Мэдээ

“Төрөх гэж байгаа ээжээр мөнгөний 7 дугтуй бэлтгүүлсэн байна”

УИХ-ын гишүүн асан Г.Уянга төрөх эмнэлэтэй холбооотой асуудалд өөрийн байр сууриа илэрхийлээд байгаа.

“Төрсөн ээж:

– … Та намайг ор руу шилжүүлж байхдаа өөрийнхөө юмыг уудалж байгаа юм шиг миний цүнхнээс мөнгө авсан.

Дотоод хяналтын ажилтан:

– Чамаас яг хэдийг авсан бэ?

Үйлчлүүлэгч:

– 580 мянган төгрөг авсан. Гэхдээ би өгсөн мөнгөндөө харамсаагүй, надтай аймаар муухай харьцсан. Намайг мэс заслын өрөөнөөс оруулж ирээд орон дээр шилжүүлж байхдаа л миний цүнхийг өөрөө ухсан…

Мөнгө авсан сувилагч:

– Чамаас авсан мөнгөө одоо ч надад байж л байна…

Энэ үйлчлүүлэгчийг хагалгаанд орохоос өмнө 7 дугтуй бэлтгүүлсэн байна.

Ийм хулгайтай тэмцээн эмч ажилдаа үлдэж хулгай, авлигыг нэг ч гэсэн газарт таслан зогсоож болох уу Ерөнхий сайд аа?!” хэмээн өөрийн хуудсандаа бичжээ.

Энэ ташрамд танд төрөхийн талаар нэгэн эмэгтэй сэтгэгдлийг хүргэе.

Би ч жирэмсэн болсоноосоо хойш хаана төрөх вэ гэдэг том асуултыг өөртэй бий болгосон хүн. Хажуугаар нь хүн бүр л нэг юм хэлдэгийн. Тэр ч эмнэлэг сайн, энэ ч эмнэлэг муу, тэр ч эмч сайн, энэ ч эмч муу гээд. Яг үнэндээ бүх эмч, бүх эмнэлэг сайн.

Чухам ямар ч нөхцөл байдал тухайн хүнд хандсанаас болоод тухайн эмч, эмнэлгийн талаарх бодол, сэтгэгдэл бий болдог байх. За тэгээд хүн бүр хувийн эмнэлэг сайн, уур амьсгал тааламжтай, төрсөний дараа нөхрийг нь оруулдаг, эмч нар ч сайхан харьцаатай гээд л.

Миний анхны сонголт “Гурван гал” эмнэлэг байлаа. Бүр хяналтанд орлоо. Өөрөөрөө төрвөл 900,0 төгрөг, ор хоног нэг өдрийн 50,0, тэгээд эм тариа хийвэл нэмэлт төлбөр авна гэнэ. Төрөөд гарсаны дараа нийт 1 сая 250 мянган төгрөг төлдөг гэсэн тооцоолол авлаа.

Тэгээд явж байтал, хүн бүр л над руу утасдаад Гурван галын тухай муу мэдээ сонсгохын, ямар сайндаа хамт ажилладаг хүүхэн маань чамд л дандаа муу мэдээ нь сонсогдохын, ер нь чи тэнд төрөх нь дэмий байх аа гэж байна.

Би хүртэл сүүлдээ тэгж бодох болов. Би заавал яагаад дандаа сайн нь биш муу мэдээг нь түрүүлж сонсдог юм бол гэж бодогдоод. Муу мэдээ нь: өөрөөрөө төрнө гээд явж байтал, яг төрөх үед нь мөнгөө бодоод хагалгаа хийчихдэг л гэнэ. Өөрөөр төрсөний дараа дотор гадна оёдол нь баалдаг л гэнэ. Кисерв хагалгаа хийлгээд С вирус авч насан туршын өвчтэйболсон л гэнэ.

Иймэрхүү мэдээнүүд сонсоод сүүлдээ бүр сүжиг шууд буурчих юм. Тэгээд 29 долоо хоногтой байхдаа очоод хяналтандаа үзүүлсэн чинь хүүхэд буруу байршилтай байна, болохгүй бол хөлнөөс нь төөнөнө, тэгээл болохгүй бол кисерв хийнэ гэлээ. Тэгээд сэтгэл санаагаар уначихлаа. Тэгсэн 35 долоо хоногтой болоод хүүхэд өөрөө зөв байршилдаа орчихсон.

Ер нь ч 31-32 долоо хоногтой болж байж хүүхэд зөв байршилдаа ордог юм байна. Хаа байсан болоогүй байхад нь янз бүрийн юм яриад, сэтгэл санаагаар унагаад, тэгээд л ер нь тэнд төрөх итгэл, сүжиг маань бүр уначихлаа.

За дараагийн сонголт Бүлтэн эмчийн “Таны төлөө бид” гэсэн эмнэлэг байлаа. 2 дахь томоохон хувийн эмнэлэг. Бүлтэн эмч бас манай ээжийн сайн найз байсан гээд очилоо. Өөрөөрөө төрөх нь 800,0 гэж байсан 900,0 болчихож. Ор хоног нь нэг хоногийн 40,0 гэж байна. Эм тарианы мөнгө харин нэмж авахгүй, ор хоногийн мөнгөндөө багтсан гэж байна. Өөрийгөө таниулаад ороод л үзүүллээ.

Ээж нь ирж байгаа юм байна л даа, гээд л таниад л, өө зүгээр ус ихтэй байна гээд л сайхан загнаад л, 14 хоногийн дараа дахиж ирж үзүүлээрэй гээд, байршил буруу байна гэхдээ дасгал хийчих өөрөөрөө төрнө гээд л. Өөр онц гойд юм хэлсэнгүй. Надаа ч таалагдлаа. Тэгээд 2 долоо хоногийн дараа очиж үзүүллээ. Тэгээд үзэж үзэж юу ч хэлсэнгүй, нэг зураг хэвлэж өглөө, зүгээрээ л гэж байна.

Хэзээ төрөх бол гэсэн өө 7-10 хоногийн өмнө төрөх байх аа гэнэ, тэгснээ ширээн дээрээ очиж суунаа, өө яг хугацаандаа төрөх байх аа гэнэ. Гайхчихлаа, 2 алхмын хооронд өөрчилөгддөг юм байхдаа гэж бодлоо. Тэгснээ ширээн дээрээ сууснаа охин байлуу, хүү билүү гэж байна? бүр гайхчихлаа.

Эхо-гаар харж харж харчихаад гэж бодлоо, тэгээд л дараа нь юм ярьсан, дандаа орон гаран юм яриад, сүүлдээ бүр эргэлзэж эхэллээ. Хүний нас яваад тэгж байгаа ч юм уу эсхүл үнэхээр сэтгэл байхгүй байна уу, мэдэхгүй ээ, гэхдээ нээх сонин болчихсон.

Тэгж байтал энэ эмнэлгийн тухай бас нэг сөрөг мэдээллийг сонингоос уншдаг юм байна. Дээрээс нь нярай нь тасаг байхгүй болохоор, хүүхдэд ямар нэг асуудал үүслээ гэж бодоход шууд л Эх нялхас явуулдаг гэнэ.

Одоо 37 хоногтой, өөр төрүүлдэг хувийн эмнэлэг байхгүй болохоор улсын эмнэлэг л үлдэж байна даа. Би харьяалалын дагуу 1-р төрөхөд төрөх ёстой. Одоо тэгээд л 1-р төрөхөд очоод азаа үзнэ дээ. Манай нөхөр бол үүдээр ороод л тааралдсан хүндээ мөнгө өгөөд баяа гэж байгаа. Сувилагч, асрагч гээд л, тэгээд яг сандарсан үед бол тэгж чадах нь үгүй юу? Гол нь эмч танилгүй болохоор асуудалтай юм даа” гэсэн байдаг.

Мөн өөр нэгэн ээжийн төрөхийн тэмдэглэлийг сонирхон уншицгаая.

Анхны үрээ хүлээж суугаа ээж нарт юм бүхэн анхных шинэ санагдаж байгаа шүү дээ. Анхны бяцхан үрээ тээж байх үеийн дурсамжаа тэмдэглэл болгон үлдээлээ. Туршлагаасаа бичиж байгаа болохоор ээж нарт маань хэрэг болох байхаа гэж найдаж байна.

Бараг жилийн өмнө жирэмсэн болсноо мэдээд итгэж чадахгүй жирэмсний тестний 2 зураасыг тал талаас нь нүдээ бүлтийлгэж харж байсан бол одоо анхны үрээ өлгийдөн аваад 2 сар болж байгаа хорвоогийн хамгийн сайхан хүүхдийг үнэрлэдэг ээж болжээ.
Өмнөх 2 тэмдэглэлийг зүгээр л бичиж байснаа энэ сэдвээ яаж эхлүүлж бичихээ сайн мэдэхгүй байна аа хэхэ.

Компьютерийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн ч багаасаа хувцас загварын чиглэлд дуртай байлаа. Сургуулиа төгсөөд тогтсон нэг ажлаа л хийх уйтгартай санагдах болж өөрийн хүссэн сонирхолтой зүйлийг хиймээр санагдах болсон юм. Тэгээд оёдол эсгүүрийн сургалтанд суугаад эсгүүр гаргаж оёдолын машины ард суугаад хувцас оёод хамгийн дуртай зүйлээ хийж байх тэр үедээ өөрийгөө жирэмсэн болсон гэдгээ мэдлээ.

Хувцас оёод хамгийн дуртай зүйлээ хийхийн жаргалыг мэдрээд байж байх яг тэр үед хүүхэд маань ирсэн болохоор би өөрийнхөө дуртай зүйлийг хийж жаргалтай үед хүүхэд минь ирэх учиртай байсан ч юм шиг хоорондоо нэг л холбоотой санагддаг байсан юм даа хэхэ

Ажлаасаа уйдсан байсан хүн чинь оёдлын сургалтын хажуугаар бас мэргэжлийн нүүр будалтын сургалтанд сууж эхэлсэн байсан юм даа. /оёдол эсгүүр, нүүр будалтын сургалтанд суусан талаарх тэмдэглэлийг миний блогоос үзэх боломжтой/

Нэлээн өмнө биений юм ирэхгүй удаад байхаар нь эход харуултал савандаа орж ирээгүй байна, савны гадуурх жирэмслэлт байж магадгүй шинжилгээ өгж байж мэднэ гээд л хүн айлгаад уйлаан майлаан болж байсан. Жирэмсэн биш байсан байна лээ.

Жирэмсний тестэндээ 2 зураастай гээд эход харуултал савандаа орж ирээгүй байна гэж байна. Нөгөө өмнөх юм бодогдоод нэг хэсэгтээ яасан бол гээд л шаналдаг юм байна лээ. Хараад байхад ихэнх анх жирэмсэлж байгаа ээж нар саванд орж ирээгүй гэж байна 7-10 хоногийн дараа ир гэж байна, энэ зүгээр үү яах вэ гэсэн байдаг.

Жирэмсний тест өндгөн эсэд үр тогтсоноос эхлээд ялгардаг шээсэн дэх дааврыг мэдрэх зориулалттай байдаг бөгөөд үр тогтсоноос нэлээд хоногийн дараа саванд орж ирдэг учраас энэ үед айж балмагдах хэрэггүй юмаа.

Саванд орж ирсэн байна гэхэд та бас гоё юм төсөөлөх хэрэггүй ээ. Эхлээд жижиг хар дотор үзэгний хошуугаар дарсан юм шиг жижиг цагаан юм л харагдана.

За тэгээд яг энэ үеэс л өөртөө анхаарч өөрийгөө ажиглаж эхлэнэ дээ.

Миний хөхнэг л өөр болоод сонин хөндүүртэй болоод байсан болохоор юмыг яаж мэдэхэв гэж бодоод гадуур явж байх замдаа л тест аваад үзсэн юмаа. Биений юм ирэхийн өмнөхнөөс эхлээд хөрхөндүүрлээд байдаг бол тэр үед яагаад ч юм нэг л өөр өвдөөд байгаа юм шиг санагдаад зүгээр л угаасаа биш байхөө гэсэн бодолтойгоор тестээр үзэж байсан юмдаа. Миний зүгээс таны хөхнэг л өөр хөндүүрлээд байвал тест авж үзээрэй гэж хэлнэ ээ.

Мөн байнга асуудаг нэг зүйл бол Би тестээр үзсэн чинь нэг нь тод нэг нь бүдэг байна. Энэ юу гэсэн үг вэ гэсэн байдаг. Дээр хэлсэнчлэн зөвхөн жирэмсэн хүнээс ялгардаг дааврыг мэдрэх зориулалттай байдаг учраас та эрт тестээр үзвэл бүдэг байна. Өдөр өнгөрөх тусам дааврын хэмжээ ихсэх учраас тестээр үзэхэд бүдэг байсан зураас тод болсон байх болноо. 4weekтэйгээс жирэмсний тестээр үзэхэд эерэг хариу гарч эхэлж болно.

Жирэмсний хяналтын хувьд та эход харуулаад савандаа орж ирсэн зүрхний цохилт орж ирсэн гэсэн зургаа харуулаад харьяа өрхийн эмнэлэгтээ хяналтанд орох болно. Зүрх 6 weekтэйгээс цохилж 8 weekтэйгээс эход сонсогдож эхэлнэ. Эход зүрхний цохилт сайн сонсогдохгүй байвал 7-10хоногийн дараа дахин харуулах хэрэгтэй. Зүрхний цохилт орж ирэхгүй байна гээд бас л эрт айж сандарч болохгүй шүү.

Би 5сар хүртлээ зуун айлд байдаг Бодит дэлгэц эход харуулж байсан. Эхэлж харуулахад зүрхний цохилт орж ирээгүй байсан болохоор давтан ирэх хцгацааг зааж өгөөд үнэгүй үздэг юм байна лээ. Үнэ нь зүрхний цохилт орж ирээгүй байвал 20000төгрөг давтан үнэгүй, түүнээс хойш үнэ нь бага багаар нэмэгдэж байсан санагдаж байна.

Жирэмсний хугацаа, даралт, биеийн жин, аарцгийн хэмжээ, хэвлийн тойргийн хэмжээг авна. Дараа нь харьяа дүүргийн жирэмсний хяналтанд орж төрөх хугацааг тодорхойлуулна, шаардлагатай шинжилгээг өгч, үзлэгт орно.

Шинжилгээнд:

– Цусныерөнхий

– Цусныбүлэг тодорхойлох

– Д.О.Х серологи

– Шээснийшинжилгээ байна.

– Мазок

Үзлэгт:

– Дотрын эхо

– Шүд

– Нүд байна.

Дүүрэг тус бүр шинжилгээ өгөх, цаг өгөх өөр өөр системтэй байдаг юм шиг байна лээ. Баянгол дүүргийн жирэмсэн эхчүүд 96р сургуулийн урд байрлах шинэ 7р төвд үзүүлнэ. Цаг авахдаа өрхийн эмнэлгээсээ үдээс хойших цагийг авна, үдээс өмнө үзүүлэх шаардлагатай бол өглөө эрт очиж жагсаж байж цаг авна.

Шинжилгээний цагийг 1давхараас бар код авна. Өглөө 8цагаас эхлэн 2давхарт бар кодны арын 3 дугаараар дуудаж 10 10 хүнээр оруулдаг. Таны дугаар нэлээн хойшоо бол заавал хамгийг эхэнд ирэх шаардлагагүй.

Мазокын шинжилгээг 11цагаас өмнө ирж өгөх ёстой.

За тэгээд шинжилгээнүүдээ өгөөд архаг хууч өвчин, даралт ихэсч багасдаг элдэв бүрийн өвчингүй бол таныг өрхийн хяналтанд буцаадаг.

Миний хувьд бөөр бага зэрэг өвддөг. Үүнд тэхийг шээг, ургамлын гаралтай цистон 2г зөвлөсөн байгаа.

Жирэмсний хугацааг сүүлийн сарын тэмдэг эхэлсэн өдрөөс эхэлж тооцдог боловч өндгөн эсэнд яг хэзээ үр тогтсоныг мэдэх боломжгүй учраас төрөх хугацаа наанатай цаанатай байж болно. Та сүүлийн сарын тэмдгийн эхний өдрөө санаж байгаа бол сараас нь 3г хасаад өдөр дээр нь 7г нэмж төрөх хугацааг гаргадаг. Миний хувьд сст 5.1 бол төрөх нь 2.8 гэсэн үг юм. Мэдээж энэ хугацаанаас 7хоногийн наана цаана байж болно.

Жирэмсний эхний 3 сар фолийн хүчил уух ёстой. Энэ нь ургийн гаж хөгжлөөс хамгаалдаг.

Жирэмсэн болсоноо мэдээд санаа дагаад тэр юмуу үнэхээр тэгдэг юм уу мэдэхгүй байнга өлсөж эхэлнэ. Их иддэг болно.

За тэгээд байж байтал 10week орчмоос эхлээд жирэмснийхордлого өгч эхэлнэ. Би махны үнэр авахаар л бөөлжөөд дотор муухайрдаг байсан бол сүүлдээ бараг идсэн уусан болгоноо л гаргадаг болсондоо. Охин хүүхэдтэй болхордлого их өгдөг гэж үнэн байж магадгүй юмаа. Энэ үед будааны зутанг зөвлөдөг юм байна лээ.

Аль болох үнэр багатай шингэн зутан шөл хоол идэж тэнхээтэй байх хэрэгтэй. Би мах яагаад ч идэж чадахгүй байсан болохоор ажлын ойролцоо байдаг махгүй хоолны Loving Hut – с дан ногоотой хуушуур бууз бусад хоол авч иддэг байсан. Махгүй ч гэсэн тэжээл сайтай.

Энэ үед хэтэрхий их бөөлжөөд бүр юу ч идэж чадахгүй бол эх нялхаст физик эмчилгээнд явдаг гэсэн. Байнга бөөлжвөл умайнбулчин чангарч хүүхдэд муу учраас хэтэрхий их бөөлжиж байна гэж бодвол хяналтын эмчдээ хандаарай. Мөн бага сартайд хөхнийтовчоор оролдож болохгүй хүүхэд эндэх аюултай.

10week гэхэд таны хүүхдийн гар, хөл, толгой зэрэг эрхтнүүд хаагддаг болно. Гэсэн ч үр тань маш бяцхан. Хэдхэн см хэмжээтэй л байх болно.

11-14weekтэйд NT буюу шилэн хүзүүний арын шингэнийг хэмждэг. Энэ нь дауны синдромтой байж болох эсэхийг тодорхойлдог.

16week орчмоос хүүхэд тань нүдээ анивчиж чаддар болно.

3сар хүртлээ өдөр бүр фолийн хүчил ууж байсан бол одооноос Эливет ууж эхлэх болно. Хүүхдэд шаардлагатай амин дэмүүд бүгд багтсан. Өрхөөсөө бичиг аваад даатгалаар хөнгөлөлттэй үнээо авч болно. Эливет хэдий хугацаанд уухыг эмч бүр өөрөөр зөвлөдөг юм байна лээ. Жирэмсний витаминыг удаан хугацаагаар уувал ураг хэт томордог гэж үздэг учраас би хоолны дараа өдөрт 1шахмалаар 40-50 ширхэг орчмыг уусан санагдаж байна.

3сар гарантайгаас эхлээд өөрийн нүдэнд мэдэгдэхүйцээр гэдэс томорч эхэлнэ. Таны гэдэс томорч байна гэдэг нь умай томорч байна гэсэн үг.

Анхлан жирэмслэгчдийн хувьд өмнө ньумай нь томорч байгаагүй учраас умайсунаж эхэлж байгаагаар холбоотойгоор хэвлийн 2 талаар бага зэрэг өвдөж болно. Би яг энэ үеэр хэвлийгээр өвдөөд байхаар нь айсандаа төрөхөд үзүүлээд загнуулсан шүү хэхэ. Хэтэрхий бөөцийлөөд биеэ чагнаад байж болохгүй.

Тэгвэл улам л эндэх гээд байдаг аа гэсэн. Мөн таныг унтсан үед л умайн булчингууд суларч амардаг учраас орой эрт унтаж амарч байж тонус өгөхгүй хүүхэд тань хангалттай орон зайнд байна гэсэн үг юм.

Хүүхдээ тухтай байлгахын тулд энэ үеэс жирэмсний өмд өмсөж эхэлвэл зүгээр. Би жирийн өмд өмсөөд болоод байна гэж бодсон чинь жирэмсний өмд өмсөнгүүт л хамаг бие суларч сайхаг болоод, гэдэс ч гараад ирснийг мэдээгүй байсан байна лээ. Тэгэхээр миний хувцас таарч байгах гэж бодолгүй жирэмсний өмднөөс эхлээд нэг нэгээр нь жирэмсний стильдээ шилжээрэй.

Жирэмсний хордлого зуны 6сарын сүүлээс 7сарын сүүл хүртэл 1сар хэртэй үргэлжилсэн санагдаж байна. Нэг л мэдэхэд дотор муухайрах нь намжиж бүрэн зүгээр болсон байсан.

Миний зүгээс жирэмснийхээ хугацааг тоолоход Heart Tree аппликешнийг санал болгож байна.

5сартайдаа ургийн хөгжлөө харуулах болно. Таны хүүхдийн хөгжил бүрэн зөв явагдаж байгааг, уруул сэтэрхийгүй эсэхийг, зүрх ходоодны үйл ажиллагаа хэвийн байгаа эсэх, эхэс эрүүл зөв байрлалд байгаа эсэх, мөн хүсвэл хүйс харж өгдөг. Би охин гэдгийг мэдээд шууд л юмаа бэлдээд эхэлсэн хэхэ

Би ургийн хөгжлөө Бодит дэлгэцэд харуулахад хөвдөстэй байна гэсэн боловч эмч нь эмчилгээ бичиж өгдөггүйг мэдээд дахиж үзүүлэхээ больсон. Хэрвээ эход харуулах гэж байгаа бол эход хараад асуудал байвал эмчилгээ бичиж өгдөг газар харуулахыг зөвлөж байна. Өрх дээрээ хөвдөстэй гэж байна гээд очсон чинь дүүрэг дээр оч гэж байна, дүүрэг дээр очсон чинь төрөхдөө үзүүл гэж байна.

Бүр сүүлд нь 5сар гарантайд угаасаа ургийн биеийг бүрхсэн зүйлээс болоод усан дотор юм хөвдөг гэдгийг мэдсэн.

Хүсэн хүлээдэг хүүхдийн хөдөлгөөн 5сартайдаа мэдэгдэж эхэлнэ. Тэрнээс өмнө аль хэдийн гэдсэн дотроо хөдөлж эхэлсэн байх болно. Хэдхэн см хүүхэд эвшээж, суниаж, хуруугаа хөхөж байна гээд боддоо. Хүн бүр хүүхдийнхээ хөдөлгөөнийг өөр хугацаанд мэдэрч болно. Анхных хожуу давтан жирэмсэн эхчүүд арай эрт мэдэрч эхэлдэг гэдэг. Эхэн үедээ гэдсэн дотор хөөс хагарч байгаа ч юм шиг мэдрэмж төрнө.

Нүдээрээ харахад мэдэгдэхгүй хэрнээ л нэг юм хөдөлж байгаа нь танд мэдрэгдэх болно. Ер нь 5сартайгаас л жирэмсний амьдрал их сонирхолтой болж эхэлдэг юм шиг байна. Энэ үеэс хүүхэд тань сонсдог болж эхэлнэ. Таны зүрхний цохилтыг маш сайн сонсох болно. Хүүхэд усан дотор байгаа учраас гадаад орчны чимээг маш бууруулж сонсдог гэсэн үг.

Тиймээс эрэгтэй хүний бүдүүн баргил хоолой сайн сонсогддог болохоор аав нарыг гэдсэн дотор байхад нь хүүхэдтэйгээ сайн яриарай гэдэг. 25-26weekтэйгээс хүүхэд маань сонссон зүйлдээ хариу үйлдэл үзүүлдэг болно.

Жирэмсэн үед сонгодог хөгжим сонсгох нь таны хүүхдийг Анштайн шиг ухаантай болгодог гэж эрдэмтэд батлаагүй гэсэн шүү хэхэ. Бас том чихэвч гэдсэндээ нааж хөгжим сонсгох нь маш буруу шүү. Хүүхдийг ядрааж дарамттай байдаг гэсэн. Миний зүгээс сонгодог орчинд нь амьдаар сонсговол илүү сонсголонтой байх гэж бодож байна.

Хувцаслалт өмднөөс эхлээд бүрэн жирэмснийх болно шүү дээ. Би эхний жирэмсний өмдөө Түмэн плаза доторх жирэмсний дэлгүүрээс авсан чинь өмсөөд 1 угаагаад энд тэндээ сэмэрчихсэн. Жирэмсний дотортой өмд л ер нь зүгээр санагдсан боловч амархан ноолордог юм байна лээ.

Улаан эрээн, саарал жирэмсний хувцасыг 1000 билүү 10000нэрийн барааны 2давхарт байдаг жирэмснтй хувцас зардаг лангуунаас авсан. Иймэрхүү хувцаснууд 40000-60000хооронд үнэтэй.

За тэгээд өвлийн ээжүүдэд өвлийн куртка чухал шүү дээ. Фэйбүкээр хайж байгаад Peacemallд байдаг жирэмсний лангууг олж очлоо. Нэлээн хэдэн загварын куртканууд байна. Хэдийг ч өмсөж үзлээ. Харин худалдагч нь үнэхээр таалагдаагүйээ. Энэ дэлгүүрээс авахгүй бол өөр газраар хайж явах хэцүү санагдаад худалдагчид нь уур хүрсэн ч гэсэн авчихсан чинь дараа нь өөр газар миний авсан үнээс 1 дахин хямд зарж байна. Бас өөр өнгийг энд тэндгүй өмсөж байсан. Тиймээс тэр дэлгүүрийг санал болгохооргүй гэж дүгнэсэн.

Хяналтын эмчийн ир гэсэн хугацаанд очоод өөрөө хүсвэл дунд нь эход харуулж болно.

Хэвийн жирэмсний үзлэг хийх товлол 12с доош, 20, 28, 32, 36, 38-40weekтэйд байна.

Хэрвээ та ажил хийдэг бол төрөх хугацаанаас 2сарын өмнөөс жирэмсний амралтаа авах болно. 32weekтэй хяналтын эмчээсээ бичиг аваад нийгмийн даатгалын дэвтэртэйгээ эмнэлэг дээрээ жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах хуудсаа бичүүлж тамгалуулаад ажлынхаа нягтланд өгнө.

Нягтлан хуудас бичсэн өдрөөс эхлээд 2сарын ажлын өдрүүдийг тоолж хэдэн өдрийн хэдэн төгрөгний тэтгэмж авахыг бодож бичээд нийгмийн даатгалд өгнө. Таны жирэмсний амралтын мөнгө байгууллагын чинь дансанд орох ба байгууллагаас таны данс руу тус мөнгийг шилжүүлж өгнө.

32weekтэйд хяналтын эмчийн хэлсэнээр эходоо харууллаа. Энэ удаад хүн бүр сайн сайн гэж байсан Бүжингуад үзүүллээ. 5D р үздэг 50000 төгрөгний үнэтэй. 3сарын өмнө харуулж байснаас хамаагүй илүү тод харагдаж байна лээ. Хүүхдээ ийм том болчихсонг хараад төрөх өдрөө илүү тэсэн ядан хүлээнэ шүү дээ.

Бүжингуа эмнэлэгт Алтанхуяг гэж эмч үздэг. Ээжүүдийн дунд нэр хүнд сайтай юм байна лээ.

Хүүхэд маань нэлээн доошилсон байгаа болохоор сойлт зүү гэсэн л дээ. Бүжингуад одоо зүгээд төрсний дараа аарцгаа шахаж болох сойлт, төрсөний дараа зүүх гэдэсний даруулгатай хосоороо 35000 үнэтэй сойлт байсныг авсан юмаа. Сойлт нь дажгүй боловч гэдэсний даруулга нь даавуун болохоор яваандаа даавуу нь гэдэсний хэвэнд орж зөөлрөөд хичнээн чангалсан ч хүйсний доод гэдэс унжих болсон. Тиймээс энэ даруулгыг санал болгохгүй ээ.

32week орчимд жирэмсний зураг авахуулахад хамгийн тохиромжтой гэцгээдэг болохоор би бас зургаа авахууллаа.

36week хүртэл огц сонин зүйлгүй байлаа. 36тайн хяналтын үзлэгтээ ортол эмч маань гэдэс тэмтэрч үзээд л хүүхэд чинь бүр доошилчихсон байна, чи чинь удахгүй бараг арваад хоногт төрчих юм байна гэж байнаа. Омооо гээд л гэрийнхэндээ хэлээд бүгд дутуу бэлдэх юмнуудаа бэлдэж дуусгаад өвдөхөө хүлээгээд л байлаа шүү дээ. Удахгүй төрнө гээд. Байдаггүйээ. Явахаар хатгаж өвдөхөөс өөр юм байсангүй.

Тэгсэн нэг орой давсагны цаана жоохон сонин өвдөж байнаа. Өвдөж болиод л. Жоохон өвдсөн чинь айсандаа уйлж муйлж. Жинхэнэ төрөхийн өвдөлтийн хажууд энэ одоо гижигдэлт юмуудаа тэгснээ л зүв зүгээр болчихлоо. Маргааш нь өргөөгийн хойно байдаг ивээл тусламж эмнэлэгт Үйлст эмчид үзүүлээд учраа хэлтэл доогуур шалганаа үнэн өвдсөн байна уу худлаа өвдсөн байна уу үзье гэж байна.

Үзээд чи болоогүй байнаа дахиад 7-10 хоног байна гэж байна. Эхэндээ доогуур үзээд яаж мэдээд байгааг нь ойлгохгүй байсан чинь хэр зэрэг бэлтгэгдэж зөөлөрсөн байна, үтрээ хэр богино болсон байна, дуншиж байна уу гэдгийг үздэг юм байна лээ шүү.

Би ч дотроо хугацаанаасаа өмнө л төрөх байхдаа гэж бодож байсан юм аа. Тэгтэл байдаггүй ээ. Төрнө гэсэн өдөр маань болчихоод байдаг чимээгүй л байна. Маргааш нь дүүргийн хяналтын эмчдээ очоод үзүүлтэл эход усаа үзүүл гэж байна. Тэгээд яаралтайгаар цаг аваад үзүүлтэл ус ер нь бага байна 7,6 гэсэн.

Ус бага болохоор шууд төрөх эмнэлэгтээ очиж үзүүлээд хэвт гээд хэвтэх бичиг хийж өглөө. Нээрээ төрөх дөхөхөөр солилцох хуудас гэж том цаас өгнө. Тэр цаасан дээр жирэмсэн хугацааны шинжилгээнүүдийн хариу гэх мэт зүйлсийг тэмдэглэсэн байна.

1-р төрөх хүлээн авах дээр явж очоод үзүүлтэл заавал өөрсдийн амбулаторийн эход үзүүлж байж болно гэнээ. Төрөх эмнэлгүүд ер нь дүүргийн бичгийг тоодоггүй юм байна лээ. Тэр шөнөө яг биений минь ирчихсэн юм шиг бага багаар базлаад хонолоо.

Өглөө эрт цаг аваад харуулах гэтэл эхлээд заавал эмчид нь үзүүлж байж шийддэг гэнэ. Тэгээд эмчид нь үзүүлтэл угаасаа 7,6 гэхээр ус бага гэсэн үг. Хүн ихтэй энд эхоны цаг дууссан. Төрөх хугацаа чинь ч болчихсон юм байна хэвт гээд хэвтэх бичиг хийж өглөө. Шөнө базалж байсан нь үргэлжлээд базлаад л байлаа.

Тэгээд хүлээн авах дээр очоод бичгээ үзүүлтэл төрөхөөс бичиг хийж өгсөн бол хэвтэнээ гээд доогуур үзтэл дуншиж байгаа юм байна 1,5см нээлттэй байна чи ч удахгүй төрчих юм байна гэлээ. Ашгүй төрөх болох нь гээд буцаж яваад усанд ороод хэвтэх юмнуудаа аваад явлаа.

Хэвтэхэд бэлдэх зүйлс

– Бичиг баримтууд / үнэмлэх, солилцох хуудас

– Халад

– төрсний дараа өмсөх дулаан өмд, солих ээлжтэй

– Нимгэн зузаан оймс

– Толгой боох алчуур юмуу малгай

– Дулаан тавчик

– Дотуур хувцас ээлжинд

– Дэвсдэг памперс 2ш

– Өмсдөг памперс нэлээн хэдэн ширхэг/ төрсний дараа хэсэгтээ л өмсөнө/

– клизм

– Удаан хугацаагаар хүчтэй өвдөлт өгөх шинжтэй бол цэвэр ус хэрэгтэй. Ам маш их хатна

– Гар нүүрийн алчуур саван нойлын цаас

– Ор хөнжлийн даавуу

– Эмнэлгийн ус хатуу учраас гарын тос, нүүрнтй тос

– Хүүхдийнхээ цэвэрлэх хөвөн, салфетка

– Хүүхдийн живх

За тэгээд эргээд хүлээн авах дээрээ очоод хувцасаа сольж өмсөөд юмаа бариад орлоо. Гэдэс нтр хэмжиж үзээд стор нээлээ. Миний яг хэвтсэн шалтгаан нь ус бага гээд хэвтүүлсэн шүү. Гэхдээ дуншиж эхэлж байсан чинь эмнэлэгт хэвтсэнээс хойш нөгөө өвдөлт бага багаар намжсаар байгаад байхгүй болчихсон.

Хэвтсэн өдрөө нэг тариа хийлгүүлэ эмч мэмч ч үзэхгүй байна. Өрөөнийхөө эгч нарта, тасагтайгаа танилцаад өнгөрлөө. Өрөөний нэг эгч өвдөлт өгөөд ирсэн боловч өвдөлт нь зогсоод энэ тасагт хэвтчихсэн, нөгөө эгч эрт үедээ савны амсар нээгдээд савны амсараа оёулсан байснаа авахуулсан ба гэнэт төрөх аюултай учраас хэвтүүлсэн байсан.

Бид 3ч бушуу төрөхийн хүслэн болсондоо. Амралтын өдөр эмч нар орж ирж үздэггүй амардаг. Амралтын 2 өдөр тариа тариулахаас өөр онц юм байсангүй. Одоо нөгөө тарианы нэрийг мартжээ.

Бараг хэвтэж байгаа бүх ээжүүдэд тарьж байх шиг байсан шүү. Төрөхөөр хэвтсэн болон төрөх хугацаа арай болоогүй ч эмчилгээ шаардлагатай ээжүүдийн хэвтдэг тасаг Жирэмсний эмгэг эмчлэх тасаг юмаа. Өргөө амаржих буюу 1р төрөхийн баруун барилгын 2давхарт байдаг.

1дэх өдөр болж эмч маань уулзаж усны хэмжээг дахин шалгана гээд эхоны эмчид үзүүлтэл 9 болоод нэмэгдсэн байна. Чи ч бараг хэвтэх хэрэггүй байсан юм бишүү гэхээр нь эмнэлгээс гарах нь дээ гэж бодож байсан чинь өөрийн чинь өвдөхийг хүлээнээ л гэж байна. Өрөө өрөөнд нэг эмч байна.

Эмч нь өглөө бүр орж ирж уулзаад шаардлагатай хүнээ эход харуулдаг. Эхоны эмч гэж тусдаа байдаг юм байна лээ шүү. Нарийн ширийн тоотой үзүүлэлтүүдийг яг эхоны эмч л гаргадаг юм байна лээ. Хүлээн авахын эмч нар эхогоор харахдаа ерөнхийд нь хардаг юм байна лээ.

Бид 3 гурван биенээ хараад л бусад өрөөнийхөн харин төрөх гэж буугаад солигдоод л байлаа. Одоо бодохоор инээд хүрээд байх юмаа.

Яагаав тэр өрөөний тийм хувцастай ингэсэн гэнээ ингэсэн чинь төрсөн гэнээ, шатаар алхаад байхаао савны амсар хурдан нээгддэг гэнээ, ананас идэхээр савны амсар нээгдэг гэнээ, өөрөөр алхдаг гэнээ, сууж босдог гэнээ гээд зүгээр хүний хэлсэн болгоныг хийж үзлээ шүү хаха. Хүний урманд бид 3н ядаж нэг нь ч өвдсөнгүй ээ.

2дах өдөр тасгийн эрхлэгч нь эмч нартайгаа бүх өрөөгөөр явж өвчтөнийг гаргах эсэхийг шийддэг юм байна. Намайг манай эмч ус бага гэж ирсэн гэхдээ хэмжихэд хэвийн болсон одоо хугацаа нь болчихсон гэсэн чинь эрхлэгч тэгвэл байж байг гэнээ. Нөгөө 2 эгчийг өвдөхгүй байгаа гэсэн чинь гар гэж байнаа.

Нэг эгч юмаа бэлдээд гарчихлаа. Нөгөө эгчийг эмч үзэж байгаад гарганө гэчихээд үзэхгүйгээр сторыг нь хаачихсан байсан. Тэгээд тэр өдөртөө нэг эгч маань эмнэлэгтээ үлдсэн. Харин тэр өдрөө эгч кастор ойл уугаад бага зэрэг өвдөлт өгч эхэлсэн юмаа. Тэр өдөр нь 2.14 учраас төрчих юмсан гэж горьдож л байлаа.

Би харин өдрөөс хойш биений юм ирэх гэж байгаа ч юм шиг үе үе сонин болоод байлаа. Гэхдээ хүчтэй өвдөлт биш байсан болохоор хамаагүй юм бодчихвол эргээд өвдөхөө больчих байх гэж бодож байсан учраас гэрийнхэндээ хэлээгүй.

Эмнэлэгт хэвтсэнээс хойш өглөө орой ургийн зүрхний бичлэг хийдэг байсан. Тэр орой харин бага зэрэг базлалттай гэж гарч байна.

Би эмнэлэгт байхдаа байнга кино үздэг байсан юмаа. Тэр шөнө кино үзэж байтал ер нь базлаад л байна шүү. Тэгэхээр нь цаг харж эхэллээ. Хоорондоо янз 7 8 9 10 мин гээд янз бүрийн зайтай базалж байна. Тэгэхээр төрчихвөл хэсэгтээ үс толгойгоо угааж чадахгүй гэж бодоод үсээ угаачихлаа.

Ямар ч байсан өвдөөд хоносон болохоор үүрээр сувилагчид хэлтэл цагаа тогтмол болохоор дахиад хэлээрэй гэж байна. Унтаж сэрсээр өглөө болтол нэлээд өвдөж байнаа. Хүчил төрөгчиндөө суугаад зүрхний бичлэгээ хийлгэж байхад ч өвдөж байна.

Өвдсөн ч гэсэн угаасаа энэнээс илүү өвддөг гэсэн гэж бодоод л чимээгүй байгаад байлаа. Харин нөгөө эгч маань нэлээн өвдөж байгаад төрөх тасаг руу буугаад тэр өдөртөө төрсөн байна лээ. Түрүүлээд гарсан эгч бас тэр өдөр өвдөөд түргэнээр ирээд төрсөн байна лээ.

3н биенээ хараад яагаад өвдөхгүй байна төрөхгүй байна гэж байсан 3уулаа нэг өдөр өвдсөндөө. Өвдөлт эхэлсэн хойно манай өрөөнд шинэ хүн ирсэн. Тэр охин сэдээлт өгөөд төрөхгүй байсан болохоор хагалгаагаар надтай нэг өдөр төрсөн.

Би өдөржингөө өвдлөө. Орой ургийн бичлэгээ хийлгэтэл базалж байгаа юм байна гээд доогуур үзье гээд үзтэл 3см байна гэхдээ арай л болоогүй байна гэхдээ буулгачихъя гэнээ. Ашгүй нэг төрөх тасаг руу орж төрөх боллоо гээд өвдөж байгаа хэрнээ баярлаад өрөөндөө орж юмаа аваад клизмээ тавиулаад буулаа

Яг төрөх дөхлөө гэсэн чинь айдас хүрдэг юм байна лээ. Хугацаа улам ойртоод л байлаа. Дөнгөж 3см нээлттэй юм байна. Анхлан төрөгч 3цагт 2см нээгддэг гэж байна. Эмч нь доогуур үзлэг хийгээд чи чинь болоогүй байна шөнө 11 цаг гээд дахиж шалгаад сайн нээгдээгүй бол өвдүүлдэг тариа хийж байгаад төрүүлнэ гэж байна.

Яасан хол юм бэ л гэж бодогдож байсан ч өвдөлт улас хүчтэй бас ойрхон болж байлаа. Өвдөлт зогсох 1минутанд ч гэсэн унтаж амар гэж хүмүүс хэлж байсан болохоор өвдөлт зогсох хооронд өөрийн мэдэлгүй л унтаж байлаа. Базлангуут баавгайн савраараа гэдсээ самардаад өвдөлт зогсонгуут унтсаар байтал шөнө 12 цаг боллоо.

Үзээд сайн нээгдсэн байна 6см болсон байна гэнээ. Дахиад өвдөж байгаад төрөх үү шууд өвдүүлдэг тариа хийгээд төрөх үү гэхээр нь өөрөөрбө өвдөөд төрье гэлээ. Гэхдээ үнэхээр аймар өвдөж байсан болохоор эмчээсээ арай бага өвтгөдөг арга чарга асуухад нугас руу хийдэг өвдөлт мэдрүүлдэггүй тариа байгаа гэхээр нь хүмүүс сүүлд нь нуруу өвддөг болдог гэхээр нь хийлгээгүйээ.

Төрөх тасаг руу бууснаас эхлээд би гэрийнхэнтэй ярихгүй шүү гээд хэлчихсэн. Өвдөж байхад хүмүүс залгаад байхаар уур хүрдэг уйлдаг ядаргаатай байдаг гэсэн болохоор би ярихгүй шүү гээд хэлчихсэн. Гэрийнхэн харин хүлээгээд л байсан даа. За тэгээд 12с хойш улам аймар өвдөөд.

Эх барих эмчийг маань гэрийнхэн уулзаж зохицуулсан учраас эмч маань өрөөнд орж ирж намайг яаж байгааг байн байн асууж байсан. Сүүлийн хэдэн цаг минтй хажууд байж өвдөхөд нурууг илж би ч гарнаас нь зулгааж байсан хаха. Ам маш их цангадаг учраас ус аваарай. Сүүлдээ яг хүндрэх гэж байгаам шиг базлалт эхлэх үед өөрийн эрхгүй бөгсөн бие рүү дүлээд байсан.

Яг өтгөн гарах гээд байгаа юм шиг. Тэгээд үүрийн 3 цаг болж дахиж үзэхэд бас болоогүй гэнээ. Тэгээд орон дээр гаргаад миний усыг хагалаад дахиад хүлээхээр болсон. 4:15д үзээд дусал залгаад 15минутын дараа дүлнэ гэлээ.

Өвдөл завсарлаша минутаар хэмжигдээ байсан болохоор 15 минут маш удаан санагдсан. Хийсэн дусал нь өвтгөдөг дусал байсан юм шиг байна лээ. Сүүлийн 15 минутанд өмнөхөөсөө с илүү ойрхон хүчтэй өвдөж байсан. Яг өвдөх үед өөрийн эрхгүй шууд зууж байгаад орилдог юм байна лээ. Дөхөх тусам өөрийн эрхгүй дүлээд орилоод байсан. Нээрээ яагаачгүй байхад орилоол чарлаад байвал хамаг хүчээ барна шүү.

4:30болж өвдөлт өгөнгүүт дүл гэлээ. Яаж дүлэх вэ гэхээр өвдгөө өөр лүүгээ татаад эрүүгээ цээжин дээ наагаад шүдээ зуугаад хамраараа амьсгаагаа аваад амаараа гаргаад рүү хүчтэй дүлнэ. Өвдөлт өгсөн үед дүлж эмчийг боль гэсэн үед дүлэхээ зогсоох ёстой.

Өвдөлт эхлэнгүүт дүлээд байсан боловч хүхэд маань гарахгүй л байна хүчгүй болж байлаа. Нэг мэдсэн нүүр лүүгээ дүлж байсныг эх баригч хэлж болиулсан. Тэгээд толгой нь гарахгүй байна гээд хярзангаа хайчлуулаад хэд дүлэхэд хүүхдийн толгой цухуйсныг хүрж үзэхүү гэхээр нь би үгүй гээд хүрж үзээгүй үргэлжлүүлээд дүлээд л байлаа.

Хүүхэд маань уйллаа. Нялхарсан биетэй үрийг минь хүйг нь хайчлаад шууд цээжин дээр минь хэвтүүлээд тэр хооронд хярзангоёлоо. Гуя руу бас тариа хийнэ.

Үр минь уйлаад л байлаа. Оёдол дууссаны дараа билүү өмнө нь билүү гэдсэн дээр эмч тохойгоороо дараад шавхарга гаргасан. Тэр бас үнэн аймар юм байна лээ шүү. Төрснийхөө дараа энэнд бас бэлтгэлтэй байгаарай. Тэр хооронд хүүхдийг маань жинлээд, үзлэг хийгээд, өлгийдөж авчраад ангир уургаа амлууллаа. Нүдээ салгамааргүй сайхан хүүхэд

Би хярзангийн оёдол энээ тэрээ гэсээр байгаад шөлөө хүйтэн болчихсон бхйхад нь идсэн. Яг болсон дууссан гэсэн үед шөл цайгаа халуунаар нь өгөөрэй гэж гэрийнхэндээ захиарай. Халуун шөл уухгүй бол тэнхэрдэггүй юм байна лээ шүү. Тэгээд төрөх орон дээрээ 2цаг хэвтэнгээ шавхаргаа гаргана,хүүхдээ хөхүүлнэ.

Энэ үед нөгөө дулаан оймс чинь их хэрэгтэй. 2цагийн турш унтаж болохгүй, нүдээ аньж болохгүй. Нүд рүү харвах аюултай. Би нүүр лүүгээ дүлсэнээс болоод миний нүүр цээж нүд рүү хурчихсан байсныг сүүлд тэнхэрсэн хойноо л мэдсэн. Тэгэхээр зөв дүлэх ёстой шүү.

За тэгээд 2 цаг орондээр хэвтээд буухын өмнө өөр эмч ирээдумай чинь дүүрэншээстэй байна гээд дээрээс аймар дардаг байна ш д. Нөгөө оёдлыг бараг сэт татах гэж байгаа юм шиг л цаанаас нь юм гарах гээд аймар өвдөж байсан. Өвдөөд байна оёдол гэж байж болиулсан. Дулаан халаад оймс углаашаа өмсөөд Тэгээд түшүүлээд тэргэнцэр дээрээ суугаад охиноо авлаа.

Тэгээд эмч түрээд явтал миний чих шуугиад толгой эргээд хамаг юм цайраад байхаар нь эмчдээ хэлээд охиноо асрагчид өгч амжаад ухааналдчихсан. Энэ шөл цайгаа халуунаар нь сайн уугаагүйгээс болсон байх гэж бодож байгаа. Нэг хальтхан ухаан ороход намайг өөр тасаг руу оруулаад хэвтүүлсэн.

Шээсдүүрэн байгаа болохоор гаргана гээд гуурс залгасан тэгээд тэрнээс хойш бас ухаангүй болоод хэдэн цагийн дараа сэрсэн. Төрсний дараа тэргэнцрээр өрөөндөө хүргүүлээд орон дээрээ доошоо харж хэвтээд гэдсэн дороо хүйтэн жин тавьж 1цаг билүү 30минут хэвтээд заавал бие засна. Хярзангийн оёдолтой бол нэлээн өвдөнө шүү. Эмнэлэгт байхдаа өглөө орой хярзангийн оёдлоо угаалгана.

Эмнэлгээс гараад бактерийн эсрэг саван юм уу эмэгтэйчүүдийн савангаар угааж тамедины уусмалаар зайлна. Оёдол задарчих гээд байдаг болохоор хатуу юман дээр суувал зүгээр. Хэрвээ задалчихвал дахиж оёж өгнө гэсэн юм байдаггүй юм байна лээ шүү.

Би ухаан алдаад орж гараад байсан болохоороо тэр үеийн зарим юмнуудыг сайн санахгүй байгаа.

За тэгээд төрсний дараа

– төрсний дараах тасагт орон дээрээ доошоо хараад давсгандаа хүйтэн юм хавчуулаад хэвтэнэ. 1р төрөх коридортоо хөлдөөгчин дотор мөс байгаа. Төрөөд 72цаг л хүйтэн жин тавина.

– ариун цэврийн хэрэглэлээ ойр сольно. Шавхарга их гарах болохоор өмсдөг живхээ өмчихөөд дотор нь наадаг ацх наагаад ойр ойр солиод байж бооно

– халуурч бүлээрвэл эмчид хандана

– зулай, чихээрээ салхи авахуулж болохгүй, угаасаа өөрийн эрхгүй зулай хамаг биеэр сийгээд байдаг болохоор дулаан хувцаслах

– хүүхдээ угаалгана

– 24 цагийн дотор вакциныг нь хийлгэнэ

– оёдолтой бол оёдолоо өглөө орой угаана

– хүүхдээ 2цаг тутамд сэрээж хуурайлан хөхүүлнэ

– халуун хоол цай сайн идэж уух

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү