Мэдээ

Сурвалжилга: Жолоочоор ажилд орж менежер болтлоо дэвшиж, хоёр өрөө байраар шагнуулсан залуу

Компаниасаа хоёр өрөө байраар шагнуулаад баярын нулимсаа арчаад үг ч хэлж чадахгүй зогсох тулгар биетэй эхнэр рүүгээ хараад инээмсэх залуугийн зураг олон нийтийн цахим орчинд түгсэн.

Залууг Ганболдын Мөнхжаргал гэдэг бөгөөд эрх зүйч мэргэжилтэй нэгэн. Хоёр жилийн өмнөөс салбараа сольж “Түшээ Мээрэн” компанид жолоочоор ажилд орж байжээ

. Г.Мөнхжаргал хоёр жилийн дотор компанидаа борлуулалт хариуцсан менежер болтлоо дэвшиж, ашигладаггүй хоосон өрөөг тэмдэглэлт баяр тэмдэглэдэг газар болгон тохижуулжээ.

Түүний хичээл зүтгэлийг үнэлж байгууллагаас нь хоёр өрөө байраар шагнасан юм. Г.Мөнхжаргалын гэр бүл тун удахгүй шинэ хүнээ өлгийдөн авна.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү