Мэдээ

Таеквондогийн тамирчин Б.Намуун үзэсгэлэнт ээжүүдийн тоог нэгээр нэмнэ

Өсвөрийн ДАШТ-ий хүрэл, Ази тивийн аваргын хүрэл, Монгол Улсын 9 удаагийн аварга, ОУХМ Б.Намуун хөл хүнд болсон тухай баярт мэдээгээ хуваалцжээ.

Өнгөрөгч гуравдугаар сард Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсан тэрээр моделийн карьераа ч мөн чамгүй сайн авч явдаг нэгэн. Мөн кино урлагт ч хүч сориод амжсан тэрээр тун удахгүй анхны үрээ өлгийдөн авах гэж байна.

Алдартай брэндүүдийн нүүр царайгаар ажиллаж, спортын дэвжээн дээр эрч хүч, оюун ухаанаа сорьж яваа тэрээр 9 настайгаасаа эхлэн таеквондогоор хичээллэж эхэлжээ.

Энэ жил 20 нас хүрч байгаа Б.Намуун хөнгөн атлетикийн спортоор хоёр жил хичээллэж байжээ. Энэ нь түүний аавтай салшгүй холбоотой гэнэ. Учир нь түүний аав хөнгөн атлeтикийн спортын мaстeр, Монгол улсын уртын хаpайлтын рeкордыг эзэмшдэг нэгэн.

Гоо үзэсгэлэн төгс тэрээр урлаг, спортын үзэсгэлэнт ээжүүдийн тоог ийнхүү нэгээр нэмээд байна.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү