Мэдээ
УИХ-ын даргын шинжээнд энэ өвөл хүйтэрнэ гэж “буужээ”
Өнөөдөр өглөө /2022.10.02/ нийслэлд цас орлоо. Цас орсон тухай амтай бүхэн уралдан ярьж, сошиал хуудастаа нийтэлцгээж байна.
Манай төрийн том дарга нар ч өглөө эртлэн ууланд гарч, цастай зургаа авахуулцгаажээ.
Тухайлбал, УИХ-ын дарга Г.Занданшатар “Өглөөний мэнд. Өглөө анхны цаснаар ууланд нохойтоогоо гарч цагийн байдлыг шинжвээс энэ өвөл хүйтрэх төлөвтэй шүү. Өвөлжилтийн бэлтгэлээ сайн хангах нь чухал юм байна” хэмээн сошиал хуудастаа анхааруулжээ.