Мэдээ

Т.Дэлгэрмөрөн:”Би бол үр хүүхдүүдээсээ холдохгүй үнэнч дурлалынхаа төлөө юу ч тохиолдсон эзэн хэвээр үлдэж чаддаг эр хүн гүйцээ”

Сошиал орчинд нилээдгүй сенсацитай байдаг хосуудын нэг Дэлгэрмөрөн, Ананда нар багагүй хугацаанд хоёр талд байсан хэдий ч эргэн нийлжээ.

Энэ тухайгаа Дэлгэрмөрөн өөрийн цахим хуудаснаа “Заа манайхан яасан эвэpтэй туулай үзсэн мэт мань хоёрынхоо тухай сэвж өгч байна уу. Ил зантай цагаахан сэтгэлтэй хүмүүс чинь сэтгэлдээ хар тoлбо тогтоодоггүй,

бурууг өөрчилж зөвийг тэтгээд олны хэл ам дагуулаад яваа мөртлөө, авах онохын хорвоогоос суралцаж, өмнөх даваагаа хамтдаа туулаад үр хүүхдүүдээ элэг бүтэн амьдруулахад, улам ихээр бие биесээ хүндэтгэн ойлголцож, суралцдаг болохыг бүгдээрээ л мэддэг байх тийм үү?

Тэгж чадаагүй нь орчлонд нэгнээ орхиод, орь ганцаар хорвooг туулаад барчих юм шиг сэтгээд, оосор бүслүүpгүй амьдралыг тэмтчиж л яваа байх. Гэвч тэр бүх хүмүүсийн ард учир шалтгаан бий, хүндэтгэх ёстой.

Харин Т.Дэлгэрмөрөн бол үр хүүхдүүдээсээ холдохгүй үнэнч дурлалынхаа төлөө юу ч тохиолдсон эзэн хэвээр үлдэж чаддаг эр хүн гүйцээ. Өчигдр манай гэр бүл ажилсаг хөдөлмөрч Бадамжав ахынхаа өргөө гэрт зочилж түүний ургуулсан толгой тархи шиг том помидор, өргөст хэмхнүүдийг өнгө бүрээр нь зooглож амтархаад ирлээ.

Мундаг хүмүүс чинь тэгээд мундаг л байдаг хойно доо бусдын тухай сэтгэлээ чилээхээсээ илүүтэйгээр өөрийнхөө тухай мөрөөдлөө биелүүлж өөдөлдөг юм билээ шүү дээ. Өнөөдөр орой дахиад гоё лайв хийнэ үзээрэй.

Энэ удаад манай гэр бүл хамтран дуулаач Баянмөнх андынхаа гэрээр зочилж энэ сарын 27нд UB palace-д тоглогдох “Найрсан дуулъя” хүндэтгэлийн концертынхоо тасалбар борлуулалтын тухай мэдээлэл өгч тэнд дуу хуураа үргэлжлүүлнээ хамтдаа байгаарай.

Манай хоёр уран бүтээлчийн юу хийх гээд байгааг тоглолтын тайлал 1-р хэсгээс үзэж амжсан уу? Амжаагүй бол үзээрэй эртхэн тасалбараа захиалаарай дуусчих байх шүү” гэжээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү