Recetas

ТУУЛ ГОЛЫГ СУВАГЧИЛЖ ХОТОД УСАН ТЭЭВРИЙГ ХӨГЖҮҮЛЖ, 15 УСАН БУУДАЛ БАЙГУУЛНА. 15 УСАН БУУДЛЫН БАЙРШИЛ

“Нийслэлийн усны тулгамдсан асуудал ба шийдэл 2022” хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

2030 онд нийслэлийн иргэдийг хангах усны түвшин хүрэлцэхгүй болж, усны хомсдолд орж болзошгүй нөхцөл байдлыг урьдчилан тооцоо гарчээ.

Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдорж “Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, усан хангамж, инженерийн бэлтгэл, арга хэмжээ, төлөвлөлт” сэдвээр илтгэл танилцуулав.

Тэрбээр “Дэлхийн хотууд голоо бүгдийг нь сувагчилсан байдаг. Үүн шиг Туул голоо 57 км сувагчилхаар төсөл хийгдэж байгаа.

Ингэснээр моторт завины, усан тээвэр хийх боломжтой. Нийт 15 усан тээврийн буудлыг хийхээр төлөвлөсөн байна. Энэ нь хотын барилгажсан хэсэгт агаарт өгөх чийгшлийг нэмэгдүүлэх давуу талтай. Хуурайшихын хэрээр орох хур тунадасны хэмжээ ч багасдаг, өвөл ч багасах үзэгдэл гарах болсон” гэлээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү