Мэдээ

Удган Юмжирдулам Чингис хааны хатан болж, “Чингис хаан” музейд эзэн сууна гэв

Сансар огторгуйг эзэмдэгч, Эх дэлхийн Эх дагина удган, бөө, үзмэрч Б. Юмжирдулам:

“Би Чингис Хааны сүнстэй уулзлаа. Хаантан намайг хатнаа болгосноо дуулгаж, түүнд зориулан барьсан музей хэмээх өргөөнд намайг ИХ ХАТНЫ ёсоор амьдрахыг зарлигдав. Их хаанд мөргөхийн адилаар ИХ ХАТАН намайг шүтэж, надад мөргөж, надад залбирч явж болохыг ард түмэндээ дуулга хэмээв

Музей миний гэр боллоо” гэв.

Монголчууддаа энэ өдрийн амар амгаланг айлтгая. Би Хөвсгөлийн тайгаас нийслэлийн төв талбайд болж буй үйл явдлыг зорьж ирлээ. Гол шалтгаан нь өнөөдөр Монгол Улсын үндэсний аюулгүй байдал алдагдаж эхэлж байна.

Манай улс БНХАУ-д өртэй байгаа. Тэр өр дээр Хятадын Элчин сайд Төрийн тэргүүнд бараалхснаар дахин ихээхэн хэмжээний өр зээл тавих нөхцөл бүрдлээ. Энэ бол Монгол Улсыг газар нутаг, ард түмэнтэй нь урд хөршид зарах нөхцөл бүрдэж байна. Үүнийг зогсоохын тулд би алс хязгаар,

Хөвсгөлийн тайгаас нийслэлийг зорин ирлээ. Дээр нь Үндсэн хуульд 2019 онд оруулсан 6.1, 6.2 дахь заалтыг өөрчлөх ёстой. Монгол Уосын газар нутаг бүх ард түмний дэлд байх ёстой атал “Төрийн, нийтийн” гэж өөрчилсөн. Энэ маш ноцтой.

Үүнийг болих ёстой. Төрийн, нийтийн гэхээр улсаа зараад амаараа дүүрэн ам.доллар чихүүлсэн улстөрчид хүссэнээрээ авирлах нөхцөл бүрдсэн. Ард түмэн хэчнээн тэмцсэн ч Олон улсын шүүх дээр боломж бүрдэхгүй байхаар хуульчлагдсан.

Үүнийг ард түмэн эсэргүүцэж байна. Ард түмэн байж төр үүсдэг. Тэгвэл хааны алба халаатай. эзний алба ээлжтэй. Монголын төрийг хууль бусаар, хар машины луйвраар авсан нөхдүүд, дээр нь Үндсэн хуульд иргэдийн бус өөрсдийн дур зоргоор өөрчлөлт хийсэн хүмүүс дахин ноёрхлоо тогтоох гэж байна.

Үүний эсрэг Монголын ард түмэн, сэрсэн сэхээрсэн хүмүүс нэгдэж тэмцэх ёстой.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү