Мэдээ

ОХУ-ын иргэнд зодуулсан МУ-ын иргэн нас баржээ

Өнгөрөгч есдүгээр сарын 24-ний шилжих шөнө ОХУ-ын иргэн “Д” манай улсын иргэн “Г”-г тархин тус газарт нь 20 гаруй удаа алхаар няц балбан зодож маш хүнд гэмтээсэн харамсалтай хэрэг гарсан билээ.


Хохирогч “Г”-н биеийн байдал маш хүнд, ухаангүй ГССҮТ-д зургаан хоног байсан боловч есдүгээр сарын 30-ны 22:00 цагт нас барсан харамсалтай мэдээг хүргэж байгаад хүлцэл өчье.

Хэргийг эргэн сануулахад: ОХУ-ын иргэн архидан согтуурч, монгол залуугийн толгойг алхаар цохин маш хүнд гэмтээсэн хэрэг есдүгээр сарын 24-нд гарсан. ОХУ-ын иргэн Д Монголд ирэхдээ хил дээр танилцсан монгол иргэний байрыг түрээслэхээр болж, есдүгээр сарын 24-нд тухайн түрээслэх байранд ирэхдээ байрны танил болох иргэн Г-ийн гэрт орцгоосон тухай ЦЕГ-ын ХМТ-өөс мэдээлэл хийсэн.

Ийнхүү тухайн иргэд согтууруулах ундааны зүйл хэрэглэж, ОХУ-ын иргэнтэй анх танилцсан Монгол иргэн өөрийн найзын хамт гэрээс нь гарсан гэж мэдүүлсэн байдаг. Улмаар Монгол Улсын иргэн “Г” болон ОХУ-ын иргэн “Д” хоёр гэрт үлдэж хохирогч Г-г алхаар тархийг нь удаа дараа бяц цохиж гэмтээсэн гэдгийг албаныхан мэдээлсэн юм.

Хохирогчийн ар гэрийн зүгээс бидэнд хандаж мэдээлэл өгөх үеэр “Хэзээ ч Монгол хүн нэгнийгээ ийм болтол нь зоддоггүй тухай эмч нар толгой сэгсрэн хэлж байсан. Миний ах бусдад итгэж, гэртээ оруулж, дайлсныхаа төлөө ийм байдалд орлоо. Эмч нарын зүгээс найдваргүй гэдэг зүйлийг хэлж байгаа” тухай ярилцлагадаа онцолж байсан юм.

Хэрэг гарснаас хойш хэрэг үйлдсэн гэх ОХУ-ын иргэнийг 48 цаг саатуулж, тухайн гэрт согтууруулах ундаа хэрэглэсэн Монгол хоёр иргэнийг саатуулсан талаар холбогдох газраас тухайн үед мэдээлж байв.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү