Мэдээ

Охиныг олоогүй байж “Оллоо, самарт явсан байж” гэж мэдээлэл тараасан нь ямар учиртай вэ

Мөнх-Очирын Мөнхтунгалаг хэмээх иргэн ийнхүү бичжээ.

Охиныг олоогүй байж ЦЕГ-аас “Оллоо, самарт явсан байж” гэх худал мэдээлэл тарааж, бяцхан охиныг нийгмээр нь vзэн ядуулсан нь ямар зорилготой юм бэ.

Хүүхдээ алдаад, хаалга болгоныг нэгжиж, уул болгоныг самнахад бэлэн яваа ар гэрийнхэнд нь олон нийтийн бөөлжuс шиг сэтгэгдлүүд ямар их дараmт болоо бол. Эрээд олоогүй байгаа жаахан охиныг бид цахимд бараг яллачuхсан шүү.

Утасны цаанаас юм бүхэнд шүлсээ үсчүүлж, зураг хөрөг, хаяг адресстай нь ил болгоод балбадаг хогийн дүр байдлаасаа салцгаагаач ээ, монголчуудаа.

Тэр тусмаа манай сэтгүүлчид, хууль цагдаагийнхан хүний асуудалд, тэр тусмаа хүүхдэд тохиолдож байгаа сайн, муу үйл явдалд болгоомжтой хандъя. Эх замбараагүй цахим орчинд тал талаас нь мөлжих яс болгож хаядгаа больцгооно уу.

Охиныг олбол жаахан цадигтай мэдээлнэ үү. “Охиныг оллоо” гэдгээс өөрөөр битгий илүү мэдээлэл тараагаасай билээ. Хүүхдэд амьдрах, бусдын дунд айдас ичгүүргүй харилцах орон зай, эрх чөлөөг нь үлдээе.

Эх сурвалж: SBN TV-ээр ярилцлага өгсөн.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү