Мэдээ

Т.Дэлгэрмөрөн: Хүний сайхан сэтгэл гэж ямар байдгийг бусдад хангалттай харуулж мэдрүүлээд буцсан элч байсаан

Согтуу жолоочоос болж 25 жил тэргэнцэрт суусан ч амьдралын төлөө хичээнгүйлэн зүтгэж, тэмцэж явсан МУСТА, дуучин Г.Бадамцэцэг тэнгэрийн оронд өчигдөр заларсан харамсалтай мэдээг уншигч та бүхэндээ хүргэсэн билээ.

. Тэрээр 17 насандаа согтуу жолоочийн буруутай үйлдлээс болж бэлхүүснээс доош хэсгээр мэдээ алдаж, өвчлөл хүндэрсний улмаас нэг хөлөө тайруулаад байсан. Өвчин нь хүндэрч үлдсэн хөлөө тайруулж болзошгүй гэсэн мэдээ сонссон ч тэрээр эдгэрнэ гэх сэтгэл өвөртлөн хуучилж суусан нь саяхан билээ. Түүний мөрөөдөл нь өөрийн гэсэн байшинтай болох байсан.

Харин сэтгүүлч М.Орхон Ганбаатар Бадамцэцэг маань өнгөрсөн шөнө зуурдаар бурханы оронд оджээ. Уржигдархан утсаар холбогдож би гялс явчихаад ирье ирээд 2 лаа байшингаа бариад орноо гэж ярьсан юм.

Үнэхээр хичээсэн ч байшинг дуусгаж оруулж амжсангүй дээ гэж харамсаж сууна. Байшинг нь заавал барьж дуусгаж Ээжид нь хүлээлгэж өгөх болно гэжээ.

Дуучин Т.Дэлгэрмөрөн мөн талийгаачид гүн эмгэнэл илэрхийлжээ.

Бороо цас болон хувирч гадаа хүйтэн болж байна эгчээ.Та одоо даарахгүй бас шаналан зовохгүй, сэтгэлийн амар амгаланг эдлэн бидний мэдэхгүй ч мэдэрдэг газарт бурханаас хайр хүртэхээр очсон байгаа гэдэгт дуучин дүү нь итгэнэ.

Хэн нэгэн намайг өрөвдвөл би шууд асгарах гээд байна аа эгчээ, гэхдээ уйлах дүрийг минь хараад дооглож доромжилдог, өчнөөн учирлаад тоодоггүй анзаардаггүй энэ хүсэл хяслангийн орчлонд та минь сэтгэлийн тэнхээ, тэсвэр тэвчээр, хүний сайхан сэтгэл гэж ямар байдгийг бусдад хангалттай харуулж мэдрүүлээд буцсан элч байсаан.

Таны төлөө сэтгэл зүрхээ зориулсан хүн бүхнийг бурхан ивээх болтугай, таныг ачлан хайрлаж бүүвэйлсэн эжий тань эрүүл энх байх болтугай, сүндэрлэж байгаа хөөрхөн байшинд нь хүүхдүүдийн дуу цангинах болтугай эгчээ. Ум ма ни бад ме хум

Ар гэр төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлэе.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү