Мэдээ

Сурагчдаасаа “Iphone-14 pro max” нэхсэн багшийг АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ

Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Ерөнхий боловсролын V сургуулийн 11 дүгээр ангийн багш П нь хүүхдүүдийг эцэг, эхийн зөвшөөрөлгүй амралтад авч яван архи өгдөг,

электрон тамхи татаж байхад шаардлага тавьж зогсоодоггүй, баяр бүрээр хүүхдүүдээ дарамталж бэлэг авхуулдаг одоо “Iphone-14 pro max” авахуулна гэж уурлаж буй гэх мэдээ гараад байсан юм.

Тодруулбал, тус багш нь өмнө нь Iphone 10 гэх утас авахуулсан бөгөөд одоо “Iphone 14 prо max авахуулна. Өрөнд оров оо” зэргээр сурагчид руугаа чат бичиж дарамталсан байдаг.

Тэгвэл Нийслэлийн боловсролын газраас тус багш П-г шалгаад ажлаас нь чөлөөлөх чиглэлийг тус сургуулийн удирдлагуудад өгчээ.

Мөн П багшийн хувьд өөрөө ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг удирдлагын зүгээр хүлээн авч шийдвэрлэжээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү