Мэдээ

Сарын 8-10 саяын цалинтай ажилд авах гэхээр хүн нь олдохгүй байна гэнэ!

Иргэн:

“Ажил хийх хүн олдохгүй байна л гэхийм. Гэхдээ бас хийсэн ажлыг нь зөв үнэлчихдэг баймаар байгаа юм даа. Уурхайд 14/14 ээлжээр ажиллах ажлын байр зарлаад 1,5 сая төгрөгний цалин өгнө гэхээр хүн яаж ажиллах юм бээ. Тэр нь тэгээд бас туршлагатай инженерийн ажлын байр шүү.

Туршлагатай инженер юу гэж өөрийгөө ингэж үнэлүүлэх вэ. Тэрний оронд төрөөс халамж аваад хэвтэж байвал амар биш үү. Тэгээд бас 3-5 жилийн ажлын туршлага заачихна. Туршлагагүй хүмүүсийг ажилд авахгүй болохоор тэд яаж таны хүсээд байгаа туршлагыг олж авах вээ.

Нэг компанийн хүний нөөцийн менежер найз маань яриж байна. 400 машин шинээр оруулж ирж байна. Сарын 8-10 саяын цалинтай. Мэргэшсэн жолооч хэрэгтэй байна. Даанч олдохгүй байна гэнэ. Учир нь мэргэшсэн жолооч болох үйл явц нь бизнес болчихсон. Нэг шалгалтыг 50к төгрөгөөр авна. 10 унаж байж л тэнцдэг.

Арав шалгалт өгөөд 6 сарын дараа арай гэж мэргэшсэн болоод ирэхээр ажил олгогч нь жолооч олдохгүй байгаа мөртлөө туршлага нэхнэ. Аргагүй шүү дээ. Жолооны эрх авах үйл явц нь бизнес болчихсон болохоос сургаад гаргадаггүй. Аа нээрээ мэргэшсэн жолооны эрхээ авдийм билүү хэхэ.

Цагийн ажил бол манайд боломжийн байдаг. Үйлдвэрлэл, дэд бүтцийн салбар хөгжөөгүйтэй холбоотой тэр чиглэлийн цагийн ажил тааруу байдаг. Борлуулагч, сурталчилгааны ажилтан, барилгын дараах цэвэрлэгээ гэх мэт цагийн ажлууд байнга байж байдаг.

Манай залуучууд сүүлийн үед цагийн ажил хийх сонирхол их болсон. Сүүлд хийсэн судалгаагаар өдөрт дунджаар 60 гаруй оюутан цагийн ажилд бүртгүүлдэг. Залуучуудын Хөдөлмөрийн төв биржийн Facebook хуудсаар зочилдог хүмүүсийн 60 гаруй хувь нь 20-24 насны эмэгтэйчүүд байдаг. Ийм насны хүмүүс цагийн ажлыг түлхүү хайдаг гэдгийг харж болно.

Цагийн ажил гэдгийг бид нар одоохондоо оюутан л хийдэг гэж ойлгодог. Ажилладаг хүмүүс ч ажлынхаа хажуугаар нэмэлт орлого олох боломжтой байдаг. Цагийн ажил хийх нь олон давуу талтай. Оюутан зохион байгуулалттай болдог, хүнтэй харилцаж сурдаг, их дээд сургуульд заадаггүй зүйлсийг сурах боломжтой.

Оюутан цагаасаа ажил хийнэ гэдэг нь тодорхой хэмжээний туршлага хуримтлуулж байгаа гэсэн үг. Ажил хийдэг хүмүүс ажлынхаа хажуугаар онлайн ажил хийх боломж их байна. Монголд онлайнаар хийх боломжтой 100 гаруй төрлийн ажил байна.

Өнөөдөр ажил хийх сонирхол нэг л төрж өгөхгүй. Санаа сэтгэл тогтохгүй гэгэлзээд л. Гадаа гарч галзуу улаанаа угзарлаа. Тэгсэн ч тайван бус хэвээр. Ажлын цаг дуусгаад сайхан зааланд хөлсөө гарганаа өнөө орой. Өдөр болгон нэг л таньдаг ихэмсэг, яравгар, бялдууч, долдой, дорой гэх мэт хэдэн хүн харж хэлэлцэж, ярилцаж тэдэндээ уусаж дагаад хөгшин ахуйд суралцах маягтай. Би залуу хүн.

Гэтэл заримдаа залуугаа мартах шахах юм. Хийдэг ажил хэвийн. Хүмүүсийн надад хандах, миний зүгээс хүмүүсд хандах хандлага мөн л хэвийн. Уйтай ажил. Гэхдээ ажил нь биш хүмүүс нь л миний бухимдалыг төрүүлэх юм. Хамт олонтой байх сайхан ч хүн чанараа алдаж байгаа багтай, будагтай төрхнүүдийг харахаар л.

Хүмүүс бүгд л жүжигчин. Хэн нь харин хэнд таалагдах, үнэлгээ авах тал дээр авъяасаа сорсин бэртэгчингүүд. Гадаа ч , энэ ханан дунд орж ирээд ч хүмүн гэх хүйтэн сэтгэлтэнүүд нэгнээрээ тоглож, нөгөөгөө тавлаж сэтгэл нь сэмхэн ч гэсэн баясаж явцгаах юм. За за бүгд тийм хойно. Би ч бас бусдын нүдэнд тийм харагдаж хүн хүний зэвүү хүргэж явдаг байх даа. ажил хурдан тараасай.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү