Мэдээ

Төрөх тасгийн ШАЛАН ДЭЭР амаржиж, хүүхдээ өөрөө эх барьсан бүсгүй харамсалтайгаар хорвоог орхилоо

ХАВТАСТ ХЭРЭГ: “Бяцхан дүүг нь аваад удахгүй ирнэ” гэж хэлээд гэрээсээ гарсан ээж нь үүрд ирэхээргүй холын холд одсон гэдгийг ухаарч амжаагүй бяцхан үрс. Тэд ээжийгээ, дүүгээ хоног тоолон хүлээж байна…

Өмнө нь ямар нэг хүндрэлгүй гурван хүүхдээ төрүүлж байсан бүсгүй энэ удаад ч ямар нэг асуудал гарахгүй гэдэгтээ бат итгэж байсан нь лав. Гэвч тэр дөрөв дэх үрээ төрүүлээд харамсалтайгаар хорвоог орхилоо.

Энэ харамсалтай хэрэг Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт энэ сарын 11-ны өдөр гарсан юм.

Манай сайтын сурвалжлах баг аймгийн иргэдийн хүсэлтийн дагуу газар дээрээс нь очиж сурвалжлага бэлтгэн хүргэсэн билээ /Сурвалжлагыг энд дарж үзнэ үү/

Талийгаачийн эгч: Дүү маань өөрөө хүүхдээ төрүүлчихээд нас барсан

Тухайн үед ямар асуудал болсон талаар талийгаачийн эгч “Энэ сарын 10-ны өдөр /2021.11.10/ миний төрсөн дүү дөрөв дэх хүүхдээ төрүүлэхээр эмнэлэгт очиж хэвтсэн. Ингээд 11-ний үдээс өмнө 11 цагт дүүд маань төрүүлэх тариагаа залгасан юм билээ. Үүнээс хойш 14 цаг хүртэл эмч үзлэг эмчилгээ хийгээгүй. Энэ хооронд дүү маань өөрөө хүүхдээ төрүүлчихээд нас барсан. Орон дээр дуслаа залгуулчихаад хэвтэж байсан дүү минь орны урд шалан дээр хөв хөх болчихсон байсныг хажуу талын хүн харж эмчид хэлсэн юм билээ. Эмч нар сэргээх гэж үзсэн ч хожимдсон байсан. Өмнөх гурван төрөлт хэвийн явагдсан. Эмнэлэгт очихдоо биеийн байдал хэвийн байсан. Бид эмнэлэгт найдсан. Тэр л бидний буруу байлаа. Тухайн үед эмнэлэгт Мэргэжлийн хяналтын шалгалт ирсэн байсан юм билээ. Бүх ажилчид тийшээ анхаарлаа хандуулаад, өвчтнүүдээ орхисон. Эмч нь дүүд 10 цагт үзлэг хийгээд түүнээс хойш үзээгүй гэж байна лээ. Өглөө тариа хийснээс хойш үзлэг хийгээгүй. Истор ч нээгээгүй, бүртгэл нээгээгүй байсан гэх хардлага байна. Биднээс бүгдийг нууж байна. Тухайн үед хэн гэдэг эмч жижүүртэй байсныг ч нууж байна. Яагаад эрүүл саруул дүү минь ингэчихэв гэхээр бараг урьдаас инээж байна лээ. Хариуцлага яригдах байх” гэсэн юм.

Эмч нар согтуу байсан уу?
Хэрэг гарах үед эмнэлгийн ажилчид согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэх мэдээллийг Архангай аймгийн иргэд нийгмийн сүлжээнд бичсэн.

Тэгвэл тухайн эмнэлэгт ажлын байрны архидалт гэдэг зүйл газар авсныг эх сурвалж ” Манай аймгийн нэгдсэн эмнэлгийн орлогч дарга Д.Энх-Амар гэж бий. Энэ хүн эмнэлгийг хамаатан садан, найз нөхдөөрөө дүүргэсэн. Түүний хамаарал бүхий 10 гаруй хүн эмнэлэгт ажилладаг. Нөхөр нь эмнэлгийн жолооч. Гэхдээ жолооч нарын дундах ярианаас сонсоход Д.Энх-Амар захирлын нөхөр нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж үнэмлэхээ хураалгасан гэсэн. Гэхдээ даргын нөхөр учраас жолоо барьж, алсын дуудлагад явсаар л байгаа. Цахим, угтах үйлчилгээ иргэдийн хамгийн их шүүмжлэл дагуулж байгаа хэсэг байна аа даа. Тэрэн дээр Д.Энх-Амар даргын төрсөн дүү ажилладаг. Анагаах төгсөөгүй. Мөн төрсөн дүү Мөнхжаргал нь 103-т үйлчлэгч. Д.Мөнхжаргалын төрсөн хүү Баяндалай Аж ахуйн тасагт манаач. Мөн л архи ууда

Д.Энх-Амар даргын төрсөн дүүгийнх нь охин Чимэгдарь 103-т бага эмч хийдэг. Чимэгдарийн нөхөр нь Увс аймгаас шилжиж ирсэн Ууганаа гээд залуу мөн л эмнэлэгт технекчээр ажилладаг. нэ мэт Д.Энх-Амар даргын хамаатнууд жолооч, үйлчлэгч, тогооч гээд 10 гаруй хүн байдаг. Эдгээр дотроос архи ууж, асуудал дагуулдаг хэд хэдэн хүн бий. Гэвч даргын хамаатан учраас ямар нэгэн хариуцлага хүлээдэггүй. Жирийн ажилтнуудад бол хариуцлагын систем маш сайн үйлчилнэ. Гэтэл даргын хамаатнуудад үйлчилдэггүй нь эмнэлгийн ажилчдын бухимдлыг төрүүлдэг. Мөн удирлагын түвшинд ч найз нөхдийн холбоо харилцаа бий. Үүн дээр маш их асуудалтай зүйл бол ажлын байрны архидалт хэрээс хэтэрсэн” гэсэн мэдээллийг өгсөн юм.

……Ар гэрийнхний зүгээс цагдаагийн байгууллагын мөрдлөгийн үйл ажиллагаанд итгэж байгаагаа илэрхийлсэн бөгөөд хэргийн үнэн мөнийг тогтоох хүртэл явна гэдгээ мэдэгдсэн юм.

Харин манай сурвалжлах баг тухайн үед чухам ямар асуудал болсон талаар эмч нараас мэдээлэл авахаар очсон ч Архангай аймгийн нэгдсэн эмнэлэг “эзэнгүй айл” шиг дүр төрхөөр биднийг угтаж, үдсэн юм…Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг хүндэтгэж, дотогш ороогүй болно.

Энэхүү харамсалтай үйл явдлын хэргийн явц байдал ямар шатанд яваа талаарх мэдээллийг бид талийгаачийн ажил явдал дууссаны дараа ар гэрийнхэнтэй эргэн холбогдож, мэдээ сурвалжлага бэлтгэн хүргэх болно..

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү