Recetas

Т.Доржханд: УИХ-ын гишүүдийн тоог 150-215 болгосноор иргэдээ аз жаргалтай амьдаруулна

УИХ-д суудалтай болон суудалгүй намуудын төлөөлөл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн агуулгаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа: -Сонгуулийн тогтолцоог зайлшгүй өөрчлөх шаардлагатай байна. Нэг намын хэт давамгайлал улс орны хөгжлийн гацааг гаргаж чадахгүй байна. Өнөөдөр Монгол Улсад улс төр, эдийн засгийн хямрал болж байна. Ер нь болж бүтэж байгаа зүйл алга хэмээн иргэд жагсаж байна. Энэ бүгдийн суурь шалтгаан нь юу вэ гэхээр сонгуулийн тогтолцоо. Өнөөдрийн сонгуулийн мажоритар тогтолцоо энэ олон хямралыг авчрах үүд хаалгыг нээж өгсөн. 2020 оны сонгуулиар санал өгсөн хүмүүсийн зөвхөн 42 хувь нь МАН-д саналаа өгсөн боловч эрх баригч нам Засгийн газар, УИХ-д хэт олонх байна. Тийм учраас сонгуулийн тогтолцоог өөрчлөхгүйгээр улс төрийн хямралаас салахгүй гэдгийг хэлмээр байна. Монгол Улсын нэгдсэн төсвийг баталж байгаа хэдий ч тойргийн төсөв баталдаг тогтолцоо бий болоод удаж байна. Иймээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийж, сонгуулийн тогтолцоог өөрчлөх шаардлагатай.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: -Өнөөдөр улс төрийн намын төлөөллүүд ярилцаад Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар шаардлага хүргүүлж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг улс төрийн бүх хүчнийг хамруулж яаралтай ярилцъя гэж байна. Сонгуулийн тогтолцоог өөрчлөх, эдийн засгийн аюулгүй байдлын асуудлыг яаралтай хэлэлцэх, УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцье. 76-гаагаа өсгөе. Судалгаагаар гишүүдийн тоо хамгийн багадаа 150-215 гэдэг тоонууд гарч ирж байна. Ингэснээр нэг УИХ-ын гишүүн дээр ирэх кнопны эрх мэдэл буурна. Үр дүнд нь авлига буурна. Залуучуудаа парламентад оруулж ирэх хэрэгтэй.

МҮАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл: -2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд намчирхдаг, талцдаг байдлыг бууруулах, сааруулах бүхэл бүтэн бүлэг явж байсан. Харамсалтай нь МАН тус асуудлыг авч хаясан. Орон нутагт намчирхал хэрээс хэтэрлээ. Үүний улмаас сонгуулийн эдийн засагтай орон болж хувирлаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтөд намчирхал болон эдийн засгийн асуудлыг зайлшгүй авч хэлэлцэх ёстой.

EAGLE.mn

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү