Мэдээ

УИХ-ын гишүүн П.Анужин төрийн ордны хуучирсан өрөөнд зутарч суудаг

Эрхэм хурлын гишүүд өрөвдөлтэй өрөөнд суудаг гэдгийг АНУЖИН гишүүн ийнхүү ярив.

Ажил албыг хийвээс суудаг өрөө байтугай тэрнээс цаадах нь хамаагүй байлтай. Гэтэл өрөөгөө миалж, жижиг өрөөнд суудгийг минь хүмүүс гайхдаг хэмээн попорч тэр ч байтугай шинэ хөшиг, сандалаа өөрөө авч ирсэн гэдгээ хүртэл хэлсэн нь цагаа олоогүй ТЭНЭГ ПОПРОЛТ байлаа гишүүн ээ.

УИХ-ын гишүүн П.Анужин өөрийн сошиал хаягаараа дамжуулан:

“Ажлын өрөөн дахь хуучны модон цонх. Уртхан иштэй модоор нээж хаана. Өвөл болохоор хүүхэд үеийнх шиг голд нь хөөсөнцөр, хөвөн хийж дулаалдаг, их дотно санагддаг.

Манай өрөөнд зочилсон иргэд сонгогчид ийм энгийн, жижигхэн өрөө байдаг юм уу гэж асуудаг. Төсөөлөл нь өөр байдаг бололтой. Өрөөний хаалга мөн л хуучны янзаараа. Түүх өгүүлсэн булан бүр үнэ цэнэтэй.

Өрөөгөө гэрэлтэй болгох шинэ хөшиг, суух сандлаа өөрөө авч очсон. Монгол төрийн бодлого тасрахгүй үргэлжилж ирсэн ийм эгэл өрөөнд ажлаа хийдэг билээ.” хэмээсэн юм.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү