Recetas

Р.Эмүжин: Хүүе зүгээр мах л идмээр байна тэгэх үү! мах үнэртүүлээд мангас царайлна за

Хүүе зүгээр мах л идмээр байна тэгэх үү, яадгийн идэмхий махчин хүүхэн л байгаа биз. Яагаад тахиа, гахай, далайн гаралтай хоол хүнс ид, залги, илүү дээр гээд байдаг юм, ядаргаатай юм бэ. Сайхан хонины махтай шөлөө оочоод, үхрийн махаар бууздаад, хуушуурдаад, цуйвандаад гүйж явахад чинь хаашаа л шагайна, цагаан хоол, царай муутай өвс, бас баахан жүүс, цай, хольдог хутгадаг болгоныг муужирч унатал санал болгоод, санаа алдтал сурталчлаад байх юм.

Тахиа идэхээр хөл сайрийгаад, тархи донгодчих гээд, өвс их идэхээр ам зунгаараад, шүд сулраад, загас энэ тэр идэхээр бүлтийчихээд нойр байхгүй…тийм юм гэж юу байсан юм. Үгүй мэдүү, зүгээр махаа л иднэ, хонь, үхрийн махаа чанаад, шараад, жигнээд, том том хөшиглөөд, тонгорогоо билүүдэж байгаад тас тас зажлаад амтархан иднэ. Адууны мах арай биш оргиод, 5G арай тансагдаад, хонь үхэр хоёртойгоо л хорвоог барахаар шийдсэн юм аа.

Гэдэс дотор чанаад, шөлийг нь ууна, мах үнэртүүлээд мангас царайлна за, тэгэхгүй бол уур хүрээд, уул ч давж чадахгүй, өлсөөд өвс шиг найгаад байна аа, тэгээд яахын…ингэхэд байна аа, Төв Азид үлдсэн сүүлчийн зэрлэг хээр тал, эрүүл бэлчээрийн малын мах Монголынх шүү.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү