Мэдээ

П.Сайнзориг: Хошигнол нь зохистой хэмжээнд байж чадаагүйг л би ШҮҮМЖИЛСЭН

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг хувийн цахим хуудсаараа дамжуулан шүүмж бичсэн. Энэхүү шүүмж нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл хэмээн үзэж буй хошин урлагийн төлөөлөл өнөөдөр түүнийг ажлаа өгөхийг шаардлаа.

ХЗДХЯ-ны үүдэнд ирсэн төлөөлөлтэй П.Сайнзориг уулзаж дараах хариултыг өгчээ.

П.Сайнзориг: Та хэд маань зөв зүйлийг ойлгоорой гэж хүсэж байна. Эргээд та бүхэн нийгэмд ямар үүрэгтэй, урлаг гэдэг чинь юу юм бэ гэдгээ бас бодож, анхаараасай гэж энэ сэдвийг хөндсөн.

Биднийг хүүхэд залуус цензургүй үздэг, зарим зүйлсийг хэвийн мэт болгож байна. Нэг нэгнээ байгаа байдлаар нь ялгаварлаж байгаа агуулга бүхий контент үйлдвэрлэж байна. Үүнийг зогсоох хэрэгтэй. Би нэг ч хүний нэр дурдаагүй шүүмж бичсэн.

Та хэдийн заримдаа зохистой хэмжээнээс хэтэрсэн зүйлсээс болж эдгээр зүйлсийг хэвийн мэт ойлгодог болоод байна гэдэг асуудлыг тавьсан. Нийгэмд зөв үлгэр дуурайл үзүүлэх, соён гэгээрүүлэх үүргээ биелүүлээсэй гэж хүсэж байна. Үүн дээр хамтраад ажиллавал чөлөөтэй. Үүнийг хувь хүн дээрээ тусгаж авах ямар ч шаардлагагүй.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү