Мэдээ

О.Дөлгөөн: Би яг 100 хувь НӨХРИЙНХӨӨ заасан замаар нь амьдарч үзсэн. ГЭХДЭЭ…

Кино урлагийн салбарт хамгийн эрэлттэй жүжигчингээр тодроод буй үзэсгэлэнт бүсгүй бол Дөлгөөн билээ. Гоо үзэсгэлэн, авьяас чадвар нэг дор бүрэлдсэн түүнийг олон нийт янз янзаар хэлэх бөгөөд түүнд үл ажрах нь сайшаалтай.

Тэрээр өөрийн үзэл бодол болоод амьдралын нэгээхэн зүйлээ ийн дурслаа.

Миний амьдралын сүүлийн 5 жилд мэдрэгдсэн зүйл нь гэвэл “Нөхөртөө итгэх итгэл минь илүү ихээр нэмэгдсэн. Учир нь миний эзэмшсэн мэргэжил хийдэг ажлаас минь шалтгаалаад гэр бүл, үр хүүхэддээ анхаарал хандуулах цаг зав минь маш хомсдсон. Тэгээд бас нөхөртэйгөө ярилцах, ойлголцох боломж хомс байснаа ойлгосон.

Хэдий хүүхэдтэй болоод, нөхөртэйгөө хамт амьдардаг болоод олон жил өнгөрсөн ч хосууд бие биенээ дутуу мэддэг мэт санагдсан. Харин сүүлийн хэдэн жил харь оронд гэр бүлээрээ амьдрахдаа би гэдэг хүн нөхөртөө дахин дурласан.

Амьдралын 3овлон, жаргал бидэн дээр буугаад ирэхэд туслах дэмжих хүнгүй харийн нутагт хоёр биенээ гэхээс өөр аргагүй юм байна лээ.
Миний эзэмшсэн мэргэжил маань хувь хүнээс асар их мэдлэг, мэдрэмж шаарддаг тул боловсрол ахиулахаар харь оронг зорьсон юм.

Намайг их сургуулиа төгстөл миний хань минь ар гэрийн бүхий зүйлийг 100 хувь хариуцсан юм. Энэ л үед ямар сайн хүнтэй учирсан юм бэ гэж бодсон. Би энэ дэлхийн хамгийн азтай бүсгүй…

Бүсгүй хүн энэхэн амьдралдаа хоёрхон зүйлийг зөв сонгочихвол нийт амьдралын хийх зүйлийн 50 хувийг гүйцэтгэчихлээ гэж ойлгож болно. Нэгт эзэмших мэргэжил. Хоёрт амьдралын хань. Энэ хоёрыг л зөв сонгочихвол тохиолдолд сэтгэл тайван, аз жаргал дүүрэн амьдрах юм.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү