Мэдээ

Түлэнхий нүүрнээсээ болж хүмүүст гологдож ажилчин биш ажил олгогч болсон

Би өөртөө байгаа сайн сайхан давуу чанарыг төдийлөн олж харж чадалгүй жоохон итгэл муутайхан явдаг байсан юм л даа. Би нийгэмших , шинэ хүмүүстэй танилцах, хүмүүс намайг бүгд сонжиж харах гэх
мэт олон ай дс ын ө вчин тэйгээ нүүр тулан танилцсан юм.

Би ямар нэгэн шинэ орчинд очих шинэ хүмүүс шинэ газар шинэ мэдрэмж намайг сонжиж харсан олны харц нүд тэр нь магтаал байсан ч хамаагүй шинэ бүхэн маш их а йда стай санагддаг би өөрөө сэмхэн зугтдаг сэдэв байсан юм .

Учир нь миний нүүрний хэсэг хүзүү хэсэгт их муухай тү лэгд элтийн сорив байдаг. Хүмүүс үргэлж миний нүдрүү биш тэр соривруу минь ширтэж надруу гайхаж жийрхэж алмайрсан нүдээр харж харьцдаг. Арван жилийн сурагч байхаасаа энэ харцнаас энэ байдлаас болж би өөртөө итгэлгүй болж хүмүүсийн намайг өрөвдөөд харж байгаа харцыг ч харахаас а йж газар ширтэж юм ярьдаг болсон.

4р ангийн охин байхдаа боорцогны ха лу ун то со нд дүүгээ у на х гэж байхад хааж гүйхдээ өөрөө түрүүлээд орчихсон. Тэр өдрөөс хойш өөртөө байх итгэлээ алдсан даа.

Намайг хүмүүс хайрлаж өрөвдөж байснаа нүүр буруулхуй гэснээс үүдэж а й дас маань үүсч хүнд итгэх, шинэ зүйл туршихаас айх, гэнэт их өрөвдүүлж магтуулж хайрлуулхаас айх болсон юм билээ. Зах дээр бууз хийж зарах , аарц чанаж зарах баярын өдрүүдээр боооцог нарийн боов захиалга авч хийж дүүгээрээ түгээлгэх гэх мэтээр өөрөө хэзээч ил гарч чададгүй итгэлгүй явсаар л байсан.

Маск зүүсэн үeдээ харин арай итгэлтэй байдаг байж билээ. Одоо бүрэн арилж бүрэн мартагдаж чадаагүй ч миний айдас бараг л мэдрэгдэхээ больсон . Би бага багаар нийгэмшиж хүмүүст өрөвдүүлэн эвгүйцэхгүйн тулд өөрөө их хүчтэй болж өөрөө хүний нүдрүү ширтэж ярьж сурсан .

Тэгж сурахад далавчгүй сахиусан тэнгэрүүд группийн хүчирхэг захианууд нөлөөлсөн. Бага багаар амьдралд бэлтгэгдээд мөрөөдөлдөө ойртсоор л байна. Кк учир нь би одоо 6 сартай удахгүй ээж болно. Ээж болох мэдрэмжийг одоохондоо төсөөлөхгүй ч миний үр хэзээч ээжийгээ голохгүй бас гайхаж жийрхэж харахгү гэдгийг сайн мэдэж байгаа.

Харин хүүгээ төрүүлсний дараа анх удаа зоригтой алхам хийж нарийн боов торт амтат талхны бяцхан цeхээс зориглоод үзхээр зориг шулуудсан байгаа. Өмнө нь хэзээч ингэж том хөдөлнө гэдэг шиг зориглож байгаагүй.

Хамгийн том зориг маань л ажлын зар сонин бариад тогоочын ажил хайж явж байсан үe. Бүгд л татгалзаж үгүй гэж хэлэхдээ надруу биш соривлуу ширтэн гайхаж эвгүйцсэн нүдээр харж үддэг байсансан.
Хүн нэг бол ажил олгогч байх эсвэл ажил хийгч гүйцэтгэгч байх хэрэгтэй юм байна.

Би мэдээж гүйцэтгэгч байхыг хүсэвч тэдгээр хүмүүсийн харц үзэл бодол намайг хэзээч гүйцэтгэгч байлгахгүй учраас би өөрөө ажил олгогч болох хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Би админыхаа хэлдгээр а йг аад мэдэрч амжаагүй олон сайхан мэдрэмжээ яаран мэдрэхээр зориг шулуудсан.

Зорилго той болсон. Бас ээж болсон. Аан тийн. Захидлаа бас буруу ойлгуулах шахсан байна шүү. Би сайхан аав ээжтэйгээ хамт байдаг юм шүү. Өрөвдүүлхээс а йд аг болчихсон учраас харж хандах хүнгүй ганцаараа гэж ойлгогдхоор бичсэн байна.

Үр маань ааваа гэж хэлд орохгүй ч цаашдаа ээжээ гэд дуудах бүрт нь ээж нь ямар их зоригтой хүчтэй мөрөөдөлтэй гэдгийг үрдээ мэдрүүлж амьдарнаа. Бүх сахиусан тэнгэрүүдэд инэмсэглэл бэлэглэн захиагаа дуусгаядаа

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү