Мэдээ

Толгой эдийн засагч явсан Чулуун 500 сая төгрөгтэй ч гэр хороололд ядруухан амьдардаг..

А.Чулуун энэ хашаанд амьдраад 40 жил болж байна. МУИС-ыг 1970 онд эдийн засагч мэргэжлээр төгсөөд энэ мэргэжлээрээ 10 гаруй жил ажилласан

Цаг үеийн нөхцөл байдал, олон хүчин зүйлээс шалтгаалаад эдийн засагч мэргэжлээ Чулуун орхисон тухай ярьсан юм. Эдийн засагч мэргэжлээ орхисон ч сурсан зүйл,

уншсан зүйлээ үргэлжлүүлсээр зах зээлд шилжих үетэй зэрэгцэн 1992 оноос эхлэн хувьцаа худалдан авч энэ зах зээл рүү оржээ. Өнгөрсөн 30 жил 200 гаруй компаний хувьцаа авсан. Үүнээс алдсан ч их, оносон нь ч их. Ямартай ч Чулуун

хагас тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хувьцаатай. Сард 500,000 төгрөгийн тэтгэвэр авч 2догч түүхий эд болох шил, лааз түүж түүнийгээ тушаагаад 100-аад мянган төгрөг олдог.

Хоол хүнсээ аваад үлдсэн мөнгөө хадгалж хагас жилд 1-ээс хоёр удаа хувьцаа худалдан авдаг юм байна.тДарга нар маань дээд газар руугаа ховлосоор байгаад намайг ажил төрөлгүй болгож дөнгөсөн социализмийн үед.

Ном уншихаар хүн чинь стресст ордоггүй юм байна. Ямар нэгэн гуньж гутрах тийм зүйл байхгүй болдог.

Чулууны тухай сонссон хүмүүс энэ хэмжээний хувьцаа эзэмшдэг саятан хэрнээ яагаад ингэж амьдарч байна вэ гэдэг асуулт хэн бүхэн төрөх байх. Энэ асуултанд түүний хувьд дараах хариултыг өглөө. Хүн яахав 100

сая төгрөг цуглууллаа. Байр авлаа. Би бол ухаандаа 100 сая төгрөгтэй байсан бол байр аваад байрнаас ондоо юмгүй хоосон хүн болж хувираад яахав дээ.

Би бол тийм бодолтой хүн. Харин байр авах мөнгөтэй бол тэрнийгээ цааш нь үржүүлье гэж бодож байна. Мөнгөгүй байранд хэвтэж байсны оронд мөнгөтэйгөө траншейнд хэвтэж байсан нь дээр миний хувьд гэлээ. Чулууны эзэмшдэг хувьцаа

хөрөнгөнөөс илүү түүний мэдлэгийг илүү онцолж хүргэхийг хүссэн юм. Түүнд эхнэр хүүхэд гэр бүл байхгүй. Амьдралын цорын ганц хань нь ном юм. Гэрт нь ороход өглөө бүрийн сонингийн шинэ дугаарыг авч уншдаг.

Чулуун амьдралын 70 гаруй жилийн хугацаанд сар хад, янжуур хэрэглэж үзээгүй. Тиймдээ ч залуустаа нэг шил юмтай биш номтой нөхөрлөхийг зөвлөсөн юм.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү