Мэдээ

Пүүжээ охин: Малчин болвол яахавдээ ямар ч соёлгүй тэнэг л юм болно биз. Сургууль соёл л хөөсөн нь дээр биз ээ…

ПҮҮЖЭЭ ОХИНЫ ТҮҮХ БОЛ 1990 ОНООС ХОЙШ МОНГОЛ УЛСЫН ГУНИГТ ТҮҮХИЙГ ТОЛЬДОН ХАРУУЛДАГ, МАШ ОЛОН МОНГОЛЧУУДЫН ЭМГЭНЭЛТ ХУВЬ ЗАЯА ТОХИОСОН БОДИТ ТҮҮХ БИЛЭЭ. ХАГАЦАЛ ХАРУУСАЛ СЭТГЭЛ ХӨДӨЛГӨМ ТҮҮХ…

Дэлхийн кино наадмуудаас олон шагнал авсан баримтат кино бол ПҮҮЖЭЭГИЙН АМьДРАЛ билээ.

Японы аялагч, найруулагч Сэкио Ёошимурагийн хүн төрөлхтний дэлхийгээр тархсан замыг төгсгөлөөс эхлэл рүү нь аялахаар төлөвлөн улмаар Монголд аялаж байх явцад санамсаргүйгээр Пүүжээ хэмээх зургаахан настай морио зайдагнана унасан, сарлаг тууж яваа хэрсүү охинтой таарах бөгөөд түүнтэй болон түүний гэр бүлийхэнтэй танилцаж, тэдний амьдрал ахуйг бичлэг болгон хальсандаа буулгажээ.

Түүнтэй таарснаас хойш жил бүр Пүүжээгийнд очдог болсон. Бяцхан охины жинхэнэ нэр нь Пүрэв-Иш гэдэг. Ээж эмээ, өвөө дүүтэйгээ тавуулаа амьдардаг. Түүний аав нь хотруу ажил хийхээр яваад дахин эргэж ирээгүй билээ.

Эзгүй болохоор эр хүнгүй айлын амьдрал нэг л ханхай хоосон харагдана. Хүнд хэцүү өвөл үргэлжилж олон мал нь ocгож, бээрч vxcэн үзэгдэнэ.

Хамгийн гол нь хөгшин эхдээ түшиг болж адуу малтай эгээ л эр хүн шиг ноцолдон гэрт орж эм, гадаа гарч эр хүн болж явсан. Пүүжээгийн ээж залуухан эмэгтэй.

Инээд алдсан эгэлгүй сайхан сэтгэлтэй. Пүүжээгийн ээж бүтэн сар алдсан адуугаа эрэл сурал болж хөдөө хээр сар гаруй хүйтнийг ажралгүй дан дээлтэй хонож өнжин хайж ирсэн.

Ээжийг нь ирэхэд Сэкио Ёошимура найруулагч багыхантайгаа гэрт нь ирсэн байсан. Багыхан хэдэн өдөр хамт амьдрал ахуйтай нь танилцаж хоносон байдаг.

Пүүжээгийн ээж Сэкио Ёошимурад Цагаан морь бэлэглэсэн билээ. Сэкио Ёошимура: Надад Морь өгч болж байгаа юм уу хэмээн асуухад нүүр дүүрэн мишээсэн эгэлгүй сайхан бүсгүй бололгүй яахав гэв.

Пүүжээгийнх 600 гаруй бог, 30 гаруй тооны адуутай хөдөөдөө бол боломжийн л малтай айл байсан.

Надад олон морь байгаа таньд бэлэглэж байна хэмээн нүүр дүүрэн инээх сайхан бүсгүйн дүр зураг одоо ч амьд юм шиг нүдэнд харагдаж байна. Гэрт орж эм гадаа гарч эр болдог ээж нь Пүүжээ охиныг 8 настай байхад мориноос yнан нac бapcaн байдаг билээ.

Энэ бүх зүйл үүгээр ч дууссангүй. Япон найруулагч 4 жилийн дараа охиныг суран очиход хар багаасаа хорвоогийн хүнд, хүчирт нyxлуулж хэрсүү хэзээний нэг том хүн шиг ааш аягтай өсөн торниж байсан Пүүжээ охин 12-хон насандаа машины ocолоор xopвоогийн мeнх бycыг үзүүлсэн байсан билээ.

Бичлэгийн хальснаа түүнийг малаа бэлчээрлүүлэх гэхээр зарим нутгийн хүмүүс зодох гэж дайрдаг тухай өгүүлээд. Үүнийгээ малчин болвол яахавдээ ямар ч соёлгүй тэнэг л юм болно биз. Сургууль соёл л хөөсөн нь дээр биз дэг. Хэмээн хэсэг түүний ухаан хөдөө талынхаа хэдэн уулс дундаас давчихсан мөн биендээ баймааргүй хатуужсаныг илтгэнэ.

Мөн түүний япон хэлний орчуулагч болно хэээх мөрөөдлөө хэлж байгаа нь амьдралд дөнгөж л хөл тавих гээд бэлтгэгдэж байгаа эхний шатны үеийг минь санагдуулав. Яг үнэндээ энэ насан дээрээ бид ч хараахан өөрийгөө болоод эргэн тойрноо бүрэн таниагүй байдаг.

Үлгэрээр жаргаж явдаг энэ л насан дээрээ асаж ч амжаагүй бөхсөн нь юу юунаас илүү сэтгэл эмтрэм байлаа. Пүүжээ охины дүрээр тухайн үеийн Монголын нийгмийн эмзэг, хар сэдвүүдийг ямар ч нэмэлт зүйлгүйгээр харуулж чадсан байдаг.

Өнөөгийн Монголын нийгэмд ч иймэрхүү зүйлс ажиглагдсаар л байна. Миний хувьд тарчиг, зэлмүүн хүйтэн , үл хайхрагдсан байдлын элэг эмт рэн үнэн бодит хагацал гуниг зoBлон харуулсан түүх байв.

Тал нутгийн охин Пүүжээ охин Өрөвдөлтэй юм аа. Өвөө нь өвчнөөр, ээж нь морьноос унаад, дотуур бэртсэнээ мэдээгүй явсаар хүндрүүлээд нac бapна, хэдэн жилийн дараа тал нутгийн Пүүжээ охин сургуулиасаа харьж яваад машинд дайруулаад нac бapна.

Кино 2006 оны Азийн наадам болон 2009 онд Парисын кино наадамд түрүүлж байсан юм. Сэкио Ёошимура өөрийнх нь охинтой насаар чацуу тал нутгийн охин гүн сэтгэгдэл үлдээнэ. Түүнийг ирээдүйд ямар охин болох, ямаршуу том хүн болох тухай асууна.

Баримтат кинонд эгэл малчин охин Пүүжээгийн дөрвөн жилийн амьдрал гарах бөгөөд хагацал гуниг эцэстээ Пүүжээтэй дахин уулзах боломжгүй болон үзсэн хүн бүхний нүднээс нулимс урсгасан эмгэнэлтэй түүх болон төгсдөг билээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү