Мэдээ

Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн хэрэгт Боловсрол телевиз хариуцлага үүрэг ёстой гэв

Өсч яваа чадварлаг загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2018 оны аравдугаар сарын 24-ны өдөр өндрөөс унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарч байлаа. Талийгаачийн үхлийн талаар өнгөрсөн хугацаанд олон янзын таамаг өрнөж, олон ч хүнийг шалгасан билээ.

Хэрэг гарснаас хойш жил гаруйн хугацаа өнгөрчихөөд байхад гэм буруутай этгээд олдоогүй.

Тэгвэл талийгаач бүсгүйн ар гэрийнхэн тус хэргийг сошиалд дахин сануулж хэрэгт холбогдогч, сэжигтэн этгээдүүдийг дахин сануулав.
Мөн Ч.Чамин-Эрдэнийн хэрэгт түүний оролцож байсан шоу нэвтрүүлгийг зохион байгуулж, хэрэгжүүлсэн Боловсрол суваг телевизийнхэн хариуцлага хүлээх ёстой гэдэг байр сууриа илэрхийлжээ.


Талийгаачийн ар гэрийнхний онцолсноор “Энэ телевизэд хүний амь хамаагүй, ашиг сонирхол нэн чухал гэсэн шүү. Тэгээд л ярианы бичлэг, камер дахь дүрсийг устгаж хэрэгтэнг өмөөрсөн нэвтрүүлэг хийсэн нь хуучраагүй. Мэндбаяраа, Мядагмаа, Дамдинсүрэн нараа. Та нар хариуцлага үүрэх ёстой. Танай телевиз хэргээс зугатах ёсгүй” гэжээ.


Хэргийг сануулахад, загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ 2018 оны аравдугаар сарын 24-нд 17.25 цагт Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Энхтайваны гүүрний зүүн талд орших KH apartment хотхоноос унаж нас барсан байдалтай олдсон юм.


Энэхүү хэргийг дүүргийн прокурорын газраас гаднын нөлөөгүй, амиа хорлосон хэмээн үзэж, хэргийг хаах шийдвэр гаргаж байсан юм. Харин ар гэрийнхэн болон өмгөөлөгчид нь бусдын гарт амиа алдсан байж болзошгүй гэж хардаж байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ , TAC.MN

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү