Мэдээ

Улаанбаатарт 20000 төгрөгөөр хэрхэн аялах вэ?

Аялал үнэтэй байхдаа гол нь биш адал явдалтай, дурсамжтай байхдаа илүү гоё🤗
Тиймээс энгийнээр болоод үзье. 20000 төгрөгөөр бүхэл өдрийн турш аялцгаая. Надад ийм санаа байна 🤗⬇
Аялалд юу авч гарах вэ?


Камера эсвэл утас /мэдээж дурсамжаа баримтжуулна аа🤩/
Усны сав /Цаасан аяга эсвэл савтай ус, ундаанд мөнгөө үргээд хэрэггүйдээ/
Хоол /болвол хоолонд мөнгө үрмээргүй байна аа хха/


Өөр юу авч явах вэ? санаагаа хуваалцаарай☺
**20000 төгрөгөөр юу хийх вэ?
**1. Дугуйтай аялал /1500төг – 2 цаг/ – UBIKE


Парк /5000төг/
Музей /2000-2500төг/ оюутан сурагч гэж бодсон шүү хха
Кофе /4500-5500төг/
Кино /6000төг/ ажлын өдрүүдээр ажлын цагаар энгийн танхимд


Хотод дотор автобус эсвэл машинаар явсны оронд дугуйгаар очих газраа очно оо. Дугуй байхгүй учраас UBike түрээслээд унана. Хэрвээ дугуйтай бол энэ зардал буурч бас болно.
Аялалаа өглөөний 8 цагаас эхлээд өглөөний нартайд хамгийн түрүүнд очих газар бол Төв талбай. Аялалаа талбайгаас эхлээд нэг сайхан зургаа татуулаад Парк орж нэг тоглоом дээр /миний хувьд Алсын харагч/ сууна. Үүний дараа “Оюун ухааны музей” орж сонирхолтой үзмэрүүдтэй танилцана. Ингэж байтал бараг л 11-12 болох байх. Дараа нь мэдээж зураг даруулахуйц газруудаад аялна. Нөгөө л хотын төвийн өндөр шилэн барилга гэхээс илүү хуучны хийцтэй барилгуудыг сонирхож зураг дарахыг хүсэж байна. Үдээс хойш /15 цаг/ гэрээсээ авч гарсан хоолоо идчихээд саруулхан цонхтой кофе шопод цүнхлээд гарсан номоо уншиж сууна аа. Нам гүм орчинд номынхоо үйл явдалд автаад хуудас бүрийг нь шимтэн унших зуураа халуун кофе ууж суух ч гоё шүү. За мэдээж кино үзэхгүй аялалаа дуугаад яахав ажлын цагаар, энгийн танхимд хамгийн хямд үнээр үзчихэж болно шүү дээ. Гол нь сонирхолтой үзэхийг хүссэн киногоо үзээд гараад ирнэ. Үүний дараа нар ч жаргах байх Улаанбаатар хотыг нар жаргах үед харахын тул Зайсан гарч болж байна. Нарны улбар туяанд хот сайхан харагдахаас гадна тийм ч олон хүн байхгүй бол нам гүм орчинд багахан бодолд автан суух боломж гарах байх. Ингээд л гадаадаас ирсэн жуулчин шиг анх удаа Улаанбаатар хотыг үзэж байгаа юм шиг олон сонирхолтой газруудаар аялаж зургаа даруулж үзнэ ээ. Хамгийн гол нь өөртөө цаг гаргаж хүссэн зүйлээ хийж, өөртэйгөө байх цаг гаргана гэдэг л хамгийн сайхан нь. Магадгүй аялалын утга учир энд ч байж болох юм.
Манайхан төсөөлөөд үзээрэй. Өөр ямар сонирхолтой зүйлс хийж болох вэ? Хуваалцаарай☺

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү