Мэдээ

Сэрэмжлүүлэг: Хүний дайвар ачаанаас хар тамхи гарч иржээ

Есдүгээр сарын 27-нд Истанбулаас Улаанбаатарын шууд нислэгээр зорчсон н.Н-д нэгэн иргэн дайвар ачаа өгч явуулахаар болжээ. Тухайн иргэн есдүгээр сарын 26-ны шөнө ачаагаа хүргэж өгсөн байна.

Ингэхдээ хүүхдэдээ тоглоом, хувцас өгч явуулна гэжээ. Гэтэл тухайн иргэн сэжигтэй санагдсан учир ачааг задлаад үзтэл олон юманд боосон хүүхдийн тоглоомын дотор хоёр цагаан нунтаг дүүрэн хар тамхи гарч иржээ. Тухайн иргэн айсандаа нойлд хийгээд усыг нь татсан байна.

Мөн нисэхийнхээ өмнө Монгол консулд мэдэгджээ.

Харин энэ хэргийн талаар холбогдох албаны хүнээс тодруулахад “Бүгд Найрамдах Турк Улсын газар нутаг дээр болсон учраас бид мэдэхгүй байна” гэв. Иймд гадаадад байгаа иргэдийг ачаа дайвар авахдаа анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү