Recetas

Т.Доржханд: Сахал Д.Эрдэнэбилэг, Х.Баттулгын хамаарал бүхий хүмүүс Хөгжлийн банкнаас хамгийн их зээл авсан

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

ЖДҮ-гээ бид мартсан. Харин энэ асуудлыг мартаж болохгүй. Хоёр төрлийн хариуцлага тооцох ёстой. Нэг нь хуулийн, нөгөөх нь улстөрийн хариуцлага. Зээл авсан нөхдүүд зээлээ төлөх ёстой. Мөнгө байхгүй гэж байна. Аль нэг газар барилга болчихсон л байгаа. Зарим нь банк бусаараа мөнгө угаачихсан байгаа. Эдгээрийг илрүүлэх ёстой. Нүүрэн дээр өөр байх ч цаана нь Монголын улстөр, бизнесийн томчууд байдаг.

Тухайлбал Худалдаа хөгжлийн банкны эзэн Сахал Д.Эрдэнэбилэг хамгийн мөнгө авсан. Тодорхой хэлье, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хамаарал бүхий хүмүүс хамгийн их зээл авсан. Түүнчлэн МАН-ын 2020 он хүртэл эрх мэдэлтэй байсан бүх хүмүүс зээл авсан. Тиймээс хуулийн хариуцлагаас гадна улстөрийн хариуцлага заавал яригдах ёстой. Хөгжлийн банкны хулгайтай холбогдсон бүх хүмүүсээ МАН болон АН гишүүнчлэлээсээ чөлөөл. Дахиж, сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх хэрэгтэй. Ингэж чөлөөлөгдсөн хүмүүсийг нь бусад намууд нь хүлээж авахгүй байх зөв.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү