Recetas

УАУ-Ы ИХ ЭМЧ В.ТӨМӨРБААТАР: БҮХ ЭРХТНИЙГ ӨВЧЛҮҮЛЭХ ҮНДЭС НЬ БУРУУ ХООЛЛОЛТ

Яс сийрэгжилтийн гол шалтгаан юу вэ. Хүүхэд, залуучуудын яс хүртэл сийрэгжээд байгаа шүү дээ?

Үе мөчний өвчлөл дотор яс сийрэгжих өвчин тэргүүлээд байна. 1985 оны үед хийгдсэн судалгаанууд дээр 55 буюу 60-аас дээш насныхан яс сийрэгжих өвчин тусдаг гэж Европын анагаах ухаан үздэг. Гэтэл одоо 1-ээс дээш насны хүмүүс яс сийрэгжих өвчтэй болжээ. Ой таван сартай хүүхэд явган сандал дээрээс унахад эгэм нь хугарч байна.

Уг нь энэ насны хүүхэд мөгөөрслөг ястай учраас далийж болдог, тэрнээс биш хугардаггүй. Арван настай хүүхэд хөл гараа хугалахад сараас дээш хугацаанд бороолж байна. Уг нь хорь хоногийн дотор л бороолох ёстой. 17, 18 настай хүүхдүүд зодолдоод нэгнийгээ цохиход гарынх нь яс хугарч, бөмбөг эвгүй цохиход л хөл нь хугарч байна.

Энэ болгон яс сийрэгжилт залуучуудад их тохиолдож байгааг харуулж байгаа юм. Үс хугарах, хумс хэврэг, амархан хугарамтгай болох, салаалж, давхарлаж ургах шинжүүдээр тухайн хүний яс нь хэр зэрэг сийрэгжсэнийг тодорхойлдог. Тэгвэл энэ бүхэн юунаас үүсч байна вэ гэхээр 1985 оноос эхлээд бид гурван цагаан хор гэдэг зүйлийг мэддэг болсон.

Гэтэл энэ гурван цагаан хорноос зөвхөн өөхийг нь хорьчихсон. Гэтэл өөх гэдэг зүйл чинь хүний биеийг тослогжуулж, ясыг шимжүүлж байдаг. Өөх идэхгүй байснаас шалтгаалаад ясны шим, уян хатан чанар алдагддаг. Тиймээс ясны сийрэгжилттэй хүнээс гарсан хүүхдийн яс сийрэгждэг.

1985 онд насанд хүрсэн хүмүүсийн яс сийрэгжиж эхэлсэн гэхээр одоо яс сийрэгжилт ид явагдаж байна. Өөх идэхгүй байгаа тохиолдолд хүний цөс ажиллахгүй.

Цөс бол зөвхөн өөх задлахад оролцдог зүйл гэдгийг Европын анагаах ухаан хүлээн зөвшөөрч эхэлсэн. Өөх идэхгүйгээс болж цөс өтгөрнө. Цөс өтгөрснөөр шар ус үүсэх процесс алдагдаж, энэ нь удаан хугацаанд явагдвал цөсний чулуу, цөсний нугаралт, өтгөрөлт болдог.

Монголчуудын ихэнх хувь нь цөсний нугаралттай, цөс өтгөрөлттэй, чулуутай байна гэж хэлж болно. Гэтэл энэ нь ганцхан зүйлээс л шалтгаалж үүссэн. Хүмүүс идээ унд, явдал мөрийн дэглэмийг сахиж чадаагүйгээс болж өвчин үүсгээд байдаг. Хүн бүр эрүүл байхыг хүсдэг ч эрүүл байх ёс заншлаа сахиж чадахгүй байна.

Гэхдээ өөх гээд хэтрүүлэн идвэл бас л өвчин үүсдэг. Тэгэхээр идээ, унд, дасгал хөдөлгөөн бүх л зүйлсийг тохируулан хэрэглэх нь эрүүл байх үндэс болно.

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин

Манба Дацан Нэгдсэн эмнэлэг

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү