Мэдээ

Та хоёр дээрээ байр машинтай болоод шууд хүрээд ирнэ гээд явсан…

Сайн байцгаана уу? Зориг гарган байж энэ захиаг бичиж сууна. Зөвхөн нэг хүнийг олж уншаасай гэж маш их хүсэж байна. Тийм болохоор би өөрийн нэрээ нууцалсангүй. Харин охиныхоо нэрийг дурдахыг хүсэхгүй байна.

Намайг Цэцэгдэлгэр гэдэг.Би айлын том охин.Доороо ганц охин дүүтэй. Ээж аав минь хоёр жилийн өмнө өөд болсон.

Би одоо 31 настай. Ганц охинтойгоо амьдардаг. Охиныхоо аавтай анх автобусанд танилцаж байлаа. Тэр минь үнэхээр сайхан залуу.

Би ч мөн адил муугүй царайлаг-даа ордог байлаа. Тухайн үедээ ххэ. Тэгээд л намайг гэр хүртэл минь дагаж явсаар миний дугаарыг авж хоёр жил үерхсэний эцэст бурхан бидэнд бяцхан охиныг минь илгээсэн.

Маш их баярлаж бас айж байсан. Ингээд л хамаг хариуцлага бид хоёр дээр ирж байна гээд л тухайн үедээ их л юм ярьдаг байлаа. Би ч тусдаа гарч амьдарна. Манайд ч танайд ч амьдрахгүй гээд л шулуухан хэлсэн. Удалгүй тэр надад Солонгос явах болсон тухайгаа хэлсэн.

Би ч хүлээн зөвшөөрөхгүй уйлж унжаад л бөөн юм болсон. Тэр ч намайг тайтгаруулж ингэж байж л гурвуулаа сайхан амьдарна та хоёр дээрээ байр машинтай болоод л шууд хүрээд ирнэ гэсэн.

Тухайн үедээ эргэлзэж байсан ганцхан жил яваад л ирэх юм чинь гэсэн бодол төрж дуртай дургүй зөвшөөрсөн. Гэтэл тэр өдөр би амьдралаа сүйрүүлэх хамгийн буруу шийдвэр гаргасан гэж өөрийгөө одоо болтол зэмлэдэг. Тэр үед би зөвшөөрөхгүй байсан бол одоо тэр минь бид хоёрын хажууд охин минь ч ааваа гэж дуудах нөмөр нөөлөгтэй байх байсан.

Солонгост очоод л эхний 4 сар бид хоёр өдөр болгон утсаар ярьдаг байлаа. Сүүлдээ тэр над уруу залгах нь ховордож намайг залгасан ч авахаа больчихсон байсан. Тэр үеэс л ажлынхаа газрын нэг эмэгтэйтэй холбогдож эхэлсэн юм байна лээ. Тухайн үедээ түүнийг ажил ихтэй байсан болохоор л утсаа авахгүй залгахгүй байна гэж боддог байлаа.

Гэхдээ үгүй байсныг сүүлд ойлгосон. Миний төрөх хугацаа ч дөхөж би энд ганцаараа хүүхдээ хараад байхаас айж байна чи одоо хүрээд ир юу ч үгүй байсан болон зүгээр л хүрээд ир гэж гуйсан. Гэхдээ тэр надад очиж чадахгүй амласан амлалтандаа хүрнэ гэж хэлсэн.

Би ч зөвшөөрөлгүй ирэхийг гуйсан ч тэр надаас тэр үед бүр мөсөн холбоогоо тасалсан. Ингээд л тэрнээс хойш ганц бие ээжийн амьдралаар амьдарч эхэлсэн. Яаж ч хичээгээд холбоо барьж болохгүй байсан болохоор хүн амьтанд алуулчхаагүй байгаадаа гэсээр таньдаг хүнээ гуйсаар байгаад амьдарч байгаа дүүрэгт нь хаягийг хэлээд явуултал тэр тэндээ байсан. Байх байхдаа нэг хүүхэнтэй байсан.

Манай ах ч юу ч хэлэлгүй Цэцэгдэлгэрийн ах байна уулзалдъя гэхэд тэр шууд л гараад уулзъя гэсээр гэртээ ч оруулаагүй гэсэн. Миний дүү чиний хүүхдийг төрүүлчихсэн тэнд чамайг үхсэн амьд нь мэдэгдэхгүй алга болчлоо мэдээд өгөөч гэж шар махтайгаа хатаж байхад чи энд өөр хүүхэнтэй байж болох уу?

Чи ядаж дөнгөж төрсөн өөрийнхөө хүүхдийг өрөвдөхгүй байна. Ах нь энэ тухай чинь Цэцэгдэлгэрт хэлэхгүй тийм болохоор чи бушуухан шиг Монголдоо очиж эхнэр хүүхэдтэйгээ хамт бай гэж хэлсэн ч тэр би энэ эмэгтэйд маш их хайртай Монгол уруу буцаж чадахгүй та Цэцэгдэлгэрт бүгдийг зөвөөр ойлгуулж хэлээрэй гээд буцаад орсон гэсэн.

Тэгээд л ах минь надад бүгдийг хэлсэн.Би ч тийм хүнтэй дахиж холбоо барихыг хүсэхгүй шууд л бүх зүйлийг мартахаар шийдсэн. Тэгээд энэ олон жилийн дараа түүний сураг дахиад л дуулдсан. Монголдоо ирчихсэн ихэд ядруухан яваа сурагтай.

Нөгөө хамт амьдарч байсан хүүхэн нь араар нь тавьж байгаад баригдаад шууд л цагдаа дуудаж хараар ажиллаж байгаа гээд юу ч үгүй явуулсан гэсэн. Би зүгээр л энэ захиагаараа охиныхоо аавд ганц боломж өгөх гэсэн юм. Чи бид хоёрын охин одоо 8 нас хүрсэн. Одоо хүртэл аав гэж дуудаж үзээгүй.

Ямар хөөрхөн сэргэлэн охин байдаг гэж бодно. Чамд минь энэ захиа хүрвэл охин бид хоёр чамайг маш удаан хүлээсэн. Хүнтэй болсныг чинь мэдсэн ч хэзээ нэгэн өдөр хүрээд ирэх байх гэсэн итгэлээр хүлээж байсан. Бид хоёр аав ээжийнхээ байранд амьдарч байгаа. Чи минь байнга ирдэг байсан болохоор мартаагүй байх гэж бодож байна.

Энэ олон жил тал явсан амьдралаа бүтэн байлгахыг хүсэж байна.Чиний байсан орон зайг өөр хэн нэгнээр орлуулаагүй болохоор чи минь эмээх хэрэггүй. Энэ орчлонд элэг бүтэн амьдрахаас өөр жаргал байдаггүй юм байна лээ.Чамайгаа хүлээсээр л байгаа…Чиний Цэцэгдэлгэрээс…

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү