Мэдээ

Талийгаач Н.Байгальмаагийн ээж “Цэнхэр үст” Цэрэнг шүүхэд

Шүүхээс цэнхэр үст Э.Цэрэндолгорыг илт худал мэдээлэл олон нийтэд тараасан гэм буруутайд тооцож, зорчих эрхийг нь гурван сар хасах ял шийтгэжээ.

Э.Цэрэндолгор энэ хэрэгт шалгуулж байх явцдаа гадаад улс руу явах гэж байгаад хил дээр саатуулагдсан бөгөөд 30 хоногоор цагдан хориод байсан билээ.

Хэрэг явдлыг сануулбал, тэмээчин нэрээр овоглосон Н.Байгальмаа бүсгүй амиа алдаад жил гаруйн хугацаа өнгөрчээ. Тэрээр Улаанбаатар хотоос Их Британийн нийслэл

Лондон хот хүртэлх 12,000 км замыг гурван жилийн хугацаанд тэмээгээр туулах уртын аяллаа эхлүүлсэн дайчин бүсгүй байв. Амиа алдахаасаа өмнө өөрийн хувцасны

“Тэмээ брэнд”-ийг үүсгэн байгуулаад байсан бөгөөд өнгөрөгч оны тавдугаар сарын 15-16-нд шилжих шөнө Нийслэлийн Налайх дүүрэг дэх шинэхэн барьсан таван ханатай гэртээ галд өртөж амиа алдсан билээ.

Талийгаачийн хадам ээж, иргэн Э.Цэрэндолгор тухайн үед өөрийн цахим хуудастаа талийгаачийг амиа алдах үедээ ганцаараа бус иргэн Э гэх хүнтэй хамт амиа алдсан, урд өдөр нь маш их архидалт болсон хэмээх зүйлсийг эх сурвалжаараа дамжуулан мэдсэн тухайгаа бичиж байв.

Энэ тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү үгүйсгэсэн. Харин талийгаачийн ээж Ж.Норжмаа, охиныг нь гүтгэж, нэр хүндэд нь халдсан үндэслэлээр иргэн Э.Цэрэндолгорын эсрэг цагдаагийн байгууллагад гомдол гаргасан бөгөөд гомдлын дагуу цагдаагийн байгууллага шалгаад, прокуророос түүнд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн
этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү