Мэдээ

Сайхан мэдээ: Дарханд гэртээ тогонд цохиулж эндсэн 3 охины ээж ХҮҮТЭЙ болжээ.

Дарханд гэртээ тогонд цохиулж эндсэн 3 охины ээж ХҮҮТЭЙ болжээ.
Цахим хуудсандаа тэрээр “Хүсэн хүлээсэн хөөрхөн ханхүүгээ өлгийдөн авлаа. Үргэлж урмын үгээр тэтгэж байсан хөөрхөн ээжүүддээ баярлалаа.


Ахиад ийм хөөрхөн үртэй болж сэтгэлээ дэвтээх шиг сайхан зүйл энэ хорвоо дээр алга. Ахиж ээж нь хажуунаас нь холдохгүй. 3 охины минь нэг нь ч гэсэн эргэж ирсэнд маш их баярлаж догдолж өдөр болгон хайранд умбах шиг сайхан байна. Та бүхэндээ эрүүл энх, аз жаргалыг хүсье.

Энэ хугацаанд маш их тэвчсэн тэвчээрийг минь бурхан шагнасан юм болов уу эсвэл үрсүүд минь ээждээ эргэж ирэхийг бодсон юм болов уу” гэжээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү