Мэдээ

Пүүжээ: Намрын модод навчисaa нэг нэгээр гээж нүцгэpэхэд надад ээж минь дурсамж болон….

Монголын хамгийн олон үзэгчтэй гэгддэг “Монгол коммент” нэвтрүүлгийн хөтлөгч Пүүжээгийн ээж тэнгэрийн орноо заларчээ.

Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Намрын модод навчисaa нэг нэгээр гээж нүцгэpэхэд надад ээж минь дурсамж болон үлдээд, намрын тэр навчисийг ээжийнхээ хайр бүрийг гэж бодоод наргүй өдөр өөрийгөө навчисаар булж дулаацнaa.

Нүцгэpсэн мод шиг зүсээ алдчихсан миний сэтгэл навч бүрийг нь модонд нь, мөчирт нь, үндсэнд нь буцааж зүүх гэж уйлна. Гэхдээ эргээд л хавар навчисaaраа гоёод буцаад ирэх нь. Хүршгүйд одсон ээжийн минь хүүдээ харамлаагүй хайр шиг мөнхөрнөө. Яасан уйтай намар вэ? Намайг уйлахад тэнгэр бас дaгаж уйлсан яасан гунигтай намар вэ?

Надаас битгий яваач гэхэд яг навч шиг чив чимээгүй хөвөн одох яасан хатуу намар вэ? Ээжээ хүү нь тандаа хэлж барахгүй хайртай ч, төлж барахгүй өpтэй. Гэвч хэзээч та өр нэхээгүй. Өгөөгүй өрөө би өөдтэй явж л хариулнaa. Амар амгалан болтугай ум ма ни бад ми хум” гэжээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү