Мэдээ

Сурагчид хүнд цүнх үүрсэнээс болж ийм болж байна. Эцэг эхчүүд заавал уншаарай!

Д.Янжка гэдэг иргэн дараах сэрэмжлүүлийг бичжээ.

“Анхаараарай!! Энэ бол сургуулийн 6дугаар ангийн хүүхдийн нуруу үe нь далийсан байгаа нь. Бид үр хүүхдээ мэдлэг боловсролтой болгох гэж сургуульд явуулдаг ч давхар өвчиний үүр болгож байна .

Маш хүнд цүнх үүрч явсанаас яс нь олигтой бэхжээгүй хүүхдүүдийн нуруунд маш их ачаалал ирж бүтцээрээ өөрчилөлтөнд орж байна .Хүнд цүнхээ нэг талдаа буюу ихэвчилэн баруун талдаа үүрсэнээс нэг талруугаа далийж өгч байна .

Өдөр ирэх тусам хүүхдүүд бариулахаар ирэх нь ихсэж байгаа нь үнхээр харамсалтай бас эмэгнэлтэй .Ганц нуруунд асуудал үүсч байгаан биш нүдний хараанд ч маш их өөрчилөлт орж байна .

Яагаад гэвэл өдрийн 5-7 цаг цагаан цаасан дээр хичээл хийж байгаад гэртээ хариад дор хаяж 3-5цаг ахиад цагаан цаасан дээр юм бичиж сууна .Хар ухаанаар та нар бодоод үздээ .Гэрт байж байгаад бид цас орсон үeд гадаа гархад яаж нүд гялбаж эвгүй болдог билээ дээ.

За тэр хүзүүний шохойжилт хуян бол үнхээр залуужсан бараг хүүхэд бүр хуянтай болсон . Дотор гэдэсний хувьд ходоод бол бүр асуудалтай хоол идчээд л суудаг ямар ч хөдөлгөөн байхгүй гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн байхгүй учир хоол нь шингэхгүй өтгөн нь хатсан эсвэл хоолны ямар ч дуршилгүй хатсан борц шиг болчихсон хүүхдүүд маш их байгаа .

Магадгүй таны хажууд ч ийм өвчтөй хүүхэд өсч байж мэднэ .Энэ их хүнд цүнх маш их даалгаварыг багасагмаар бна .Бидэнд эрүүл саруул хүүхдүүд ирээдүй хэрэгтэй болохоос, өвчний үүр уурхай болсон хүүхдүүд хэрэггүй .

Ирээдүйд хүнд хүчний ажил хийх хүүхдүүд үнхээр ховор болж байгаа яагаад гэхээр хүүхдүүд маань эцэнхий туранхай хөдөлгөөний дутагдагдалтай өсч бна .Хүнд цүнх нь өсөлтөнд хүртэл нөлөөлж бна .

Заавал хүүхдээ өвдсөн хойно нь өвдөлөө гэх биш урьдчилан сэргийлж анхаарч баймаар бна аа.Боловсролын сайд нь ч энийг анхаарч өөрчлөлт оруулмаар бна .” хэмээн бичлэг оруулсан байна.

Хичээлийн шинэ жил эхэллээ. Гуравдугаар ангид орсон бяцхан дүү минь дүрэмт хувцсаа өмсч, гутлаа гялалзтал нь тослоод, цүнхээ дааж ядан үүрээд гарах нь өхөөрдөм.

Харин хаалгаар гарангуутаа л ээждээ цүнхээ өгч, өөрөө дэгдэн гүйх. Эцэг эхчүүд анзаардаг л байх. Таны хүүхэд бяцхан биедээ дийлэмгүй хүнд цүнх үүрдгийг. Хэт хүнд цүнх үүрэх нь эрүүл мэнд болоод өсөлтөд нь сөргөөр нөлөөлдөг гэж мэргэжлийн эмч нар тайлбарладаг. Тэгвэл бага ангийн сурагчид дунджаар хэдэн кг жинтэй цүнх үүрэх ёстой вэ

Цүнх гэдэг бага ангийнхны хувьд их чухал. Хичээлийн хэрэглэл, ном дэвтрээ хийхээс гадна солих улавч, зузаан хувцас, өдрийн цайгаа хүртэл хийдэг нэг ёсны хамгийн найдвартай авдар юм. Гэхдээ эцэг эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндийг бодвол зайлшгүй тогтоосон стандарт, даацаас нь хэтрүүлэхгүй байлгах нь чухал. БСШУСЯ, Боловсролын хүрээлэнгээс судалгаанд үндэслэн, цүнхний стандартын тухай зөвлөмж гаргажээ.

Зөвлөмжийн дагуу нэгдүгээр ангийн сурагч 3.1 кг-аас илүү жинтэй цүнх үүрэх ёсгүй юм байна. Харин гуравдугаар ангийн сурагчид 3.2 кг. Хэрэв таны хүүхэд тавдугаар ангид сурдаг бол 3.7 кг жинтэй цүнх үүрэх ёстой. Энэ хэмжээнээс хэтрүүлж, хэт том цүнх үүрэх нь таны хүүхдийн өсөлтийг зогсоох, биеийн галбирын хувьд буруу хөгжилтэй болгох аюултай юм.

СХД-ийн иргэн Б.Баярсүрэн “Миний хүү энэ жил гуравдугаар ангид орсон. Одоогоор сургууль нь ном тарааж өгөөгүй учир цүнх нь хөнгөн байна. Өнгөрсөн жил дөрвөн ном хийхэд л цүнх нь нэлээд хүнд болж байсан. Анги ахих тусам ном, дэвтэр нь нэмэгдэнэ. Дөнгөж найман настай хүүхэд 6-7 кг цүнх үүрнэ гэдэг эрүүл мэндийн хувьд аюултай.

Тиймээс хүүхдээ хүргэж өгч, авахдаа байнга цүнхийг нь барьж явдаг. Хүүхдэд олон хүнд ном өгч явуулснаас багш нь тухайн өдрийн хичээлийг нь тухай бүрд нь цаасан дээр хэвлээд өгчихөж байвал амар санагдах юм” гэж байв. Хүний их эмч, нуруу нугасны зөвлөх эмч Б.Бурмаа “Хүүхдүүд хэт хүнд цүнх үүрснээс болж бөгтөр болдог. Нэгэнт бөгтөр болсон бол засахад тун хэцүү. Цаашлаад нурууны суулт, булчин чангарах зэрэг гажгууд биед илэрч эхэлдэг. Тиймээс аль болох хөнгөн цүнх үүрэх ёстой.

Мөн хичээлдээ явахдаа хүнд цүнх үүрч гарсан хүүхэд сургуульдаа очихдоо зан төлөв нь өөрчлөгдөж, ядрах мэдрэмж төрснөөс болж хичээлээ ойлгохгүй, нойрмоглодог. Энэ нь сурлагын чанарт нь нөлөөлдөг гэсэн сонир­холтой судалгаа гарсан байдаг юм билээ” гэв. Тэрээр цааш нь “Сурагч болно гэдэг зургаан наст­нуудын хувьд хүнд даваа. Хичээл тэдэнд дарамт юм шиг санагддаг. Энэ сэтгэхүйг нь дагаад биед нь өөрчлөлт гарна. Толгой өвдөх, ядрах, гар нь чилэх гэх мэт. Тэгэхээр эцэг эхчүүд аль болох хүүхдээ амрааж, эрт унтуулж байгаарай” гэсэн юм.

Сурагчийн цүнхний стандарт, жингийн тухайд манай улсад ийм байдаг бол дэлхийн жишиг ямар байдаг бол. Америкт сурагчийн цүнхний жин нь тухайн хүүхдийн биеийн жингийн 10-15 хувиас хэтрэхгүй байх естой гэж заадаг юм байна. Харин Японд зөвхөн сурагчийн цүнх үйлдвэрлэдэг компани байдаг аж. Тэд стандартын дагуу сайн цүнх үйлдвэрлэж, Засгийн газраас санхүүжилтээ авдаг аж.

Мөн Японы зарим сургуульд нэг мөрөндөө үүрдэг цүнхийг хориглодог юм байна. Энэ нь нэг мөрөндөө хүнд ачаалал өгөхөөс сэргийлэх арга аж. Харин манай ахлах ангийн сурагчдын хувьд нэг талаараа үүрдэг цүнх сонгох нь элбэг. Хэрэв ийм төрлийн цүнхийг байнга үүрвэл өндөр нам мөртэй болохоос гадна хуян хөөрөх өвчлөлийн үндэс болдог гэж мэргэжлийн эмч нар анхааруулж байна. Солонгос, Герман, Орос зэрэг зарим оронд сурагчийн цүнх тоноглолгүй байх ёстой гэсэн үндсэн шаардлага тавьдаг юм байна.

Энэ нь бусад хүүхдийн анхаарлыг татахгүйгээс гадна амьдралын төвшингөөр ялгарахгүй байхад тусладаг гэж багш нар нь ярьжээ. Дэлхийн орнуудад жингийн стандартаас гадна материалыг онцгой анхаардаг юм байна. Тиймээс хичээлийн цүнх цэвэр даавуун материал байх ёстой гэж үздэг гэнэ. Үүрээд явахад хөлөргөхгүй, мөрнөөс мултрахгүйгээс гадна хүүхдийн биед элдэв гаж нөлөө, харишил өгөхгүй байх ёстой аж.

Хичээлийн шинэ жил эхэлж, эцэг эхчүүд хүүхдийнхээ сургуулийн бэлтгэлийг базаагаад тун завгүй. Ялангуяа хичээлийн хэрэгсэл сонгох амаргүй үүрэг тэдэнд ногдож буй. Хүүхдийнхээ нас, анги, бүлэгт тохирсон хичээлийн хэрэгсэл сонгох, тэр дундаа биеийн жинд нь тааруулж, элдэв гаж нөлөөгүй сурагч цүнх сонгох нь чухал. Манай орны нөхцөлд анги танхимд сурагчид сурах бичиг, гарын авлага, хичээлийн хэрэгслээ хадгалж үлдээх сав байхгүйн улмаас өдөр бүр гэр, сургууль хооронд цүнхээ үүрч явдаг. Боловсролын хүрээлэнгээс гаргасан судалгааны үр дүнгээс үзвэл сурагч дунджаар I ангид 3,145 кг, II ангид 3,074 кг, III ангид 3,212 кг, IV ангид 3,127 кг, V ангид 3,765 кг ачаа (Өмсөж буй хувцасны жинг тооцоогүй болно)-г үүрдэг байна.

Цүнхний жин нэмэгдэхэд нэмэлт гарын авлага, дасгал ажлын ном (500-1100 г), номын тавиур том, жижиг (300-500 г), хөгжмийн хичээлд бишгүүр ууттай 300 г, зургийн болон бусад хэрэглэгдэхүүн (100-160 г), үдийн цайны хэрэгсэл (100-120 г), ундаа, савтай ус гэх мэт зүйлс мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа болно.

Дэлхийн улс орнуудын хувьд сурагчийн цүнхний жин нь тухайн хүүхдийн биеийн жингийн 10-15 хувиас хэтрэхгүй байх нь зохимжтой гэж үздэг байна.

Ингээд сурагч цүнхний стандарт хэтрэх нь ямар сөрөг нөлөөтэй болох талаар олон улсын судлаачдын хийсэн судалгааг хүргэе.

1.Хүнд цүнх үүрэх нь нуруу өвдөж, ядардаг

Австралийн нуруу нугасны мэргэжилтнүүдийн гаргадаг сэтгүүлд сургуулийн насны хүүхдийн үүрч яваа цүнхний дундаж нь тэдний нас, биеийн онцлогт тохироогүй болохыг тогтоожээ. Иймд тэд сургуулийн бага насны хүүхдийн үүрч явах ачааны хүндийн дундаж хэмжээг тогтоож, стандарт гаргасан байна. Сургуулийн сурагчдын 79.1 хувь нь тэдний цүнхний ачаа хүнд байдаг, 65.7 хувь нь цүнх хүнд байгаагаас болж ядардаг, 50.0 хувь нь хүнд цүнх үүрсний улмаас нуруу нь өвддөг болохыг тогтоожээ.

2.Хүзүү, мөр нь байнга өвдөх

Угандад хийсэн судалгаагаар сургуулийн сурагчдын 30.8 хувь нь өөрийн биеийн жингийн 10 хувиас хэтэрсэн хүнд жинтэй цүнхийг барьж байгааг тогтоожээ. Тэдний 88.2 хувь нь хүзүү, мөр, нуруу нь өвддөг гэж хариулсан байна. Мөн сурагчдын 35.4 хувьд хүнд цүнх барьж явдгаас шалтгаалсан булчин өвдөлт байдгийг илрүүлсэн байна. Сурагчдын нуруу бага зэрэг өвдөх, удаан алхах, сургууль дээрээ удаан суух зэрэг нь хүнд цүнх үүрч явахтай хамааралтай болохыг тогтоожээ. Сургуулийн сурагчдын 19 хувь нь л сургууль дээрээ ном, дэвтрээ хадгалах хайрцагтай байжээ.

3.Булчин өвдөх хам шинжтэй болдог

Шинэ Зеланд улсын Хөдөлмөрийн эрүүл мэнд, эргонометрикийн төвийн судалгаагаар сургуулийн сурагчдын 77.1 хувь нь булчин өвдөх хам шинжтэй, үүнээс 44.3 хувь нь хүзүү, 43.6 хувь нь мөр, 36.4 хувь нь нуруу, 35.0 хувь нь аарцаг нуруу нь өвддөг болохыг тогтоосон байна.

Манай улсад одоогоор сурагчийн цүнхний жингийн хувьд мөрдөх стан­дарт, хуульчилсан нарийн зохицуулалт алга байна. Тиймээс НЭМҮТ-өөс сургуулийн удирдлага, багш, эцэг, эх асран хамгаалагч нарт зориулан дараах зөвлөмжийг гаргажээ. Ингэхдээ тэд сурагч цүнхний жинг Монгол хүүхдийн биеийн дундаж жингийн 10 хувиас ихгүй байхаар тооцох хэрэгтэйг зөвлөж байна.

Жишээ нь: Таны хүүхэд 30 кг жинтэй бол 3 кг-аас бага жинтэй цүнх байх ёстой.

Ерөнхий боловсролын сургуулиудын удирдлага, багш нарт

Сурагчийн биеийн жинг хэмжиж, сурагч цүнхний нийт жин нь хүүхдийнхээ биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй байхад хяналт тавих;
Сурагчдын өөрсдийн жинд тохируулан цүнхний жингийн норм хэмжээг анги бүр гарган мөрдөх ажлыг зохион байгуулах;
Тухайн өдөр орох хичээлийн хуваарийн дагуу сурах бичиг, дэвтэр, гарын авлага гэх мэт зүйлсийг ялгаж буйд хяналт тавих ажлыг зохион байгуулах;
Сурагчдад боломжтой бол аль болох нимгэн дэвтэр ашиглахыг дэмжих;
Хичээлд ач холбогдол багатай нэмэлт хэрэгслээр сурагчдын цүнхний жинг нэмэгдүүлэхгүй байх;
Эцэг эх, асран хамгаалагчид юу анхаарах ёстой вэ?

Сурагчийн цүнхийг авахдаа элдэв тоноглолгүйг сонгох;
Хүүхдэдээ цүнх болон бичгийн хэрэглэлийг хөнгөн жин, эдэлгээ сайтай, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байхыг анхаарах;
Хүүхдэдээ хичээлд шаардлагагүй зүйлс /тоглоом, үлгэрийн ном г.м/ өгч явуулахгүй байх;
Хичээлийн хуваарийн дагуу сурах бичиг, дэвтэр, гарын авлага хичээлийн хэрэгслээ ялгахад туслах;
Биеийн жинг хэмжиж, цүнхний нийт жин нь хүүхдийнхээ биеийн жингийн 10 хувиас хэтрүүлэхгүй байхад анхаарах;
Сурагчийн үүрч буй цүнхийг нуруунд жигд ачаалал өгөхүйц хоёр мөрөндөө үүрч дадуулахад анхаарах;
Үүнээс гадна өдөр бүр хүүхдийнхээ хичээлд зайлшгүй шаардлагатай зүйлийг нь бүртгэж, өгч явуулж байгаарай. Зарим хүүхэд хичээл сургууль руугаа хүнд хөнгөн материалаар хийсэн тоглоом авч явдгаас болж гэмтэх тохиолдол гардаг байна.

  1. Цүнхээ зөв үүрч явах техникийг зааж өгөх

Нэг мөрөндөө хэзээ ч үүрч болохгүй, хоёр мөрөндөө үүрэх. Мөн хэт бариу оосортой цүнх хүүхдийг чөлөөтэй амьсгалахад саад учруулдаг тул цүнхний мөрөвчийг суллах;
Ном, дэвтрээ хийсний дараа хүүхдийн цүнхийг үүрүүлэхэд доод тал нь хүүхдийн аарцганд, дээд тал нь мөрний хэмжээнд байхаар оосрыг нь тааруулах;
Цүнхний мөрөвч өргөн байх тусам цүнхний хүнд, хөнгөнийг хүүхдийн биед жигд хуваарилахад тусалдаг. Тиймээс таны хүүхдийн цүнхний мөрөвч нарийн бол өргөн болгох мөн бүсэлхийгээр бүсэлдэг бүслүүр хийж өгөх;
Хүнд жинтэй хавтгай зүйлийг аль болох нурууных нь талд хийх

  1. Цүнхний ачааллыг бууруулж болох бусад аргууд

Боломжтой бол гэрт нь сургууль дээр хэрэглэдэг номыг нь авч өгөх
Хэрэглэсэн номоо бие биедээ дамжуулдаг аяныг сургууль дээр явуулах
Хүүхдээ хүргэж өгөхдөө цүнх нь хүнд байгаа эсэх болон өвдөлт өгч байгааг байнга асууж шийдлийг олж байх
Биеийн тамирын хувцас, хөгжмийн зэвсэг зэрэг хүнд зүйлсээс гадна хүүхдийн цүнхэнд хүнд байх хичээлийг хэрэгслийг зохицуулж өгч явуулах
Сургуулийн захиргаа болон багшид хүүхдийн цүнх хүнд байгаа талаар хүсэлт гаргаж хамтдаа шийдлийг олох. Тухайлбал,
Даалгаврыг нь олшруулж өгч байх
Цахимаар даалгаврыг нь явуулах
Сургууль дээр хүүхэд бүрд номоо хадгалах хайрцаг хийх
Бага ангийн хүүхдүүдэд зориулсан ном бэлэглэх, хандивлах аян зохион байгуулах
“Four seasons” сэтгүүл, 65 дахь дугаар.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү