Мэдээ

Тэтгэвэртээ гарсан дэд хурандаа П.Эрдэнэцэцэгийг томилсон албан тушаалтны нэр ил боллоо

Өнгөрөгч долоо хоногт “Өргөө” амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг ажлаас нь чөлөөлсөн. Түүнийг ажлын байрны дарамт үзүүлдэг хэмээн олон ажилтан Үйлдвэрчний эвлэлдээ хандсаны дагуу МҮЭХ-наас мэдээлэл хийсэн юм.


Эл үйл явдалтай зэрэгцэн тус эмнэлгийн дэд захирлаар насаараа цагдаа хийсэн хүн ажиллаж байгааг нь бид өмнө нь мэдээлсэн билээ. Тодруулбал, Нийслэлийн цагдаагийн газрын Гэр бүлийн х үчи рхий лэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс

урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэцэцэг 20 жил цагдаад ажиллаад, өнгөрсөн онд тэтгэвэртээ гарсан. Улмаар өнгөрсөн долоодугаар сарын 01-нээс Өргөө амаржих газарт Төлөвлөлт, үйл ажиллагаа хариуцсан дэд захирлын алба хашсан байдаг.


Тэгвэл түүнийг “Өргөө” амаржих газрын захирал Ж.Энхцэцэг томилсон байгаа юм.
Чухам ямар шаардлага, шалгуураар цагдаагийн хурандааг төрөх эмнэлгийн дэд даргаар ажилд авсан нь тодорхойгүй байна.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү