Мэдээ

О.Мөнхжин Монголоос явна

IHC койныг үүсгэн байгуулагчдын нэг О.Мөнхжин:

Ердөөсөө л шийдлээ.

Юу гэж бодно уу бод… Анх IHC гарсан цагаас л гадагшаа ажлаар явахаар “ЗУГТЛАА” гэдгээс хойш…

Гадагшаа ажил хийх гэж байгаа юм бол гадааддаа л байх хэрэгтэй юм байна. Гадааддаа л оффислох хэрэгтэй юм байна. Зүүн өмнөд Ази руу ажил хийх бол Сингапурт юм уу, Тайландад байрлах нь зөв юм байна.

Адгийн наад зах нь гэхэд л кофены газарт, нэг хоолны газарт нэг санхүүгийн чиглэл, нэг крипто чиглэлийн мундагуудтай танилцаж, холбоо сүлбээ тогтоож байгаа юм чинь. Яасан ч энгийн юм. Тэдэнд ямар ч ЭГО алга. Хамтрахыг, нэг нь ялах бус, дээр нь гарах бус, харилцан ашигтай WIN-WIN байхыг л эрхэмлэх юм.

Монголд хийдэг бүтэн сарын ажлын бүтээмжийг гадагшаа гармагцаа 3-7 хоногт л хийж байна.

Монголд яадаг юм мэдэхгүй ээ… Маш бүтээмж муутай л байгаад байдаг. Монголоос гармагц ядаж алкогол ч амсахгүй юм.

Гадагшаа дотогшоо их явдаг хүмүүс ойлгоно.

Монголдоо л ажил хийх юм бол Монголдоо л байхаас өөр яахав. Харин манай IHC анхнаасаа л гадагшаа зорилготой байсан. Тэр зорилгоо биелүүлж байгаа ч Монголоосоо л ажиллаад байвал нэг тийм битүүмжлэгдсэн, удаашрилтай байна.

Дээр нь тамын тогоондоо хүссэн хүсээгүй орчихоод, тархи толгой ч муу муухайд нь самуурчих юм. Гармагц л аливааг харах өнцөг өөрчлөгдөж, тархи толгой ч арай өөр ажиллах юм.

Ер нь ч тэгээд Монголдоо л Монголчуудынхаа хэл амнаас айгаад Монголчууддаа л зориулж юм хийгээд байхаар яаж ч гадаадуудад хүрэх вэ дээ.

Ер нь манай үйл ажиллагаа гадаадаас явагдаж байвал манай IHC- д болон, эзэмшигчдэд л хэрэгтэй, ахицтай, ашигтай юм байна.

Монголоо муулсан юм биш, Монголдоо дургүй ч юм биш… Үнэн байдал ийм л байна.

X-META биржийн Сингапур дах салбар айсуй…” хэмээн мэдэгджээО.Мөнхжин Монголоос явна

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү