Мэдээ

Сарнай цэцгээр нэг өдрийн дотор цөм хийж 60 саяын орлого хийсэн бүсгүйтэй танилц

Хоёр хоногийн өмнө сошиалд “60 сая төгрөгийн үнэ бүхий сарнайг эхнэртээ бэлэглэж, гэртээ хүргүүлэн авсан эрхэмд баярлалаа” гэх утга бүхий пост хөвөрч олны анхаарлын төвд орсон. Улмаар сарнай цэцгийг бэлэглэсэн гэгдэж буй хүнийг эрэн сурвалжлах “ажил” сошиал хэрэглэгчид дунд хөврөв.

Ерөнхий сайдын зөвлөх гэх залуугийн нэр тодорсон ч, тэрбээр өөрийн өмгөөллийн багаараа хэвлэлийн хурал хийлгэж, түүний нэр хүндэд халдсан хэн бүхэнд гомдолтой буйгаа илэрхийлсэн.

Уг асуудал намдахтай зэрэгцэн манай сайтын хамт олон тус цэцгийн баглаа боолтыг хариуцан хийж, тухайн эрхэмд борлуулсан

“Lumi” цэцгийн дэлгүүрийн эзэн бүсгүйг онцолж байна. Онлайн орчинд Svk нэрээр байдаг тэрбээр уг бизнесээ эрхлээд багагүй хугацааг үдсэн нэгэн аж. Энэ утгаараа монголын олны танил, эрх мэдэлтэй “ихэс дээдэс”-үүд ихэвчлэн тус газраар үйлчүүлдэг аж.

Олны танил, баячуудыг зорилтот бүлгээ болгон бизнесээ өргөтгөж яваа Svk бүсгүй дээрх сенсацийн үед үйлчлүүлэгчийнхээ нууцыг чанад хадгалдаг, итгэлтэй түнш гэдгээ харуулсан.

Тэрбээр хэвлэлүүдэд “Хүмүүсийн сошиал орчинд бичиж байгаа Амундра гэх хүн манай захиалагч биш. Цэцгийн жинхэнэ захиалагчийг үйлчлүүлэгчийнхээ нууцлалыг хадгалах үүднээс хэлэх боломжгүй ээ” хэмээж байсан юм. Ямартаа ч, монголд цэцгийн бизнесээр нэг өдрийн дотор 60 сая төгрөг олно гэхээр хэн хүний санаанд багтах аргагүй биз ээ. Харин Svk бүсгүй байх боломжтойг харууллаа..

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү