Мэдээ

П. Төрбат Тэнгисээс Тэнгэр хүртэл амжилттай уралдаж хүнд хэцүү, тэсвэр тэвчээрийг сорин мөнгөн медалын болзол хангажээ

Спортын мастер Пүрэвбатын Төрбат. Тэнгисээс Тэнгэр хүртэл амжилттай уралдлаа. Хүнд хэцүү, тэсвэр тэвчээрийн сорил болох хард эндуро тэмцээнийг амжилттай финишдэн мөнгөн медалын болзол хангасан мэдээтэй байна.

Тэрээр Forest Race-д нэг цагийн хугацаа алдсан ч дараах 2 сорилдоо цагаа амжилттай нөхөж ийнхүү хард эндуро

төрөлд анхны медалыг эх орондоо авчирлаа. Мотор спортыг энэ хүртэл дэмжиж ирсэн ивээн тэтгэгч байгууллага хувь хүмүүст түүний өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье ээ. Хурай хурай 👍👍👍👍.

Энэ дашрамд тэмцээн болж буй Кемерийн Олимп ууланд 2365 метрийн өндөрт барианд орсон тамирчдыг “Sea to Sky” алтан медалиар шагнадаг байна. Харин тэмцээн эхлэсэн цагаас хойш

6 цагийн дотор далайн эргийн гараанаас Мөнгөн медалын болзолын хяналтын цэгүүдийг туулж дуусгасан тамирчдад мөнгөн медалийг гардуулдаг байна. Тэмцээнийг 6 цагийн дотор далайн эрэг болон Хүрэл медалын хяналтын цэг хүртэл гараанаас эхлэн уралдсан тамирчдад Хүрэл медалийн эзэн болдог байнаа.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү