Мэдээ

Түвшинжаргал: Гэнэт толгойд Цагдаагаас тусламж гуйх санаа төрөөд

Өнөө орой нэгэн адал явдал боллоо. Манай хаалгыг маш хүчтэй тогшлоо .Онгойлогтол хажуу айлын эмэгтэй маш их сандарсан байдлаар тусламж гуйлаа. 10хан сартай охин нь соруултай савны төмөр таглааны нүхэнд эрхий хуруугаа хийчээд гачаачихаж… Эмэгтэй сандрахдаа салгах гэж оролдоод бүүр аймаар болгочихож.

Манай нөхөр сандарч ороод салгах гэтэл ямар ч нэмэргүй хуруу нь хөхөрч томроод аймаар болоод … Тэгээд хэсэг оролдоод болохгүй болохоор нь түргэн тусламж дуудсан боловч ирэхгүй гэж бн…

Онцгой байдлын аврах анги руу өөрсдөө оч гэдэг юм байна. Манай хүн маргааш ходоодоо дурандуулах гээд клизм тавьсан учраас би ээж охин 2г аваад давьхлаа. Гараад л битүү түгжрээ Хамаг булчин чангараад харахаар л аймаар

….Сандарсандаа осол аваар хийчих вий гэж бодоод ойрхон байдаг найзыхаа нөхрийг хурдан гараад ир гэж дуудаад жолоогоо шилжүүлээд хэсэг явлаа.

Бүтдэггүй зам бив битүү. … Тэгээд түгжрээд зогсож байхдаа миний толгойд цагдаагаас тусламж гуйх санаа төрөөд шууд л цагдаа дээр гүйж очоод учраа хэллээ. Тэгтэл цагдаа залуу хүүхдийг хараад шууд л эрээн машин гээд гүйлээ. Гэвч эрээн машин олдсонгүй бололтой миний машиныг бариад явъя л гэж байна. Станц утас хоёроороо ээлжлээд л яриад л уулзвар болгоны замыг татуулаад маш хурдан зорьсон газраа ирлээ.Ёстой л нялх хүүхдийн заяа түшсэн байх… Сайн аав, мундаг хүн чанартай цагдаа таарлаа гэж бодоостой…

Машинаас буугаад хүүхэд ээж 2г дагуулаад ортол онцгой байдлын аврах албаны залуус бүгд л угтаж аваад нөгөө хүүхэд үү гээд л …үнэхээр мундаг залуучууд хүний төлөө ажилладаг юм байна гэж өөрийн эрхгүй огшиж сайхан мэдрэмж авлаа .

За тэгээд бараг 10аад залуус бөөгнөрөөд багаж нтр бусад зүйлсээ бэлдээд нээх хөөрхөн Baby shark тавьж байгаад нөгөө гайхал төмөр тагийг эвтэйхэн ээлжилж хайч бахь зэргийг ашиглаад хүүхдийг ч уйлуулахгүйгээр салгаад авчихдаг шүү. Ямар их баярлав аа ганцаараа алга ташаад л ккк….

Ёооё ёстой мундаг кккк

Талархал

СБД -н замын цагдаагийн ахлах ахлагч Мөнхтогоо таньд маш их баярлаж талархснаа ээж охин хоёрын өмнөөс илэрхийлж байна .Амьдралд тань хамгийн сайхан бүхний дээдийг хүсье залуу минь . Чи өнөөдрийн баатар байж чадлаа.

Мөн аврах албаны 105 р ангийн аврагч залуучууддаа маш их баярлалаа. Үнэхээр бусдын төлөө зүрх сэтгэлтэй , хүн чанартай , ажилдаа чадварлаг ийм сайхан залуучууд Монголд маань олон байдгийг өөрт тохиолдсон үйл явдлаас мэдэж мэдэрч авлаа .

Ээжүүдэд Сэрэмжлүүлэг

Соруултай шилэн шэйкны аяганы нүхтэй төмөр таг маш аюултай юм байна шүү . Тэр нүх нь яг хүүхдийн хуруу ороод гацах хэмжээний зайтай байдаг юм байна.Ер нь хүүхдийн хуруу ордог нүхтэй тоглоом зэргийг битгий авч өгч байгаарай .

2022.10 .20 УБ хот

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү