Мэдээ

Увс Өмнөговь: Малчдыг хоморголон барьж эхэллээ

“Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барьснаар байнга оршин суудаг газар нутаг, хашаа хороо, ой мод бүхий үзэсгэлэнт байгал нь хиймэл нуурын усан доор орох гэж байна” хэмээн эсэргүүцэл илэрхийлж, тэр талаараа нийгмийн сүлжээнд мэдээлэл нийтэлсэн Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн малчдыг цагдаагийн байгууллагаас хоморголон барьж эхэллээ.

Тодруулбал, өрөмдлөг хийхээр техник хэрэгсэлтэйгээ ирсэн төслийн багийнхны хамгаалалтад буй УАЗ фургон машинтай 10 гаруй цагдаагийн алба хаагчдаас гадна, өнөөдөр /2022.10.07/ нэг фургон машинтай цагдаагийн таван алба хаагч

Улиаст багийн айлуудаар очиж, иргэдийн овог нэр, регистрийн дугаарыг тэмдэглэн авч, 4 иргэнийг гэрээс нь Өмнөговь сум дахь Цагдаагийн хэлтэст авчирсан байна.

Ингэхдээ “Зөвшөөрөлгүйгээр жагсаал цуглаан зохион байгуулсан асуудлаар тайлбар мэдүүлэг авна” хэмээн сумын цагдаагийн байранд авчирсан бөгөөд ирснээс хойш хоёр цаг гаруйн хугацаа өнгөрсөн ч ямар ч мэдүүлэг аваагүй бөгөөд “аймгийн цагдаагийн газар руу авч явна” гэсэн асуудал ярьж байгаа аж.

Тухайн дөрвөн иргэний нэг нь эрэгтэй бол гурав нь эмэгтэйчүүд юм байна. Тэдний зүгээс “Бид ямар ч жагсаал цуглаан хийгээгүй. Харин амьдарч байгаа газарт маань том оврын олон ткхникүүд орж ирэхэд тэнд нь очиж, эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн” гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм байна.

Өрнөж байгаа үйл явдал нь “жирийн иргэн үзэл бодлоо илэрхийлсэн нь цагдаад баригдаж, залхаан цээрлүүлэх арга хэмжээ авахуулах шалтгаан болж байгаа ба хүний эрхийн ноцтой зөрчил болж байна” гэж харагдаж байна.

ЖАГСААЛ, ЦУГЛААН ХИЙХ ЖУРМЫН ТУХАЙ -д зааснаар

З дугаар зүйл. Жагсаал, цуглаан

“1. Монгол Улсын иргэдээс улс төр, нийгэм,эдийн засаг, хүний эрх, эрх чөлөөтэй холбогдсон асуудлаар үзэл бодол, санал, шаардлагаа нийтэд илэрхийлэх зорилгоор зохион байгуулж байгаа үйл ажиллагааг цуглаан гэнэ.

  1. Иргэд хот суурингийн гудамж талбайгаар зохион байгуулалттайгаар жагсан явж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан асуудлаар үзэл бодол, санал, шаардлагаа илэрхийлж байгааг жагсаал гэнэ” гэж тодорхойлжээ. Тэгвэл малчдын үйлдэл хуулийн аль заалтад нийцэж байгаа нь ойлгомжгүй юм.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү