрээ ирж нялх хүүхэдтэй залуус их харагдлаа. Тиймээс эрүүл мэндийн үйлчилгээ яаж авах уу талаар зөвөлгөө өглөө.

Хожим бид эдгээр залууст тусалсан аар Ардчилсан Орны нэрийг өндөрт хадгалж явна гэж хараарай.

Та нар Дайн битгий сурталчлаарай, Монгол Улсын хуулийг мөрдөхгүй бол шууд гаргах хуультай байдаг. Та бүхэн Энхийн цаг эх Орондоо буцахад бидний тусыг бүү мартаарай л гэж хэллээ.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27.1 27.5 дахь заалт 30 хоног дуусаад ВИЗ сунгуулж болно дараах шалтгаанаар

Суралцах, Хөдөлмөр эрхлэх, Цагаачлах, энэ заалтаар Монгол Улс ВИЗ сунгаж өгөөд Монгол Улсын хуулийн хүрээнд ажил хийх бүрэн боломжтой.

Жич: Нүүр харуулсан зураг оруулаагүй тэдний мэдээлэл болон нэрсийг нууцлах ёстой гэж бодож байна.” гэлээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү