Мэдээ

СОЁЛЫН САЙД НАЙЗУУДТАЙГАА СҮНСНИЙ БАЯРЫГ НИЖГЭР ТЭМДЭГЛЭЖЭЭ

Соёлын сайд Ч.Номинг Монголын тэргүүлэх “Гацуурт” компанийн өв залгамжлагч гэдгээр нь андахгүй сайн мэднэ. Угтаа бол тэр өөрийн хүч хөдөлмөрөөр өдий зэрэгт хүрч,

олонд танигдсан нэгэн. Тэрээр 10 жилийн 45 дугаар дунд сургууль, Их Британийн Ийст Англиа Их Сургуулийг эдийн засгийн чиглэлээр тус тус төгссөн. 2006-2007 онд

Гацуурт Группийн Гадаад Харилцааны Захирал, 2007 оноос Тэрэлж зочид буудлын Ерөнхий Менежер, 2011 оны 2 сараас эхлэн Монгол ТВ-ийн захирлаар ажиллаж байсан юм.

Мөн түүний гэр бүлийн амьдралыг сонирхох хүмүүс чамгүй бий. Тэрээр 3 сайхан хүүхдийн ээж бөгөөд нөхөр, сэтгүүлч Г.Бат-Эрдэнэтэй ханилан суугаад 3 хүүхдийн ээж болжээ.

Харин түүний нөхөр эхнэртэйгээ танилцсан тухайгаа “Би багадаа цэцэрлэгийнхээ нэг охины орыг байнга хурааж өгдөг байлaа. Хожим нь миний 3 хүүгийн ээж, хань минь

болно гэж харин ёстой төсөөлөөгүй шүү” хэмээн өөрийн олон нийтийн сүлжээ хуудаснаа сонирхуулан нийтэл байсан удаатай. Тэгвэл соёлын сайд саяхан найзуудтайгаа сүнсний баярыг нижгэр тэмдэглэн өнгөрүүлжээ. Сайд уг баярынхаа зургийг цахим орчинд олон нийтэд дэлгэсэн байна.

Соёлын сайд Ч.Номин, “тэргүүн охин” Б.Намуун, Хасын Ганхуягийн эхнэр Уянга болон бусад найзуудын Halloweenийг ийнхүү тэмдэглэжээ.

Халловен гэдэг энэ баярыг монголчууд “Сүнсний баяр”, “Аймшгийн баяр” гэж ойлгодог. Гэтэл энэ нь сүнс, аймшиг, цус нөжит этгээд юмны баяр биш. Энэ бол Христ шашинтнуудын хувьд олон зуун жилийн өмнөөс тэмдэглэж ирсэн уламжлалт баяруудынх нь нэг юм.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү