Мэдээ

“ТӨРӨХӨӨС ГАРАХАД МИНЬ ХЭН Ч ТОСООГҮЙ, АВТОБУСААР НЯЛХ ХҮҮХЭДТЭЙГЭЭ ХАРИХ ГЭЖ БАЙСАН..”

“ТӨРӨХӨӨС ГАРАХАД МИНЬ ХЭН Ч ТОСООГҮЙ, АВТОБУСААР НЯЛХ ХҮҮХЭДТЭЙГЭЭ ХАРИХ ГЭЖ БАЙСАН..”

Нэгдүгээр төрөхийн гадаа саарал өнгийн Соната-6 маркийн машин зогсоно. Төрөх эмнэлэгийн гадаа зогсож баяр хөөрөөр бялхсан эсвэл үр хүүхэд нь эндcэн олон хүмүүсийг тэр залуу машинаараа зөөдөг байв.

Урьдын адилаар эмнэлгээс хүн гарч ирэхийг хүлээнгээ тамxиа асааж машинаа налан зогслоо. Тэгтэл хүүхдээ тэвэрсэн нэгэн бүсгүй гарч ирэв. Хүүхдээ тэрээр тэвэрсний дээр тортой хувцсаа дааж ядан зогсоно.

Дөнгөж төрчихөөд эмнэлгээс гарч байгаа нь харахад л тодорхой. Нүүр нь сэвхтэй, толгойгоо алчуураар боосон, дөлгөөхөн харцтай эмэгтэй байна.

Нэг ширхэг тамxийг хүн гурван минут татдаг жолооч залуу яг л тэр хугацаанд дөнгөж асаасан тамxиа газар гишгэж өнөөх гадаа зогсож байсан эмэгтэйн зүг машинтайгаа хөдлөн хажуугаар нь явж өнгөрлөө.

Эмнэлгээс гарч байхад нь хэн ч түүнийг тосож авсангүй. Магадгүй нөхөр нь хөдөө ажилтай байж ч болно шүү дээ. Гэхдээ тэр эмэгтэй уйлж байгаа нь түүнийг хэн ч хэзээ ч тосохгүй болсныг илтгэж байх шиг.

Залуу ч бүсгүйг явчихвий хэмээн хурдхан шиг хажууд нь дөхөн очив. Араас нь дөхөж очоод: – Такси авах уу гэхэд эмэгтэй толгой сэгсрээд яваад өгөв. Дахин гүйцэж очоод: –Та такси авчих л даа.

–Би автобусаар явчихна. Арай хурдан байдаг юм. –Тэгвэл та автобусны үнээр суучих. Би хүргээд өгье. Эмэгтэй хэсэг нүдрүү нь ажиглаж харснаа үнэн сэтгэлээсээ туслах гэж байгаа юм байна гэж итгэлээ.

Залуу хэсэг яриа өдсөн боловч Дарь эхийн тэддүгээр гудамжны тэдэн тоот гэснээс өөр олигтой зүйл мэдэж чадсангүй. Хашааны дэргэд очиход эмэгтэй ямар нэгэн юм хайсаар байлаа.

Тэгээд халааснаасаа 10,000₮ гаргаж ирээд наанаасаа авчих гэж эрс ширүүн эрэгтэй хүнийг үзэн ядсан хоолойгоор хэлээд үргэлжлүүлэн юмаа хайсаар байлаа. Залуу: –Би 500₮ авна гэхэд.

–Хэрэггүй ээ км-ийнхээ мөнгөө ав гэж хэлэв. –Та юу хайгаав? –Би хүүхдийнхээ бичиг баримт, картыг нь эмнэлэг дээрээ үлдээчихжээ.

–Та буучих гэж нөгөө залуу хэлэв. Эмэгтэй гайхсан харцаар бууж орхилоо. Залуу цонхоо онгойлгож 10,000 төгрөг эргүүлж өгөөд юу ч хэлэлгүй давхиад одлоо.

Хэдэн цагийн дараа бичиг баримтыг нь эмнэлгээс олоод гэрт нь авчирч өглөө. Ингэж мод түлээ хөрөөдөх, юм хадах гэх мэт эр хүний хийх зүйлд тусалж өнөө хүүг өөрийн хүү шиг өсгөв.

Одоо тэд гурван хүүхэдтэй өнөр өтгөн айл болжээ. Хашаа байшингаа засаж сэлбээд түрээслүүлж одоо байрны зээл хөөцөлдөж, хүүхдүүдээ цэцэрлэгт өгч эхнэрээ ажилд оруулжээ.

Сайхан цэцгийг орхиод оддог нэгэн байхад, гундсан цэцгийг усалж ургуулаад мод болтол нь тордож чаддаг ухаантай нэгэн нь байх юм.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү