Мэдээ

Т.Оюунжаргал: Сайд та мянга мянган үсчдээс уучлалт гуйх ёстой

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл өчигдөр (2022.09.26) болсон хэлэлцүүлгийн үеэр эмзэг бүлгийн айл өрхийг “Улны айлууд” гэж нэрлэсэн нь түүнийг огцруулах шаардлага тавих хүртэл иргэдийг бухимдуулжээ.

Улны иргэд хэмээн олон нийтийг доромжилж, түүгээр зогсохгүй ядуурлыг бууруулахын тулд “Иргэдэд үсчний мэргэжил эзэмшүүлж, үсчинд суудал түрээслүүлэн, тэр хүнд хэрэгтэй сэнс, сам, хими хийх будаг, материалыг нь авч өгнө” хэмээн тохуурхсан түүний хариуцлагагүй гэхэд дэндүү хариуцлагүйгүй, ёс зүйгүй үйлдэлд үсчид ялангуяа маш олноороо дургүйцсээр байна.

“Eco beauty” салоны захирал, үсчин Т.Оюунжаргал гэхэд “Үсчин мэргэжил Д.Сарангэрэл сайдын мэдэгдэж буйгаар их ядрахаараа хийдэг ажил юм шиг байна. Ядуу хүн хийдэг мэргэжил мэт харагдуулж болохгүй. Мянга мянган үсчин бий. Миний хувьд 19 жилийн турш үсчин хийсэн. Анх мундаг үсчдийн шалыг угааж, ажлаа эхлүүлж байсан. 17 жил татвар төлсөн байна.

Зүгээр нэг үс янзлаад мөнгө олдог мэргэжил биш. Миний хувьд 400 сая төгрөгийг өөрийнхөө сургалт, хөгжилд зарцуулсан байх. Нэг удаа Европ руу яваад ирэхэд замын зардал хэд билээ. Өөрийнхөө сурсан мэдсэн зүйлийг 1700 хүнтэй хаалттай группийн гишүүддээ заадаг. Бидний мэргэжлийг үнэгүйдүүлж болохгүй. Угаасаа нийгэмд муу сурдаг болохоор үсчин болсон гэх нийтлэг үзэгдэл байдаг. Маш их хичээл зүтгэлээр үсчин болдог. Д.Сарангэрэл сайд мянга мянган үсчингээс уучлалт гуйгаасай. Үсчин хүнд толгойгоо даатгадаг ийм сайхан мэргэжлийг үнэгүй мэт харагдуулж байгаад хамарсаж байна” гэжээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү