Мэдээ

Украйны Ерөнхийлөгч В.Зеленский: Монголд Юм ховор Гэхдээ аавтайгаа хамт тугалган цаасанд хонины мах болгож иддэг байсан

Украины Ерөнхийлөгч жүжигчин, найруулагч, продюссер Владимир Зеленский бага насаа Монголд өнгөрүүлжээ. Владимирын аав Александр Семёнович Зеленский нь математикч, программист мэргэжилтэй, техникийн ухааны доктор цолтой нэгэн бөгөөд Монголын Эрдэнэт УБҮ-т 20 гаруй жил ажилласан нэгэн аж.

Ээж Римма Владимировна Зеленская нь инженер мэргэжилтэй, мэргэжлээрээ 40 жил ажилласан гэж намтарт нь бичсэн байна. Владимир эцэг, эхийгээ даган Монголд дөрвөн жил амьдарчээ. Аав нь Монголд 20 жил ажилласан Эрдэнэтийг байгуулсан хүн. Тэрээр Эрдэнэт хотын дунд сургууль нэгдүгээр ангид элсэн А үсэг заалгасан аж. Дараа нь төрөлх Кривой Рог руугаа буцаж, 95 дугаар гимназийн англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ангийг дүүргэсэн байна.

–Эрдэнэтэд аавд зориулж хөшөө маягийн юм хүртэл босгосон бий гэж их бахархангуй ярьсан байна. Нэгдүгээр анги дүүргэсэн жилээ ижийгээ дагаад нутаг буцсан гэнэ. Ноднин хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэрбээр “Монголд байх сайнтай ч, муутай ч байлаа. Хамгийн муу нь гэвэл аав, ээж хоёр, ялангуяа ээж маань биегүй болсон юм. Цаг агаар их муу, өглөө нартай сайхан байж байснаа юу юугүй цас дарчихдаг. Ээжийн бие чухам энэнээс болсон. Би монгол хэл сурах нь сурсан, хэл амаа ололцоод л байдаг байлаа. Байхгүй гэж үгийг санаж байна. Ер нь бол тэнд байхгүй юм их. Хоёрхон дэлгүүртэй.

Тарвасанд оочирлож байтал яг хамраараа таслуулаад жигтэйхэн уйлж байснаа санаж байна. Ээж “За яахав, сарын дараа дахиад ирнэ” гэж намайг тайвшруулж билээ. Юм хум тийм ховор зэвэр. Гэхдээ аавтайгаа хамт тугалган цаасанд хонины мах болгож иддэг байсан. Бас айраг ууж байсан гээд бод доо! Монголд цэцэг алагласан уулстай. Аавтайгаа би өдөржин зугаалдаг байсан. Харин Укрианд ирээд яагаад цэцэг зардаг юм болоо. Укрианд яагаад зун цас ордоггүй юм бол гээд энд ирээд гайхах зүйл олон байсан хэмээн ярьжээ. Манайхаар хошин шогийн жүжигчин хүн.

Багадаа сонгомол бөх, хүндийг өргөлтөөр хичээллэдэг, шуудангийн марк цуглуулдаг, сагсан бөмбөг, гар бөмбөг муугүй тоглож, дажгүй гэгч нь бүжиглэчихдэг сэргэлэн хүү байжээ. Бас даан гитар хөгжим сурч, сургуулийнхаа хамтлагт тоглодог байсан гэнэ.

16 настайдаа Израильд суралцах тэтгэлэг авсан ч аав нь “Намайг үхсэний дараа л тийшээ яваарай” гээд болиулсан хэмээн намтарт нь бичжээ. 1995 онд аравдугаар ангиа хоёр хичээл дээр сайн дүнтэй, бусад хичээл дээрээ онцсайн үнэлгээтэй төгсөж, Киевийн Олон улсын харилцааны их сургуульд элсэн суралцжээ. Гэвч төрөлх Криворогийнхоо эдийн засгийн дээд сургууль, Киевийн үндэсний эдийн засгийн их сургуулийг хууль эрхзүйн мэргжлээр дүүргэсэн байна. Тэрээр хоёр сар дадлага хийснийг эс тооцвол мэргэжлээрээ огт ажиллаагүй юм.

11 дүгээр ангид байхдаа сургуулийнхаа КВН /Клуб веселых и находчивых/ уралдаанд баг бүрдүүлэн оролцож түрүүлсэн нь түүний цаашдын зам мөрийг заасан хэрэг болсон бөгөөд улмаар дараа дараагийн шатны шалгаруулалтад “Молодой Кривой Рог”, багт орж, “Запорожье Кривой Рог Транзит” багаас урилга авчээ.

Хувийн амьдралын хувьд тэрээр өөгүй гэмээр намтартай. Эхнэр Елена Зеленская нь “Квартал 95” студийг санаачлагч, үүсгэн байгуулагчдын нэг. 10 жилд зэргэлдээ ангид сурч байхдаа танилцаж үерхжээ. 2014 онд охин Александра, 2013 онд хүү Кирилл нь төрсөн. Охин нь “Квартал 95”-ын төслүүдэд оролцож тоглосоор өсвөр насныхандаа танигджээ. Тэрээр одоогийн Украин улсын Ерөнхийлөгч юм.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү