Мэдээ

Т.Нарантуяа: Ах минь өдөржин түргэн дуудаж, амь гуйсаар нас барчихлаа, залгахаар өөдөөс нь загнаж уурласан 103-ынханд гомдож байна

Өчигдөр өглөө 09 цагийн үед 55 настай эрэгтэйн бие муудаад 103 дууджээ. 09 цагт дуудсан 103 нь 12 өнгөрч байхад очиж үзээд,

даралт нь унасан байна, халуун цай уугаарай гээд нэг тариа хийгээд явж. Өөрөө болохоор ах нь харвачих шиг боллоо, хэл сонин болоод гэхэд нь тэгэсгээд яваад өгсөн байна.

Тариа хийлгээд бие нь дээрдэхгүй болохоор эхнэр нь түргэний эмч рүү өдөржин залгахад, өөдөөс нь “ганцхан та нарт үйлчилдэггүй юм” гээд загнасаар очоогүй байтал

55 настай эрэгтэй 18 цагийн үед нас баржээ. 13 цагаас хойш дуудсан түргэн нь дөнгөж амьсгал хураасных нь дараа ирсэн талаар талийгаачийн дүү ярив. Амь гуйж түргэн дуудахад нь хүнд суртал

гаргасан түргэн тусламжийнханд ар гэр нь гомдолтой байгаагаа илэрхийлсэн юм.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү