Мэдээ

Сурагчдын үдийн хоолноос өт гарч ирлээ

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн үдийн цайны зутан шөлнөөс өт гарч ирсэн талаар тус сургуулийн эцэг эхийн төлөөлөл цахим орчинд мэдээлжээ.

Тодруулбал: “Тус сургуульд 4000 орчим хүүхэд суралцдаг. Гэтэл 4000 хүүхдийн хоолыг хийх нөөц бололцоо, гал тогооны техник хэрэгсэл хангалтгүй. Үдийн цай хөтөлбөрт өөр компани оруулах гэхээр оруулдаггүй. Эцэг эхчүүд үдийн хоолон дээр гомдол гаргахаар ачаалалаа дийлэхгүй байна гэсэн хариу өгдөг.

Тухайн компани үдийн цай хөтөлбөр эхэлсэнээс хойш тус сургуульд үдийн цай нийлүүлж байгаа. Эцэг эхийн шаардлагыг хүлээж авдаггүй. Эцэг эхийн нээлттэй өдөрлөгөөр , өдөрлөгт зориулж хоол бэлтгэн танилцуулдаг. Өнгөрсөн долоо хоногт аяга таваг угаагч шингэнтэй хоол өгсөн гэх сургаар эцэг эхчүүдийн төлөөл ээлжлэн хоолны найрлагтай танилцаж байгаа.

Гэтэл өнөөдөр буюу 10-р сарын 5-ны үдийн цайны броклитой шөлнөөс өт гарч ирсэн”хэмээн эцэ эхийн төлөөлөл ундууцлаа илэрхийлсэн юм.

Тухайн өдрийн өмнөх өдөр брокклитой бантан өгсөн хэмээн ярьж байна. Бодвол ногоогоо угаагаагүй л хийсэн юм шиг байна. Уг нь бол тус сургуулийн хоолны газар нь улсынх биш тэндрээр орж ирдэг гэсэн.

Энэ бол 100 хувь ажилчдийн л хариуцлагаггүй үйлдэл мөн. Олон хүүхдүүдийн эрүүл мэндийг хариуцсан бүхэл бүтэн сургуулийн цайны газар ийм хариуцлаггүй үйлдэл гаргасан нь олон нийтийг бухимдуулав.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү