Мэдээ
Сүхбаатарын талбайд иргэдийн жагсаал эхэллээ
Өнөөдөр Сүхбаатарын талбайд иргэдийн жагсаал болж байна. иргэд эрх баригчдаас алдсан боломжоо нэхэж, жагсаж байна. Тэдний зүгээс нүүрсний, улсын болон баялгийн хулгай, эрх баригчдын авлигыг ил болгох болон хулгайчдын нэрсийг зарлаж, асуудлыг шийдвэрлэхийг шаардаж байгаа юм.
Жагсаалд Сэлэнгэ болон Налайх дүүргээс ирж оролцож буй хүмүүс ч байна.
Иргэдийн шаардлага:
Нүүрсний хулгай 440 их наяд
Ундармаа 340 тэрбум
Ковидын төсөв
Хээрийн эмнэлэг 6,5 сая евро
Дүүжин тээвэр 22 тэрбум
Түгжрэлийн 420 тэрбум
ЖДҮ
Сэлбэ гол төсөл 60 сая доллар
Авилга албан тушаалын хууль
-УИХ гишүүдийг эргүүлэн татах хууль
- 6.2 Гадны иргэн 50+50 жил газар эзэмших эрхийг цуцал
- НӨАТ10% ийг иргэдэд өг