Мэдээ

С.Будрагчаа: Ц.Анандбазар надад 200 сая төгрөг өгч амыг маань хамхисан гэж ярьж яваан байна

Орос 3-р сургуулийн асуудлыг ил болгож захирал Ж.Соронзонг нь хүртэл захирлын суудлаас нь “ховхолж” чадсан сэтгүүлч бол С.Будрагчаа.

Тэрбээр “УИХ-ын гишүүн Ц.Анандбазар би сэтгүүлч С.Будрагчаад 200 сая төгрөг өгч амыг нь хамхисан гэж нэр бүхий УИХ-ын гишүүдэд худал ярьж явааг нь сонсоод би мэл гайхаж, цэл хөхрөв.

Хүний нялх үрсийг ажлын байрны дарамтад оруулж, заримыг нь зохисгүй байдлаар халдсан нөхрөөс мөнгө авч амаа хамхиулдаг нь би биш гэдгийг ХАРИУЦЛАГАТАЙ МЭДЭГДЬЕ.

Ц.Анандбазарын үйлдсэн хэргийг илчилсэн иж бүрэн хоёр эрэн сурвалжлах нэвтрүүлгийг Ankhzul Tseden найзтайгаа хийж, уг нэвтрүүлгийнхээ дараа түүнд хуульд заасан хариуцлага тооцуулахын тулд цагдаа, АТГ, УЕП, бүр Монгол Улсын Ерөнхийлөгчид хүртэл гомдол гаргаж тэмцсээр ирсэн.

Хамгийн сүүлд өнгөрсөн наймдугаар сард Булган аймгийн Баян-Агт суманд болсон айраг наадам дээр Ц.Анхзул бид хоёр зорин очиж дарамт, тэр үйлдсэн асуудлын шалгалтын явц ямар байгааг Ц.Анандбазараас өөрөөс нь асууж сурвалжилсан.

Богд хан уулын Бага тэнгэрийн аманд хууль бусаар орон сууц, асар үнэтэй хувийн байшин барьж зарж буйг нь илчилснийхээ төлөө ийм муухайгаар гүтгэгдсэндээ машид эгдүүцэж байна.

Сэтгүүлч хүнд хувиршгүй итгэл үнэмшил, худалдашгүй үнэ цэн гэж байдаг юм шүү Ц.Анандбазараа. Би чиний Монгол Улсаас “хулгайлсан” бүхнийг чинь илчилж, хууль бус үйлдэл бүрийн чинь мөрөөр мөшгөсөөр дуусгана гэдгээ хатуу хэлчихье.” хэмээн бичжээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү