Мэдээ

С.БААСАН: Хөгшин минь өдийд байсан бол манайд 5-6 машинтай хүн ирчихсэн, хөгшин минь хүмүүсийг инээлгээд л сууж байгаа даа.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монгол улсын ардын уран зохиолч яруу найрагч Б.Лхагвасүрэн тэнгэрт дэвшээд нэлээдгүй хугацаа өнгөрчээ . Түүнийг бурханд яруу тансаг, шүлэг найраглалаа хүргэхээр явахад нь олон залуучууд түүний ухаарал хайрласан үгсийг дахин сонсохгүй нь хэмээн халаглаж байлаа.

Харин алдарт яруу найрагчийн үр хүүхдүүд түүний гар бичмэл болон 1980, 1990 онд хэвлэгдсэн номнуудыг дахин эмхэтгэн дахин ард түмний хүртээл болгохоор ажиллаж байгаа аж. Алдарт яруу найрагчийн хань С.Баасан өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд ямар нэгэн хэвлэлд ярилцлага өгөөгүй байсан. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө ханийгаа дурсан хэвлэлд ярилцлага өгөхдөө ийнхүү ярьжээ.

Би чинь ханьдаа их эрх. Хөгшнийгөө дуугүй байх тусам нь давраад “Энд байсан юм алга болчихсон байх юм. Гэрт тавьсан юм олдохгүй” гэхэд нь л би “Намайг загнаж байна” гээд уйлчихдаг эрх амьтан байв шүү дээ. Миний хань их яриа.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монгол улсын ардын уран зохиолч яруу найрагч Б.Лхагвасүрэн тэнгэрт дэвшээд 2 жил болох гэж байна. Түүнийг бурханд яруу тансаг, шүлэг найраглалаа хүргэхээр явахад нь олон залуучууд түүний ухаарал хайрласан үгсийг дахин сонсохгүй нь хэмээн халаглаж байлаа.

Харин алдарт яруу найрагчийн үр хүүхдүүд түүний гар бичмэл болон 1980, 1990 онд хэвлэгдсэн номнуудыг дахин эмхэтгэн дахин ард түмний хүртээл болгохоор ажиллаж байгаа аж. Алдарт яруу найрагчийн хань С.Баасан өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ямар нэгэн хэвлэлд ярилцлага өгөөгүй байсан. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө ханийгаа дурсан хэвлэлд ярилцлага өгөхдөө ийнхүү ярьжээ.

Би чинь ханьдаа их эрх. Хөгшнийгөө дуугүй байх тусам нь давраад “Энд байсан юм алга болчихсон байх юм. Гэрт тавьсан юм олдохгүй” гэхэд нь л би “Намайг загнаж байна” гээд уйлчихдаг эрх амьтан байв шүү дээ. Миний хань их яриа. Хөгшин минь өдийд байсан бол манайд 5-6 машинтай хүн ирчихсэн, хөгшин минь хүмүүсийг инээлгээд л сууж байгаа даа. Хүний даллагатай, буянтай хүн байсан. Ямар ч эр хүн миний хань шиг амьдарна гэдэг их хэцүү дээ. Миний хань хийе гэснээ хийдэг, хэлье гэснээ хэлдэг, авъя гэснээ авдаг байсан. Тэгж амьдарна гэдэг амаргүй.

Хоёр жил толгой татахгүй уйллаа. Ханийгаа бодохоор өөрийн эрхгүй уйлчихаад байх юм даа. Ханийгаа байхад “Манайх тэгэх юмсан, ингэх юмсан” гэж шунадаггүй байсан. Надад Б.Лхагвасүрэн л байвал болдог, бүх юм дүүрдэг, гарыг нь дэндүү харчихсан, дэндүү эрхэлж амьдарсан даа. Тийм болохоор л өнөөдөр 80 хүрэх гэж байж усан нүдлээд сууж байгаа байх. Энэ бүхэн сайн ханьтай байсны шинж шүү дээ.

Ямар ч эр хүн миний хань шиг амьдарна гэдэг их хэцүү дээ. Миний хань хийе гэснээ хийдэг, хэлье гэснээ хэлдэг, авъя гэснээ авдаг байсан. Тэгж амьдарна гэдэг амаргүй.

Хоёр жил толгой татахгүй уйллаа. Ханийгаа бодохоор өөрийн эрхгүй уйлчихаад байх юм даа. Ханийгаа байхад “Манайх тэгэх юмсан, ингэх юмсан” гэж шунадаггүй байсан. Надад Б.Лхагвасүрэн л байвал болдог, бүх юм дүүрдэг, гарыг нь дэндүү харчихсан, дэндүү эрхэлж амьдарсан даа. Тийм болохоор л өнөөдөр 80 хүрэх гэж байж усан нүдлээд сууж байгаа байх. Энэ бүхэн сайн ханьтай байсны шинж шүү дээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү