Мэдээ

Т.Чагцал: 17 жил суумгай байсан хүнийг хөл оруулж олон ч хүнийг хавдраас нь салгаж байлаа

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат Даяндээрхийн таван удам дамжсан “Монгол бөөгийн голомт төв”- ийн удган Т.Чагцалтай ярилцлаа.

-Та өөрийгөө эхлээд танилцуулна уу?

-Би Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат Агар -Хайрхан Даяндээрхийн гаралтай таван үеийн удам дамжсан дархад болон цаатан бөө, бөөгөөр бөөлдөг,

Азийн Бөөгийн Холбооны “Монгол Бөөгийн Голомт Төв”-ийн гишүүн удган хүн. Бөөгийн зан үйл хийснээс хойш 18 жил болж байна. Миний аав тайж гаралтай хүрээ хийдэд шавилан сууж байсан лам хүн.

Би долоон настайгаасаа аавыгаа дагаж сүмхийдээр явж ном их үздэг байсан. Би аавынхаа ном уншлагыг багаасаа сонсож өссөн. Аав маань намайг бага байхын миний охин бөөгийн онгодтой гэдэг байсан.

Нэг удаа унтаж байсан чинь миний онгод намайг үснээс зулгааж орноос чирсэн. Бас нэг удаа үс маань шатаж бөөн юм болсон. Толгойны орой дээрээс гал гарч хэсэг газар шатаад унтарсан.

Аав бид хоёр ганданд сууж ном их уншдаг байхад яахаараа би бөө болох гэж хэлээд аавтайгаа маргалддаг байсан. Сүүлдээ унаж, татаж эхэлсэн. Тэгээд аав маань нэгбөө хүн дээр дагуулж очсоноор онгодтой гэдгээ мэдсэн.

Ингээд 13 настайдаа цаатан, дархад онгодоо авсан. Түүнээс хойш 30 гаруй жил болсон ч яг бөөлж эхэлснээс хойш 18жил болжээ. 2009 оны наймдугаар сард Азийн БөөгийнХолбооны “Монгол Бөөгийн Голомт Төв”-д шалгуулж үнэмлэх авч байсан. Удган мөн гэсэн үнэмлэх юм. Тодорхой шалгуурыг давж байж авдаг үнэмлэх л дээ.

-Та онгодоо хэрхэн авч байв тодруулахгүй юу?

  • Анх намайг аав маань чи онгодтой шүү гэдэг байсан. Тэгэхээр нь би онгодгүй. Би онгод авахгүй гэж аавтайгаа их зөрчилддөг байсан. Гэхдээ би 13 насандаа анх онгодоо авсан. Одоо би 57 настай. Нийтдээ 34 жил бөөлж байна гэсэн үг. Гэхдээ хамгийн идэвхитэй, туршлагатай, судалгаатай бөөлж эхэлсэн үе нь 35 наснаас юм уу даа. Эндээс тооцвол 20 орчим жил болж. Би энэ жилээс хувцасаа тайлсан. Энэ нь онгод маань миний махан биед шингэж,оршсон гэсэн үг. Одоо манай онгод чи ард түмэнд буян хий, тусал тэдний амьдрал өдрөөс өдөрт доройтож байна гэдэг. Тиймээс би анх удаа л ийм том сонин, сайтад ярилцлага өгч байна. Тэдэндээ тусалмаар байна. Өвчин зовлон, гай барцад өр төлөөс , хэл ам, хараал жатгыг нь буцааж засч залруулж өгмөөр байна.

-Таны багш ямар хүн байсан бэ?

-Миний багш цаатан Тува гаралтай Оюун гэж удган хүн байсан. Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харьяат дархад ястан. Би аавынхаа төрсөн нутаг Цагаан-Уулын сумын Агарт төрсөн. Харин миний онгод Баянзүрх сумын Даян дээрхийнх. Манай ээж Даян дээрхийн галтай. Ээжийн талаас дамжиж ирсэн онгод. Би мэдээж анхандаа онгодоо танихгүй шүү дээ. Харин багш маань чиний онгод ээжээс чинь дамжиж ирсэн цаатан, дархад онгод шүү гэж таниулсан. Миний ээжийн аав цаатан. Харин миний аавХөвсгөл аймгийн Цагаан-Уул самын Агар талын хүн шүү дээ. Онгодоо авахдаа цаа буганы арьсан дээл өмсөж цаа унаж авч байлаа.

-Онгод, сахиусын талаар тодруулахгүй юу. Зарим хүмүүс намайг онгодтой гэсэн. Харин би авахыг хүсэхгүй байгаа. Гэхдээ манай удам төрөл, төрөгсдийн дунд муу явдал болох, бие муудах зэргээр илрээд байна гэх зэргээр ярьдаг. Харин онгодоо аваад зүгээр болсон гэдэг. Тэгэхээр заавал онгодоо авах ёстой байдаг юм уу?

-36 төрлийн онгод, сахиус байдаг. Эдгээр онгодоо ялгаж таних чухал. Энэ нь олон жилийн туршлагатай бас холбоотой. Өөрийн онгодоо таньж бөөлнө гэсэн үг. Гэхдээ эхлээд онгод авч байгаа хүнд багш гэж байгаа. Тэр багш онгодыг нь таньж чадна гэдэг нь түүний туршлагаас гадна өөрөө их хүчтэй тэнгэртэй хүн байснаар мэднэ. Ер нь онгод тэнгэргүй хүн гэж байдаггүй. Хамгийн гол нь тухайн хүний онгод сахиус тэр удмынхны хэн нэгэнд аль нэг үе дээр нь хүчтэй мэдрэгдэхийг л онгодтой байна гэж үздэг. Онгодтой гэдгээ мэдсэн л бол заавал өөр дээрээ оршоож буулгасанбайх ёстой байдаг. Хэрэв авахгүй яваад байвал тухайн хүний биед болон ойр тойрны цусан болон ясан төрлийнхөнд нь гай барцад их, бага хэмжээгээр тохиолдоод л байдаг. Ялангуяа хүчтэй онгод сахиустай хүнд бол амь насыг нь авч одох ч тохиолдол байхыг үгүйсгэхгүй. Онгодоо авчихаад өөр дээр оршоогоод яваад байдаг хүмүүс ч байдаг. Гэхдээ л жилдээ 1-2 удаа заавал бөөлж онгодоо буулгаж байвал удмынханд болон өөрт нь сайн гэж үздэг. Нэг ёсондоо тухайн улаачийн биеэр дамжиж ирсэн өвгөд дээдэс нь тэднийд морилж цай ууж, идээ жүүс хүртээд буцдаг гэсэн үг л дээ. Онгод, сахиусаа буулгаж цай уулгахгүй бол уурлаж гомддог гэхүү дээ. Тиймээс буулгаж байвал сайн. Миний тухайд 20 орчим жил бөөлж олон түэмэнд тусалж явна. Хэн нь ямар онгодтой байна гэдгийг хараад мэддэг. Олон хүний онгодыг авахуулж явлаа.

-Хараалын тухай та тодруулаач?

-Хараал гэдэг зүгээр хоёр хүн бие, биеэ үгийн муухайгаар хэлснээс болдоггүй. Лус савдагтай холбоотой хараал гэж байдаг. Үе удмаараа хараалд өртсөн байдаг гэсэн үг. Тэрхүү хараалыг засч залруулаагүйгээс дараагийн үр удамд нь үлдээд яваад байдаг гэх үү дээ. Засна гэдэг нь хараал анх юунаас болсон учир шалтгааныг нь олж илрүүлдэг гэсэн үг. Энэ нөхцөл байдлыг онгод дээрээс шууд хэлж өгдөг.Түүнээс биш бөө, удган хүн хараал хийнэ гэж байхгүй. Хараал нь ихэвчлэн уул уус, байгаль дэлхий,лус савдагтай буруу харьцсантай холбоотой байдаг.

-Онгодоо үргэлж буулгаад байвал хүчирхэг болно гэсэн үг үү?

-20 орчим жил онгодоо буулгаж бөөлж байна. Эхэн үедээ хувцас хэрэглэлээ бүрэн өмсөж бөөлдөг байсан. Одоо бол өмсөх шаардлагагүй. Олон жил өөр дээрээ онгодоо оруулсан болохоор хувцас хэрэглэлгүйгээр миний онгод шууд бууж байдаг. Нэг ёсондоо хүчирхэгжсэн гэсэн үг. Би өвчин зовлондоо шаналсан хавдартай олон хүнийг эдгээж, мөн эрт илрүүлсэн. Хэл ам, хэрүүл тэмцэлтэй олон ч хүнтэй нүүр тулж засч залруулж , эдгээж аз жаргал бэлэглэсэн. Зарим нь одоо хүртэл эгч дүү болоод явж байна даа.

-Та цаатан, дархад онгодтой гэсэн. Хоёуланг нь зэрэг буулгах уу эсвэл нэг нэгээр нь үү?

  • Янз бүр. Тухайн үйлчлүүлэгчээс шалтгаална. Зарим нь хэцүү ээдрээтэй зүйлд хоёиулангаас нь асуух тохиолдол байна. Гэхдээ цаатан онгодын хэлийг одоогийн хэлэнд сийрүүлж буулгахад бас хүндрэлтэй. Дархад онгод бол гайгүй ойлгомжтой. Миний хувьд аль, алийг нь тайлж чадна. Үүнд олон жилийн туршлага хэрэгтэй. Сүүлийнүеийн зарим улаач нар онгодынхоо хэлсэнг буруу зөрүү буулгаснаас болж тухайн хүнээ “Та өнөө маргаашгүй үхэх гэж байна гэх юм уу” өргөл барьцад шунах сэдлээр шуудхэлэх тохиолдол байх шиг байна. Хааяа тийм хүмүүс над дээр ирдэг. Намайг тийм бөө, удахгүй үхнэ гэсэн гэж. Ингэж болохгүй лдээ. Удган, бөө нар бөөлөх, тайлах, засах онгодын хэлсэн үгийг сайн тайлж, эргэцүүлж байж хэлэх хэрэгтэй. Учраа сайн мэдэхгүйгээр хүнийг засна гэж байж болохгүй. Хэрэв хүний тайллыг буруу хийх юм бол тэр бөө, удган өөрийгөө , ойр тойрны хүмүүсээ өргөл барицад тавина гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тэр хүний лай, ланчгийг буруу тайлсныхаа хүлээсэнд өөрөө орж бэртэх, гэмтэх түүгээр зогсохгүй амь насанд нь цөвтэй. Нөгөөтэйгүүр, чадах зүйлээ л хийх хэрэгтэй. Би чадахгүй, барахгүй бол шууд хэлдэг. Манай Хөвсгөлийн ард түмэн намайг мэдэх нэг нь мэднэ мэдэхгүй нь мэдэхгүй байх. Өнөөдөр хэн дуртай нь хэнгэрэг барьж байна. Гоё ганган байна. Уг нь бөө, удган хүмүүс хэт ганган хээнцэр байдаггүй. Ард түмнийхээ дунд жирийн л амьдралтай байх ёстой гэж миний онгод хэлдэг. Би жирийн л байхыг хүсдэг. Би дээр хэлсэн бөө, удган хүн 36 онгодыг ялгаж таньж чаддаг болсноор сая бөө, удган болдог. Адаглаад өвөө бөөлж байна уу, эмээ бөөлж байна уу, хүү бөөлж байна уу гэдгээ ялгадаг байх хэрэгтэй.

-Таны хийсэн хамгийн том ямар заслууд байв?

  • Би 17 жил суумгай байсан хүнийг хөл дээр нь босгож байлаа. За тэгээд маш олон. Тэр болгоныг тоочоод барамгүй. Саяхан есөн настай хүүд цахилгаан менинкоп гэдэг онош тавьж нугаснаас нь ус авч хагалгаанд оруулах гэж байхад нь миний онгод болиулсан. Тэр хүү гурав хоног хүндээр бие засаагүйгээс болж өтгөн нь хатаж түгжрэл болоод хордлогын шоконд орсон байсан. Маргааш нь зүв зүгээр болоод гэртээ харьсан даа. Сүүлийн үед гэр бүл салалт болон цахим тоглоомд донтох зэргээс үүдэлтэй бага насны хүүхдүүд сэтгэл гутралд орох,ээж аавтайгаа ойлголцохгүй болсноос шалтгаалж амь насаа хорлох, гэр бүлээ дарамтлах үзэгдэл их болж байна. Энэ бүгдийг заслаар зөөлрүүлж буй хэдий ч бүрэн засагдахгүй. Үүнд шинжлэх ухаанч байдлаар хандахын зэрэгцээ бөө заслыг хослуулж эмчлэх шаардлагатай байна. Зарим хүмүүсийг өрөвдөж, хайрлаж зармыг нь загнаж засдаг. Гэхдээ чадах хүнээ л авдаг. Чадахгүй хүнээ шууд өөр хүн дээр оч, би чадахгүй юм байна гээд явуулдаг.

-Та Хөвсгөлийн XX зууны алдарт Балжир удганы таних байх лдаа?

-Би Балжир удганы тухай сонсож байснаас уулзаж байгаагүй. Ямар ч өвчтэй хүнийг эдгээдэг мундаг удган байсан гэдэг. Харин манай Цагаан-Уул суманд Базар гэж бөө байсан. Ховсондоо их сайн. Эр эм хоёрыг нийлүүлэхдээ гарамгай гэсэн үг.

-Та дээр хэлэхдээ бөө, удган бүр заавал нэг зүйлээрээ илүү байдаг гэж байсан. Таны тухайд аль талаараа илүү вэ?

-Би хүний хар цагаан хэл ам, гай барцад, өвчин зовлонг нимэглэх тухайд заслаа түлхүү хийдэг. Олон түмэндээ тус болох зүйлийг л хийнэ. Буян хийх тусам би хүчирхэгжиж байдаг. Онгод маань ч мөн ядарсан ард түмэнд тусал гэдэг. Гэхдээ таван жилийн дараагаас манай ард түмний амьдрал сайжирна гэдгийг бас хэлж байгаа.

-Өргөл, барьцын талаар тодруулж яриач. Зарим нь өгснийг авдаг гэдэг бол зарим нь ханш тогтоочихсон байх юм?

-Өргөл, барьц гэдэг бол тухайн хүн эрүүл мэнд, амь нас, гэнэтийн осол зэргээс өөрийгөө хамгаалхад хөрөнгө оруулалт хийж миний онгод тэнгэрт даатгаж байна гэсэн үг. Хэцүү, төвөгшил ихтэй засал илүү их барьц шаарддаг. Гайгүй засалд сэтгэлээрээ л өг гэдэг. Би өргөл, барьцаа ойр тойрныхоо ядарсан нэгэнтээ хуваалцдаг. Бид өргөлийн ханшийг тогтоодоггүй. Цаанаас онгод өөрсдөө хэлдэг.

-Хэрэв засал хийлгээд өргөлөө өгөхгүй бол яах вэ?

  • Их хэцүү байдаг. Ялангуяа эрүүл мэнд, амь настай холбоотой засалд. Хэрэв өргөлөө өгөхгүй бол онгод тэнгэртээ өөрийнхөө амь насыг барьцаа болгож тавьдаг. Нэгүгээр хэлбэл, засал хийлгэсэн хүний өмнөөс өөрийгөө барьцаанд тавьдаг. Онгод өргөлийг бод, бог, алт, мөнгөн ембүү, зоосоор хэлдэг. Түүнийг нь монгол төгрөгт хувиргаж хэлдэг. Онгод өөрөө хүсээд байдаг. Гэхдээ хатуу хүндээөргөлтэй зөөлөн хүнд өргөлгүй ч үйлчилдэг тохиолдол зөндөө. Би хамгийн хүнд заслаа нэг удаа дээд тал нь 15 сая төгрөгөөр хийж байсан. Өргөлгүй хүн зөндөө байдаг. Шүдэнз өгөөд засуулах хүн байдаг. Тэр бүрт би өөрийгөө тавьж засдаг. Дээр үед өргөлгүй хүн бөөсөө алаад өгдөг байсан гэдэг. Орчин цагт бөөстэй хүн байхгүй болсон. Онгодтой хүмүүс онгодоо үргэлж баярлуулж магтаж байх ёстой санагддаг. Би онгод тэнгэртээ байнга талархаж явдаг. Одоо харин онгод маань олон хүнд тусал гээд байгаа.

-Таны онгод юу хөлөглөж ирдэг вэ?

  • Миний онгод хүүхэд, эмээ, өвөө нарыг хөлөглөж ирдэг. Дандаа дээд 36 онгод сахиустай голын ширэг дагаж ирдэг. Намайг үргэлж 36 онгодын гутал, дээл хийж ирээгүй гэж зэмлэдэг. Би хариуд нь гунан үхрийн арьс маань 36 дээл, гутал хүрсэнгүй өршөөгөөрэй гээд 10,20 төгрөг тавьдаг. Дээр үед ембүү, ембүүгээр нь алт, мөнгө тавьдаг байсан гэсэн. Зарим нь даалингаа өгдөг байж. Арван таван адуу, арван таван атан тэмээ амалдаг байсан гэдэг. Одоо дайлан тавих хүн ч алга.

-Ямар ч өргөлгүй хүнийг авч байсан уу?

-Ямар ч өргөлгүй хүнийг би авч гоё болгож байсан нь зөндөө. Онгодоосоо нүцгэн биеэрээ архиа бариад гуйж байсан үе олон.

-Юмны үнэ өссөнөөс болж манай ард түмний амьдрал өдрөөс өдөрт муудаж хоногийн хоолгүй айл их болжээ. Цаашид энэ хэвээр байх уу.Таны онгод энэ тухай юу гэж хэлэх юм?

-Ойрын хэдэн жилдээ гуйлгачин хүмүүсийн тоо нэмэгдэнэ ээ. Тиймээс улс орон, айл өрх бүр гурил будаагаа боломжоороо сайн нөөцөл гэж онгодууд сүүлийн үед маш их хэлж байгаа. Ялангуяа нэг сохор эмгэн байнга хэлдэг. Би өөдөөс нь битгий тэгж хэлээч ээ. Миний ард түмэн босоо заяатай ард түмэн шүү гэдэг. Тэгэхээр Монголчууд таван жилийн дотор гуйлгачин болно, өвчин зовлонд нэрвэгдэнэ гэдэг ч 2027 оноос хойш Монгол Улс хөгжлийнхөө замд орно сайн цаг ирнэ гэдэгт би итгэлтэй байдаг.

-Хүнд, хэцүү заслын дараа таны бие, сэтгэл өвдөх үү?

  • Би гомдсон сэтгэлээ архиар тайлж, баярласан сэтгэлээ сүүгээр засдаг. Миний онгод харын талынх учраас хар усаар л тайлдаг. Намайг цаа хөлөглөөд ороод ирэхэд миний түшээгээс өөр хэн ч таньдаггүй. Учир нь цаатан хэл аялагаар ярьдаг цагаан талдаа учраас тэр. Миний түшээг миний хань хийдэг. Дархад онгодтой орж ирэхэд бүгд танина. Гэхдээ дархад онгод харынх учраас хасаар дууддаг. Энэ нь ажил үйлсийг хүчлэн бүтээж байгаа учраас тэр. Хэл ам зайлуулах засалд хоёр мөнгө, зэс мөнгө, хос мөнгөөр дууддаг. Олз, орлого, орон байр дуудахад эхлээд

-Орон Баян хангай минь ээ

-Онгод хайрхад минь ээ

-Огторгуйн долоо од

-Орой дээр нь байна

-Малчин олон хүүхэд

-Магнай дээр нь байна… гээд л энэ дуудлагыг онгод сахиусандаа хувиргаж дууддаг байх жишээтэй.

Ярилцсанд баярлалаа…

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү